ЦЕГ:Цахим сүлжээгээр биеэ үнэлэх тохиолдол ихэссэн

2020-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй бүлэг этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, шалгаж эхэлсэн байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын  Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа н.БүрэнбатЭрүүгийн цагдаагийн газраас 18 бүлгийн 29 холбогдогчтой, 76 хохирогчтой, 23 гэмт хэргийг шалгаж байна. 76 хохирогчийн 22 нь насанд хүрээгүй хүүхэд байна.  Иргэн Б удаа дараа насанд хүрээгүй охидыг цахим хаягаар олзолж, хүчээр биеийг нь үнэлүүлж байсныг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлэн, прокурорын хяналтад шилжүүллээ. Сүүлийн үед цахим орчинд садар самууныг сурталчилсан бичлэг тавих,  хувь хүний зураг, бичлэгийг ашиглан дарамтлах хэлбэрээр хүчээр биеийг нь үнэлүүлэх гэмт хэргүүд бүртгэгддэг болсон.Бага насны хүүхдүүд өөрийн зураг, бичлэгээ цахим орчинд алдах үүний улмаас бэлгийн мөлжлөг явуулж буй хүмүүст олзлогдох явдал ихээр гарч байгаа. Мөн цахим сүлжээ ашиглан биеэ үнэлэх  явдал ихэссэн. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих шаардлагатай байна” гэж ярилаа. ЦЕГ садар самууныг сурталчилсан 28  цахим хуудсыг хаалгах саналаа Харилцаа холбооны зохицуулах газарт,  42 дэн буудлыг хаалгах саналаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

2 цаг 10 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

3 цаг 1 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

3 цаг 8 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

3 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

3 цаг 43 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

8 цаг 7 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

8 цаг 12 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

8 цаг 22 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

8 цаг 27 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

8 цаг 32 мин