“Эрдэнэт”-ийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарыг томилжээ

2020-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Энэ дэглэмийг сүүлд хоёр ч удаа сунгаад байгаа юм.

Гэхдээ энэ оны дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах эрхийг нээсэн шийдвэр гаргасан. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт шийдвэр гаргаж, дээрх хоёр ТӨҮГ-ыг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт оруулсан байна. Өмнө нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан бол Шадар сайд Я.Содбаатар ажлын хэсгийг ахлахаар болжээ. Дэд даргаар нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Ж.Энхбаяр, гишүүдээр нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар ажиллаж байна.

Ажлын хэсэг уржигдар эхний хурлаа хийжээ. Хурлаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-тэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн тус ажлын хэсгийн хамрах асуудалтай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг худалдан авч, Монголдоо авчирсан “Монголын зэс корпораци”-ийн зарим удирдлага Ерөнхий сайдтай уулзсан гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.18 БААСАН № 181 (6406)

 

 

Зочин
Монголдоо авчирсан ч гэх шиг. Эби-гийн бүлэглэл өөрсдөдөө л авчихсан биз дээ. Төрийн өмчийн үйлдвэрийг төрөөс өөрөөс нь мөнгө гаргуулж байгаад хувийн компанидаа хувьчлаад авчихсан байсан биз дээ. УИХ-д мэдэгдэлгүй, сэмхэн хуйвалдаанаар авсан байсан.
ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

ЭЦА: Их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй дөрвөн хүнийг яллагдагчаар татах хүсэлт өгсөн

7 цаг 0 мин
Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

Б.Энхбаяр: Манай нам нэг хүний өмч биш, би нэр дэвшинэ

7 цаг 19 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

8 цаг 28 мин
Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лун 20 жилийн дараа албан тушаалаасаа огцорлоо

Ерөнхий сайд Ли Сиен Лун ирэх сарын 15-нд албан тушаалаасаа огцрохоор болсон юм.

11 цаг 1 мин
Ж.Нарантунгалаг: Дасгалжуулагч тамирчинтай адилхан хэмжээнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн дугаарын зочноор Гавьяат тамирч

15 цаг 4 мин
Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүс

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай олны танил хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.  

16 цаг 58 мин
Сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийв

​​​​​​​Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боло

17 цаг 8 мин
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

17 цаг 33 мин
“Мэдээллийг ил тод хуваалцах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлнэ”

Эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Дэлхийн банк хөрөнгө

17 цаг 43 мин
“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк

17 цаг 48 мин