“Гар урлал худалдааны салбарт зайлшгүй байх ёстой”

2020-09-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

Энэ удаагийн “Урлан” буландаа “Гоёлог ээжүүд” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч “Бүсгүй цэцэг” группийн админ Б.Нямгэрэлийг онцолсон юм. 

 

Б.Нямгэрэл 2006 оноос хойш гар урлал хийж эхэлсэн байна. Хүмүүсийн түгээмэл мэддэг нэхмэл болон гарын доорх материалыг ашиглаад гэртээ хүүхдээ харж байхдаа хийж болох гар урлал хийж эхэлсэн гэж байлаа. Тухайн үед тэрээр өөрийнхөө хуучин ноосон цамцаа утас болгон түүгээрээ хүүхдийн оймс хийх гэх мэтээр гар урлал хийдэг байж. Мөн өөрийнхөө хэмжээнд анхны 3D цэцгийн зургийг гаргасан байна. 3D зурагаа хийхдээ эхлээд цэцэгнийхээ зургийг олж дараа нь зурагаа илүү гоёмсог болгохын тулд цэцгээ хайлчилбараар товгор хийдэг байжээ. Энэ нь тэр үеийн 3D зураг болж их эрэлттэй зарагддаг байсан гэв. Б.Нямгэрэл дөрвөн хүүхэдтэй. Тэрээр эмэгтэй хүн хүүхдээ төрүүлэх болон өсгөхдөө хэр их хугацаа алддаг талаар судалсан аж. Энэ хугацааг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд цаг төлөвлөлт гэдэг зүйлд шилжсэн байна. Ө.Нямгэрэл цагаа зөв төлөвлөснөөр гар урлалыг илүү их шамдан суралцах боломжийг өөртөө гаргасан байна. Эмэгтэй хүн хүүхдээ төрүүлээд гэртээ байх хугацаандаа их ганцаарддаг. Энэ ганцаардлыг олон эмэгтэй мэдэрч байгаа тул бүсгүйчүүдээ нэгтгээд 2015 онд “ Гоёлог ээжүүд” төрийн бус байгууллагаа байгуулсан байна. Ээжүүд энэ урланд хандсанаар хүүхэддээ санаа зовохгүйгээр гар урлалаа хийх бүрэн боломжтой. Учир нь энэ газарт хүүхдийн тоглоомын төв байдаг аж. Мөн тус сургалтын төвд нэг сартай хүүхэдтэй ээжүүд ирсэн ч болох ая тухтай орчинг бий болгосон байна. Б.Нямгэрэлийн дараагийн санаачилсан ажил бол гар урлалын худалдааг бий болгох байжээ. Эхний ээлжинд “Мишээл экспо” болон “Sky” их дэлгүүртэй хамтран томоохон үзэсгэлэнд оролцдог байжээ. Дараа нь тус урлангийн ээжүүд нэгдэн “Гар урлалын худалдаа” гэх цахим хуудас нээн ажиллуулж эхэлсэн байна. 2015 онд Хүннү молд анх ээжүүдийн гар худалдааг нээснээс хойш олон худалдаа үзэсгэлэн яармагт оролцжээ. Гар урлал эрхэлдэг ээжүүдэд олон асуудал үүсдэг. Хамгийн хямдаар зарагддаг жижиглэн барааг борлуулахын тулд өндөр үнэтэй лангуу түрээслээд хэн ч зогсохгүй. Тиймээс гар урлал эрхэлдэг бүх ээжийг нэгтгэх ёстой гэж санал гаргасан байна. Одоо гар урлал хийдэг бүх ээж нэгдэн сүүлийн үед гарч байгаа үзэсгэлэнд нэгдэн оролцож байгаа гэлээ.  Бүсгүйчүүд нэгдсэнээр өөрсдийн бүтээлийнхээ алдааг олж харж бусадтай туршлага солилцдог бас нэгэн давуу талтай аж. Гар урлал эрхлэгчдийн дунд мөн худалдааны сэтгэл зүй үүсдэг байна. Б.Нямсүрэн “Гар урлал бол одоогийн нийгэмд зайлшгүй хэрэгтэй зүйлийн нэг болж байна. Мөн хамгийн эко хэрэглээгээр шалгарсан. Саяхан Монголын бүх гар урлаачид нэгдэн “Бүсгүй цэцэг” нэртэй үзэсгэлэн гаргасан.

Энэ үзэсгэлэнд 50 гаруй төрлийн гар урлаач оролцсон. Энэ нь гар урлал хэр эрчимтэй хөгжиж байгааг харуулж байгаа хэрэг” гэв. Б.Нямгэрэл “Бүсгүй цэцэг” нэртэй цахим хуудастай. Тухайн хуудсаа идэвхтэй хөтлөн жил бүрийн гуравдугаар сарын 8-нд гар урлаачидтай хамтран “Бүсгүй цэцэг” үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулна гэсэн юм. Мөн тус группын бүсгүйчүүд нэгдэн хуримтлал үүсгэдэг. Үүсгэсэн хуримтлалаа тендер зарлаж тухайн мөнгөнд тааруулж зорилтот төсөл бичсэн нэгнийг шалгаруулан өөрт шаардлагатай тухайн бүтээгдэхүүнийг авахад нь тусалдаг байна. “Бүсгүй цэцэг” группийнхэн одоо болох гэж байгаа номын нээлтэд оролцох гэж байгаа гэсэн юм.     

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.16 ПҮРЭВ № 180 (6405)

 

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

44 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

49 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

49 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

16 цаг 16 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

19 цаг 37 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин