МАН-ын хотын фракцын өв залгамжлагчид нийслэлийн газраар тоглож эхэллээ

2020-09-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

 Нийтийн эрх ашиг нэг хүний эрх мэдлийн өмнө сөхөрдөг. Төрд данстай, түүхийн гэрч болсон газрыг дарга нар нь өмчлөөд авчихдаг ичих нүүргүй, этикгүй үйлдэл зөвхөн манай дарга нараас л гарах биз. Хотын удирдлагууд иргэдийнхээ амарч зугаалдаг, их жанжныхаа хөшөө дурсгал бүхий газрыг ухаж төнхөж эхэлсэнд Хан-Уул дүүргийн “Академи” хотхоны оршин суугчид ийнхүү арга мухардаж суугаа юм.

Хан-Уул дүүргийн 15дугаар хороо Удирдлагын академийн эсрэг талд хотын бэлгэ тэмдэг болсон Сүхбаатар жанжны хөшөө бүхий ногоон байгууламж байсан. Өнгөрсөн цаг дээр хэлсний учир нь оршин суугчид амарч зугаалдаг байсан энэ цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр сууриараа ганхаж, сул шороо болж үлдлээ. Энэ бол төрд зүтгэж, түмэнд үйлчлэх үүрэгтэй албан тушаалтнууд иргэдээс газрыг нь дээрэмдэж, өнгөрсөн түүх рүүгээ шороо цацаж буй үйлдэл гэдгийг оршин суугчид удаа дараа хэлж, хандаагүй газар гэж бараг үлдээгүй гэнэ. Гэвч үр дүнд хүрэхгүй байсаар сууриа цутгаж эхэлжээ.

Нийтийн эзэмшлийн талбайг булааж барилга барьж эхлээд сар гаруй болж байхад нийслэлчүүдийнхээ эрх ашгийг хамгаална гэж өндөр сэнтийд заларсан хотын удирдлагууд нэг нь ч ам нээсэнгүй. Гэтэл Хан-Уул дүүргийн 15дугаар хороо Удирдлагын академийн эсрэг талд байрлах нийтийн эзэмшлийн газрыг хувийн компанид шилжүүлсэн үйлдэл эхнээсээ будилаантай явж иржээ. 

Анх энэ газар төрийн өмч буюу Удирдлагын академийн мэдэлд байсан ч 2010 онд тухайн үеийн Хотын захирагч Г.Мөнхбаярын  329 дүгээр тушаалаар “Билиг” гэх компанид олгосон байдаг. Ингэхдээ зөвхөн сургалт, конторын зориулалтаар ашиглана гэж 3962 мкв газрын эрх өгсөн. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрсөн ч “Билиг” компани энэ зориулалтаараа ашиглахгүй өдий хүрчээ. Харин энэ жил дөнгөж сар гаруйн өмнөөс л барилгын ажлаа эхэлж нийтийн эзэмшлийн талбайг буулгаж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж эрх ашгийг зөрчиж эхэлсэн талаар хэвлэлүүд цөөнгүй мэдээлсэн. Мөн Хотын дарга асан С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сард оршин суугчидтай уулзахдаа нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, газар олгосон шийдвэрийг цуцална гэдгээ хэлсэн ч өнөөг хүртэл хэрэгжээгүй  байна. С.Амарсайхан ажлаа дуусгалгүй Их Хурлын гишүүн болоод явлаа гэхэд арын албыг нь дааж, эрх ямбыг нь эдэлж үлдсэн Ж.Батбаясгалан оршин суугчдын эрх ашгийг хамгаалах ёстой баймаар. Гэтэл өчүүхэн ч “хөдөлгөөн” хийсэнгүй.

Хэрэв мэдэхгүй дээ дуугүй суугаад байгаа бол Хотын орлогч Ж.Батбаясгаланд Хан-Уул дүүргийн газрын маафааны зах зухаас сонирхуулах нь зүйтэй байх. Нэгдүгээрт, улсын өмчийн сургууль Удирдлагын академи газраасаа хувийн компанид яагаад шилжүүлсэн. Хоёрдугаарт, Газрын тухай хуульд зөвшөөрөл олгосноос хоёр жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй бол хүчингүй болгоно гэж заасан байдаг. Гэтэл “Билиг” компани Удирдлагын академийн газраас авсан газраа хоёр жил байтугай арван жил болоход зориулалтаар нь ашиглаагүй. 2010 оноос хойш сул байсаар өнөөдөр л зургаан давхар үйлчилгээний зориулалттай гэх барилга барьж эхэлжээ.

Түүхийн хөшөө дурсгалаа авч үлдэх талаасаа ч их жанжны хөшөө бүхий байгууламжаа сүйтгэхийг хараад сууж болохгүй. Тэр тусмаа МАН-ын 100 жилийн ой болох гэж байхад Сүх жанжныхаа хөшөөг цэцэрлэгт хүрээлэнтэй нь хамт буулгах гэж үү.

Хотын А зэрэглэлд байрлах Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Удирдлагын академийн эсрэг талын газарт ингэтлээ шунаж, эрх мэдэлтнүүд халдаж чаддаггүйн цаана том эрх ашиг, бизнес бий гэдэг. Цаад эзнээр нь хэд хэдэн хүний нэр яригддагийн дунд одоогийн НИТХ-ын дарга Р.Дагва байгааг хэвлэлүүд бичиж байна. Р.Дагва НИТХ-ын дарга болохосоо өмнө дээрх газрыг авсан гэх мэдээлэл цацагдаж буй.

Ингэж харвал эрх баригч намын хотын фракцыг өв залгамжилж буй Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва нар хотын газраар тоглож эхэллээ. Тэд нийтийн эрх ашиг, намынхаа түүхийг сүйтгэхээс буцахгүй байгаагаас харвал хотынхны хувь заяа хаашаа ч эргэж мэдэхээр байна. Энэ үйлдлээрээ ирэх дөрвөн жил МАН олонх болбол нийслэлийн өнгөтэй өөдтэй газрыг тонож, өөрсдөө өмчлөөд дуусах нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.16 ПҮРЭВ № 180 (6405)

 

zambraagvi yumaa .
amidrah orchiniig engej ewdelj bolohgvi shte.
Tseegii
araichdee haa saigvi l barilga bariad bhiin amrah suuh hvvhdee salhiluulah gajar heregtei l bna shte .Batbaysgalan odoo oli2
Bolimoor yum.
zasag uud boliochee. chaddag hvnd ni uguuch dagva chine gaagvi shte .zaluu hvmvvs ambits ihtei demii yum da
arai 2
Batbaysgalan gej nuhur jigteihen bayn nuhur engeed gazar zaraad bdg yum bnldaa. Niisleliin zasag darga l bitgii bolgoj vzeerei dee
Ygad Dagva darga ner holbogdood bgan .Harin ch vreesleed umchiluh helbereer ailuudiig oron suutstai bolgoj baigaa yum bnlee hvvgvi bolhoor bvvr aytaihan. Tsalingaas tsalingiin hoorond amidardag bid nar shig iregded ih heregtei tvreesiin oron suutsiig ushuu nemeerrei hamragdah hvseltei irged zunduu baidag yum bnlee.
Нээрээ л аймар болсон байсан дэндүү юмаа энэ хотод амьдрах арга тал байна уу ? Орлогч дарга гэчээд улам л түгжирээ нэмээд газараа худалдаа байх юм
Зочин
Батбаясгалан орлог гээд байж энэ асуудлыг шийддэггүй нүдээ анид явсан уу ?Эсвэл хамт иддэг юмуу
НИТХ Орлогод нийцсэн орон сууцны төслүүд үнэхээр зөв. Илүү олон байршилд төслүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Манай аав ээж ахмадын түрээсийн орон сууцанд тав тухтай амьдарч байгаа баярлалаа.
Дагва дарга туул голын эрэг орчмоор агаар салхинд хүмүүс их гарч амардаг болсон. Тэр хавийг тохижуулж амралт зугаалгын бүс болгоно гэдэг нь их зөв санаа. Хурдан ажил хэрэг болж дуусаасай.
umnu ni niisleliin udirdalaguud agaariin bohirdoliin guuruulna gej yriad baidag bsn hrn odoo hursnii bohirdoloo buuruulna geed yridag bolson bna. Hursnii bohirdoliig buuruulah chigleleer ger horoolliin ail urhiin ahuin bohir usnii asuudliig shiidne gej bsn ni zuw shvv Hurdan ajil hereg bolgooroi. Uwgun darga ih yum hiij bga
1-r horoolol ter dundaa Sapporo vnheer muuhai duudal baisan ter hawiar gantsaaraa ywahdaa aidag bailaa Tsagdaagiin kabon baiguulaad odoo harin manai ter hawi saihan Taiwan bolson.INKH giin Dagva l hiisen shte
dulguun
arai arai vhsen baasnii hotiin darga bdgiin haluul taarna6Ajil vvrgee uhamsarldagvi shaar we
Dagva bas muu yumandaa oruulchijee. NITH chine harin gaagvi ajillad baigaa yum shig Niisleliin zahiragch hiihed Dagva chadnoo ulhun hiichihne.
Dagva chine harin ajilchida solij holilgvi hentei ch gar niileed ajilladag iim hvmvvsiig baih estoi gazar suudal deer ni bailgamaar bna. Ugaasaa umnuh hvniihee bagiig halaad uuriinhuu bagaa l awahgvi l bol ajilladagvi daarggaa nariig bi oilgodogvi shte. Ymar ch hvmvvsiin dund orood bagaa brdvvleed ajillaj chadahgvi yum bol tegj ydgiin.Uaantqai medlegtei hvnee l songoh heregtei shte ambitsalaad bhgvi hvn hamaagvi deer
Neg vyee bodwol irgediin hural gej ymar baiguulga baidag gedgiig meddeg bolood l baigaa. Dagva odoo ymar buruu bhaw hrn ch bvr tsegtseleed aytaihan bolgood baigaa l haradaad bga
Tsetsegmaa
Dagva guain hiij baigaa Tvreesleed umchiluh helbereer ailuudiig oron suutstai bolgoj baigaa yum bnlee hvvgvi bolhoor bvvr aytaihan. Tsalingaas tsalingiin hoorond amidardag bid nar shig iregded ih heregtei tvreesiin oron suutsiig ushuu nemeerrei hamragdah hvseltei irged zunduu baidag yum bnlee shte.
Norowsambuu
UB hotod umnu ni ogt yrigdaj bgaagvi gants sedwiig yrij bga hvn bol Niisleliin irgediin tuluulugchidiin hurliin darga R. Dagva. Ulaanbaatar hotiin Ediin zasgiin chuluut bvs baiguullah estoi geed neleed ul suuritai sudalgaatai yrij bgaag ni demjij bna. Inchon anh niseh buudalaa dagaad chuluut bvstei bolson ni unuudriin hugjild awchirsan gedgiig Korea-chvvd bvgd heldeg times manaih ongotsnii buudalaa dagaad deregdee chuluut bvstei boloh heregtei. Ul vndestei hvnee l songoh heregtei shvv.
Zochin
Baasniih ni hotiin darga bdgiin orlogch bz dee. ene baidlaaraa bas hotiin darga boluul budaa bolgonee.Dendvv iin
Oyunchimeg
ene ner batbaysgalan gej nuhur dewshej garaad hiisen bvteesen yumgvi bj uuj idsen ni ih yumaa.
Irgenii uureg
Buh tsag uyiin hamgiin muu hotiin darga bol Batbaysalan
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

14 цаг 25 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

14 цаг 52 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

14 цаг 55 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

14 цаг 58 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

15 цаг 2 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

15 цаг 19 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

21 цаг 27 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

21 цаг 32 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

21 цаг 38 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

21 цаг 48 мин