МАН: Иргэдийн амьжиргааны орлогыг нөхнө

2020-09-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ

 

Ардын нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Өрийн дарамтгүй улс” болно гэсэн том амлалт авсан. Түүн дотроо  “Ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр боловсруулна. Бэлэн байдлыг хангана. “Covid-19” цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэлийг арилгана. Үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг сэргээх тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ.  Орлогын хомстолд орсон аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн амьжиргааны орлогыг нөхөх арга хэмжээ авна” гэж  заасан.

 “Хүний хөгжлийн бодлого”-доо ажилгүйдэл, ядруулыг арилгаж,  иргэдийн амьжиргааг  сайжруулна” гэсэн.

Сонгуулийн үр дүнгээр МАН эрх баригч болсон.  Амлалтаа   Засгийн газрын  үйл ажиллагааны  хөтөлбөр болгон бараг   сонгуулийн маргаашаас хэрэгжүүлээд явахад болохгүй юм үгүй байв. Учир нь  тэд  УИХ-д 65 суудалтайгаар  эрх барьж ирсэн. Залгуулаад УИХ-ын  62 суудлыг авсан. Бодлого нь, ““Covid”-ийн  нөхцөл байдал, эдийн засгийн зарчмууд бүгд тодорхой байсан.

Цаасан дээр гаргаснаар бол  МАН сонгуулиар амласан “Covid” цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэл,  орлогогүй болсон иргэдээ харж үзнэ гэдгээ мартсангүй. Харин яаж гэдэг нь тодорхойгүй. Тэгсэн атал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө  бүхэлдээ “Covid”-ийг давахад зориулсан онцлогтой гэж  тодорхойлжээ. 

Гэвч МАН цар тахлаас үүдэж орлогогүй  болсон иргэд, аж ахуй нэгжүүдийг  энэрэх бодлогоо  өөрсдөө баяжих боломж болгон хэрэгжүүлж эхэллээ. Одоогоор илэрсэн  нь Нийслэлийн Онцгой комиссын дансанд төвлөрсөн хандив, тусламжийн мөнгөнөөс 20 дарга нь  өөрсдийгөө шагнасан баримт ил боллоо.  Цаана нь хэд хэчнээн байгааг бүү мэд. Захын жишээ татахад  ийм.

Өмнө нь ч ийм хэл ам гарч байсан.  Улсын онцгой комисс, Засгийн газар,  Эрүүл мэндийн яам, харъяа газруудад “Covid”-ээс урьдчилан сэргийлэхэд зориулж  дипломат болон хамтын ажиллагаатай  харилцаатай улс орнуудаас ямар хэмжээний хөрөнгө оруулалт, хандив, тусламж ирэв. Дээр нь  олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагуудын дэмжлэг,  төсөл, хөтөлбөрөөр хэдий хэрийн төсөв цуглав. Энэ бүхнийг тодорхой зарлахыг  олон нийт шаардаж байж Засгийн газар хэдэн тоо дурдсан болоод өнгөрсөн.

МАН-ын амлалт, Засгийн газрын  хөтөлбөр дэх “COVID”-ээс  үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого” ингэж л хэрэгжиж байна. Үүнийгээ өөрсдөө “Цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлого” гэж тайлбарлаад байгаа. Хандив тусламжийг зорилтот бүлгийнхэн, ажилгүй, орлогогүй болсон иргэддээ зориулахгүй, дарга нараа шагнаснаар эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд давж гарахгүй л болов уу. 

Цаашид   Засгийн газрын хөтөлбөрийн бүх  заалт  “COVID”-ийн  бодлоготой  нь уялдаж  хэрэгжинэ. Тэгэх ч ёстой. Тийм хүлээлт ч  байна. Түүнийгээ засаглалынхаа  бодлогоор залж явна, тэр нь хариуцлага, сахилга батаас эхэлнэ. МАН “Засаглалын бодлого”-оо:

“Шударга ёсыг бэхжүүлнэ.  Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтооно. Хүнд суртлыг арилгаж, хууль алагчлалгүй хэрэгждэг байх зарчмыг мөрдүүлнэ. Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэх “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэсэн.

Иргэдэд чиглэсэн “Орлоготой иргэн” гэсэн бүхэл бүтэн бүлэг МАН-ын сонгуулийн амлалт дотор бий. Харин Засгийн газрын хөтөлбөр дотор нь энэ талаар маш бүрхэг. ЗГХЭГ-аас танилцуулснаар бол  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван  жилийн үндсэн чиглэлийг батлах тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн есөн  бүлэгтэй байна” гэж дурдсан. Тэр нь  олон нийтэд тодорхой бус байна.

Өнөөдөр Ерөнхий сайдын  томилсон, сайд,  дарга нар,  яам, агентлагийн удирдлага  бүгд “COVID”-ыг өөрсдийн баяжих боломж хэмээн дөрөө “жийж” явна. Эсвэл МАН-ынхан ингэж ажиллана гэсэн  дотоод дүрэмтэй, тохиролцсон юмтай, гаднаа багтай юм сан уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.16 ЛХАГВА № 179 (6404)

 

Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

3 цаг 42 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 42 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

16 цаг 52 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

18 цаг 22 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

19 цаг 14 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

23 цаг 45 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Өчигдөр 06 цаг 00 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

Уржигдар 15 цаг 25 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Уржигдар 13 цаг 14 мин