БНХАУ-ын  гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал жагсаалтай эхэллээ

2020-09-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр манай улсад хүрэлцэн ирлээ. Хоёр талын албаны хүмүүс Гадаад хэргийн сайд Ван И-г “Чингисхаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав. Айлчлалын эхэнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар ганцаарчилж уулзсан бөгөөд хэд хэдэн хэлэлцээнд  гарын үсэг зурлаа.

 Хорио цээрийн дэглэмийн үед болж буй энэ айлчлалаас ямар үр дүн гарах вэ гэдэг анхаарал татаж байгаа. Айлчлалаар цар тахлын улмаас хумигдсан экспортын орлогоо нэмэгдүүлэх асуудалд анхаарал хандуулна гэх мэдээлэл байна.    Мөн  Өвөрмонгол дахь хос хэлний сургалтын асуудлыг  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийн чихэнд хүргэхээр айлчлалын үеэр жагсаал хөдөлгөөн өрнөж байгаа нь  онцлог байлаа.  Тухайлбал, өчигдөр Сүхбаатарын талбай,  Гадаад харилцааны яамны үүдэнд эх хэлний төлөөх жагсаал өрнөж байсан юм.

Мөн сүүлийн хэдэн сарын хугацаанд “Ногоон гарц” журмыг хэрэгжүүлсэн ч нүүрсний экспортын хэмжээ цар тахлын өмнөх хэмжээндээ хүрээгүй. Энэ удаагийн айлчлалаар нүүрсний экспортын асуудлыг хэлэлцэнэ хэмээн яригдаж байна. Хоёрдугаарт, Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурна. Түүнчлэн хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монгол Улсаас БНХАУ руу хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулахаар төлөвлөсөн байна.   

Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан болон албан уулзалтад 142 хүн оролцох бөгөөд эдгээр хүмүүсийг хамгийн багадаа 14 хоног тусгаарлагдана. Харин албан уулзалтад орсон хүмүүсийг айлчлалын дараа 21 хоног тусгаарлах журам гарчээ.

Ямартай ч БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалаас ямар үр дүн гарахыг харах үлдлээ.

Ван И өмнө нь 2018 онд Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатарын урилгаар албан ёсны айлчлал хийж байсан.  Тухайн үед гадаад худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх,   300 сая ам.долларын хөгжлийн зээлийг Монгол Улсад олгох, баруун бүсийн таван аймгийн орон нутгийн нийгмийн хөгжилд зориулан нийт таван сая юанийн тусламж үзүүлэх, хоёр орны харилцсан зорчсон иргэдийн тоог гурван сая хүргэх  зэрэг  асуудлыг ярилцаад гэрээ хэлэлцээ хийгээд буцсан байдаг.

Дугаар шилжих мөчид Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрлээ.  Мөн “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичиг” солилцож, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Гадаад харилцааны яам хоорондын 2021-2022 оны хамтран ажиллах төлөвлөгөө, Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн шаардлагын тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Протокол гэсэн баримт бичгүүдийг байгууллаа.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулснаар  Замын-Үүд – Эрээн төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван төмөр замын боомт нээгдэж байгаа нь манай экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх гэж үзжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.16 ЛХАГВА № 179 (6404)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12