“Рио Тинто” буулт хийж эхлэв үү

2020-09-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний нэгдсэн хуралдаанаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.

“Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” уг тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газар “Рио Тинто” компанитай  хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон юм.

Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах талаар 2020 оны хоёрдугаар сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж зарим “Рио Тинто” компанитай хэлэлцээр хийх төлөвлөгөөг баталсан.

Ингэхдээ өмнөх тат­ва­руудын зөрүүг нэ­хэм­жилж гаргуулах, ног­дол ашгийг нийгмийн хариуц­лагын хэлбэрээр наашлуулж олгох, зардлыг дахин өсгөхийг хориглох, үндсэн гэрээний хэрэгжилтийг зөвлөх үйлчилгээний компаниар дүгнүүлэх, Дубайн гэрээг өөрч­лөх зэрэг шаардлагыг тави­хаар болсон байдаг.

Энэ дагуу өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тавьсан дээрх шаардлагуудад “Рио Тинто” компани эсрэг байр суурьтай байж ирсэн. Улмаар олон улсын арбитрын шүүхэд зарга мэдүүлсэн.

Тэд дэлхийд нэр хүндтэй томоохон хуулийн фирмийг хөлслөн манай улсын Засгийн газрын эсрэг ажиллуулсан. Засгийн газар ч хариу арга хэмжээ авч, арбитрын шүүхэд Монгол Улсыг төлөөлөн ажиллах түншийг сонгон ажиллуулсан байдаг.

Тухайн үед Засгийн газрын нэр бүхий сайд нар “Рио Тинто”-гийн эрх ашигт үйлчилж, ажлын хэсгийн үйл ажиллагааг тасалдуулах оролдлого хийж байсан талаар “Зууны мэдээ” өнгөрсөн хавар мэдээлж байлаа.

Тэгвэл Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч болох “Рио Тинто” компанийн гүйцэтгэх удирдлагууд 2020 оны есдүгээр сарын 11-ний өдөр албан тушаалаасаа огцорчээ. Энэ талаар “Ройтерс” зэрэг томоохон агентлаг мэдээлсэн байна.

Тодруулбал, “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак албан тушаалаасаа огцорсон байна.

Мөн тус компанийн асуудал эрхэлсэн захирал Симон Нивен, төмрийн хүдрийн группийн захирал Крис Салбури нар нь Баруун Авсралийн Пилбури бүс дэх “Рио Тинто”-гийн төмрийн хүдрийн уурхайг өргөтгөх явцад нутгийн уугуул иргэдийн соёлын өв болох 46 мянган жилийн түүхтэй агуйг дэлбэлсэн асуудалд хариуцлага хүлээн огцрох болсон байна. “Рио Тинто” компани нь 2020 оны тавдугаар сарын 2-нд Жуукан Горж нэртэй 46 мянган жилийн өмнөөс хүн амьдарч байсан, соёлын өв болсон агуйг дэлбэлсэн нь Австралид болон барууны олон оронд шүүмжлэл, эсэргүүцлийн тэмцлийг өрнүүлсэн. Тухайн үед “Рио Тинто”-гийн Төлөөлөн удирдах зөвлөл энэхүү асуудалтай холбогдуулж дээр дурдсан нэр бүхий гүйцэтгэх удирдлагын гишүүдэд хариуцлага тооцож, бонус авах эрхийг нь хасах шийдвэр гаргаад байсан ч тус компанийн Австрали, Англи, АНУ дахь хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид энэхүү шийдвэр нь хангалтгүй гэсэн байр суурийг илэрхийлж байжээ.

Түүнчлэн энэхүү 46 мянган жилийн түүхтэй соёлын өвийг сүйтгэсэн асуудалтай холбогдуулж Австрали улсын холбооны Парламент нь хянан шалгах үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Түүнээс болж “Рио Тинто” компанийн нэр хүнд Австрали төдийгүй барууны улсуудад унаж, компанийн дотоод соёл, хариуцлагын тогтолцоо хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн шүүмжлэлийг дагуулж эхэлсэн юм.

Үүнээс гадна “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак нь албан тушаал хаших явцдаа жижиг хувьцаа эзэмшигчдийн гомдол маргааныг шийдвэрлэж чадаагүй. Олон улсын арбитрын шүүх дээрх маргаанууд дээр хугацаа алдаж “Рио Тинто”-д алдагдал үүсгэсэн гэж Төлөөлөн удирдах зөвлөл нь үзжээ. Тиймээс арбитртай холбоотой зардлаас татгалзаж манай улс зэргийн татварыг төлөөд явах нь зөв гэж шийдсэн байна. Харин “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак дараагийн гүйцэтгэх захирлыг томилох хүртэл буюу 2021 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэх юм байна.

Харин манай улсын Засгийн газрын тухайд гаргасан шийдвэрийнхээ хүрээнд, голлоод зардал өссөн асуудал болон Австралийн асуудлаар жижиг хувьцаа эзэмшигчидтэй хамтарч гомдол гаргахаар болжээ.

Тиймээс “Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг Оюутолгойн гэрээний хэлэлцээрт ахиц гарч, “Рио Тинто” Монголын талд буулт хийж эхэллээ хэмээн дүгнэж болохоор байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.14 ДАВАА № 177 (6402)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

6 цаг 33 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

6 цаг 50 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

10 цаг 42 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

10 цаг 53 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

10 цаг 59 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин