Монгол бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэхийг уриалав

2020-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ХҮСЛЭНТУЯА

Монгол хэл соёлоо дээдлэгч эмэгтэйчүүд нэгдэн “Хэлмэгдсэн монгол бичиг мину” нөлөөллийн ажлыг хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өнөөдөр зохион байгууллаа. Уг ажиллагаанд ихэвчлэн түүх, монгол хэл, нийгмийн багш нар оролцсон байна.

Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх хөдөлгөөний санаачлагч Д.Аззаяа “Монголын түүхийн тодорхой цаг үед монгол бичиг хэлмэгдүүлэлтэд өртөж байсан гэж бид үзэж байгаа. 1944 онд тухайн үеийн төр, засгийн газрын шийдвэрээр монгол бичгийг кирил үсэг болгож халах шийдвэр гаргасан. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1946 онд албан ёсоор бүх нийтээрээ кирил үсгийг хэрэглэх болсон. Энэ үйл явцыг бид монгол бичиг хэлмэгдэж байсан юм байна гэж үзээд ард түмэндээ хүргэх хэрэгтэй гэж шийдсэн. Энэ үйл явдлыг бүү мартаасай. Монгол бичиг хэлмэгдэж байсан түүхийг цаашид эргэн санаасай гэсэн зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа” гэсэн юм.

Түүнчлэн “Бидний хойч үе, үр ач нар маань босоо монгол бичгээ мэдэхгүй харь орны бичиг үсэг шиг үздэг боллоо. Тиймээс монгол хэл, уран зохиолын багш бид нар үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэж шийдэн энэхүү хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа” хэмээн арга хэмжээнд оролцсон эмэгтэйчүүд ярилаа. 

Мөн энэхүү үйл ажиллагааг жил бүрийн есдүгээр сарын 10-нд зохион байгуулж байхыг уриаллаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

2 цаг 15 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

2 цаг 39 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

2 цаг 39 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

2 цаг 40 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

3 цаг 52 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

4 цаг 26 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

4 цаг 48 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

5 цаг 9 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

5 цаг 26 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

5 цаг 42 мин