“Монголын сонгодог бүтээлүүд” цомог дахин төржээ

2020-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.ХҮСЛЭНТУЯА

 

Монголын дуурийн урлагт чамин чимхлүүр өнгө хэмээн тооцогддог тенор хоолойтой дуучин бол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ө.Цэрэнчунт юм.  Тэрээр Монголын сонгодог урлагт алтан үеийнхэн гэгддэг үе үеийн дуучид, уран бүтээлчдийн хийж туурвиж байсан бүтээлүүдийг сэргээн шинэчилж,  хойч үеийнхэндээ танин мэдүүлэх, өвлөн үлдээхэд өөрийн гэсэн санал санаачлага, хувь нэмрийг оруулж яваа залуу уран бүтээлч. Тэрээр өмнө нь Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын бүтээл, Жинлавцогзол Говийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн Монгол маанийн хөгжөөл гээд харахад судар шиг харагддаг цомгийг гаргаж, үзэгч олондоо сонирхолтой бүтээлийг өргөн барьсан байдаг. Дуучин Ө.Цэрэнчунт нийт найман цомог гаргаж, дөрвөн ном эмхэтгэсэн уран бүтээлч юм. Тэгвэл энэ удаа “Монголын сонгодог бүтээлүүд” цомгоо гаргажээ. Уг цомогт есөн хөгжмийн зохиолчийн 14 бүтээл багтсан байна.  Энэ цомогт багтсан бүтээлүүдийг үе, үеийн уран бүтээлчид өөрийнхөөрөө дуулсан байдаг бол дуучин Ө.Цэрэнчунт “Монголын сонгодог бүтээлүүд”-ийг олон жил судласны үр дүнд тенор хоолойд  зориулсан бүтээлийг олон нийтэд хүргэхээр шийджээ. Энэ тухай тэрээр “Би шинэ уран бүтээл хийхийг байнга л зорьж, хичээж явдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам аливаа зүйл мартагддаг. Уран бүтээлчид бид бол мартагдах шахсан урлаг соёлыг тээн, хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх үүднээс цомгоо гаргасан” гэлээ. Мөн “Энэ цомгийн үндсэн зорилго нь Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдыг шинэ үеийн залуустаа эргэн сануулах, уран бүтээлийн онцлогуудыг нь танин мэдүүлэхэд оршиж байгаа юм” гэдгийг онцлов. “Монголын сонгодог бүтээлүүд” цомогт  Монголын нэрт хөгжмийн зохиолч Ц.Дамдинсүрэн,  Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, С.Гончигсумлаа, Н.Жанцанноров, Шарав, Чинзориг, Нацагдорж, Билэгжаргал нарын ари романс дуунууд багтсан” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.10 ПҮРЭВ № 175 (6400)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

11 цаг 30 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

11 цаг 47 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

15 цаг 39 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

15 цаг 50 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

15 цаг 56 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13