Сонгуулиас өмнө вакцин гаргаж авахаар Трамп яарч байна

2020-09-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Цар тахлыг зогсоох ганц итгэл найдвар нь одоогоор вакцин болоод байна.  Тэгвэл коронавирусын эсрэг вакциныг үйлдвэрлэхээр туршиж буй есөн компани олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангасан вакцин үйлдвэрлэж, Засгийн газар нь зөвшөөрөл олгохоос өмнө олноор үйлдвэрлэхгүй гэсэн амлалтад гарын үсэг зурлаа. “Бид ёс зүйн өндөр хэм хэмжээг баримталж, шинжлэх ухааны үндэслэлтэй вакциныг үйлдвэрлэх болно” гэсэн амлалтын гэрээнд “AstraZeneca”, “BioNTech”, “Moderna”, “Pfizer”, “Novavax”, “Sanofi”, “GlaxoSmithKline”, “Johnson & Johnson”, “Merck” гэсэн есөн компанийн төлөөлөл гарын үсэг зуржээ. Эдгээрээс “Pfizer”  болон “Moderna” компани сүүлийн шатны туршилтаа АНУ-д хийж байгаа бол “Johnson & Johnson” компани нэгдүгээр шатны туршилтаа эхлүүлэхээр бэлтгэж байна. Түүнчлэн энэ амлалтыг түүхэн, өмнө нь болж байгаагүй онцгой үйл явдал хэмээн үзэж байгаа талаараа “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Боурла “NBC” телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьжээ.  

Энэ гэрээний өмнөхөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Арваннэгдүгээр сард болох сонгууль бидний хувьд маш чухал үйл явдал. Тиймээс энэ онцгой өдрөөс өмнө вакцинаа гаргаж авахаар ажиллаж байна. Энэ хугацаандаа багтаан вакцин бэлэн болно гэсэн итгэл дүүрэн байна” хэмээн даваа гаригт мэдээлсэн юм. Гэвч энэ мэдэгдэл нь тархалтаараа дэлхийд тэргүүлж байгаа АНУ сонгуулиас өмнө вакцинаа гаргахын тулд яаравчлан туршилтыг нь дуусаагүй байхад үйлдвэрлэх вий гэсэн айдсыг бий болгоод байна.  Учир нь АНУ-ын Хүнс, эмийн удирдах газрын комиссар Стивен “Financial Times” сонинд өгсөн ярилцлагандаа “Гуравдугаар шатны туршилт дуусахаас өмнө вакциныг яаралтай ашиглах зөвшөөрөл олгох талаар хэлэлцэнэ” хэмээн ярьж байв. Гэвч амлалтын гэрээнд “Гуравдугаар шатны туршилтаар аюулгүй, үр дүн сайтай гэдэг нь нотлогдсон тохиолдолд яаралтайгаар ашиглах зөвшөөрөл олгоно” хэмээн тусгасан юм. 

 

Зургаагаас олон хүн нэг дор цугларвал торгоно

 

Их Британид коронавирусын тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх даваа гаригаас  нэг дор зургаагаас олон хүн цуглахыг хууль бус хэмээн үзнэ хэмээн мэдэгдлээ. Энэ шинэ хууль олон нийтийг хамарсан уулзалт төдийгүй гадаа, дотор, гэр, нийтийн эзэмшлийн талбай, паб, зоогийн газарт хэрэгжинэ.  Харин сургууль, албан байгууллага, хурим, оршуулгын ёслол, багийн спортын гишүүдэд хамаарахгүй аж. Хэрэв хуулийг нэг удаа зөрчвөл 100 еврогоор, дахин зөрчвөл хамгийн дээд тал нь 3200 еврогоор торгох юм. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон  “Вирусын тархалтыг хязгаарлахын тулд бид яаралтай хариу арга хэмжээ авах шаардлагатай байна. Тиймээс нэг дор олон хүн цугларахыг хориглож байгаа учир цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг хүсье. Хэрэв танд шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгч, бусдаас өөрийгөө тусгаарлаж, маск зүүж, гараа тогтмол угаах нь чухал юм” гэжээ. Өчигдрийн байдлаар Их Британид  350 гаруй мянган хүн халдвар авч, 40 гаруй мянган хүн нас бараад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.10 ПҮРЭВ № 175 (6400)

 

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

3 цаг 57 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

4 цаг 43 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

6 цаг 52 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

7 цаг 22 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

7 цаг 27 мин
Л.Оюун-Эрдэнийн онилсон нь “хүн” үү, хүний эрх үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан “Ирээдүйн төлөө өнөөдөр өчигдрийг дүгнэх ёстой” гэжээ.

7 цаг 32 мин
Т.Сайнжаргал: Бусдын төлөө хийж чадах бүхнээ хийхийг зорьж, тэмүүлсэн

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

7 цаг 37 мин
С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав

УИХ дахь намын бүлгүүд даваа гарагт хуралдах товтой ба

7 цаг 42 мин
Б.Булган: Да.Ганболдыг би новш л гэж хэлнэ

Б.Булган: Да.Ганболдыг би новш л гэж хэлнэ

Өчигдөр 14 цаг 41 мин
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа, Крупская мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү

Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа, Крупская болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шү

Өчигдөр 14 цаг 05 мин