Хүүхдийн эрхийг хамгаалах "Сүүдэр бүү тусга" аян эхэллээ

2020-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Сүүдэр бүү тусга" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ. Энэ үйл ажиллагааг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Дэлхийн зөн-Монгол" "JCI-Монгол" Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд зохион байгуулж байна. Сүүлийн гурван жилийн байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээгээр гэмт хэрэгт 5043 хүүхэд өртөж хохирон, 3378 хүүхэд холбогджээ. Гэмт хэргийн 70 хувь нийслэлд, 29.9 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна. Тухайлбал, энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирч, үүнээс 82 хүүхэд амиа алдаж, 290 хүүхэд гэмтжээ. 

"Сүүдэр бүү тусга" арга хэмжээний хүрээнд хүүхдийн, аюулгүй байдал, хамгааллын чиглэлээр иргэдийн ойлголт, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, иргэдээс мэдээ, мэдээлэл авах, нийгэмд хүүхдийн эрх хамгаалах эерэг хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах юм. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, үл хайхрах хүчирхийлэл нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлж, хүүхэд амь нас, эрүүл мэнд, нэр төрөөрөө хохирох тохиолдлууд гарсаар байна.  Тиймээс нийгмийн сэтгэл зүйг эерэгжүүлж, зөв мэдээллийг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэх, хохирч байгаа хүүхдийн талаарх мэдээ мэдээлэлд хариуцлагатай хандахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна." гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

“Их-7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна

2 мин
С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

С.Бямбацогт: Би шүгэл үлээж байна, С зөвшөөрлийн авлига 20-30 сая болчихлоо

23 мин
Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөнд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд  “Дэлхий цирк, Монголд” оло

4 цаг 59 мин
Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирл

5 цаг 9 мин
Гадаад дахь "Монгол"-оос мэдээлж байна

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улс

5 цаг 14 мин
Б.Дэлгэрсайхан: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Хот, тосгоны эрхзүйн байдлын

5 цаг 19 мин
Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

5 цаг 29 мин
Р.Энхтайван: Экологийн коридор байгуулахаар судалгаа хийж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайвантай ярилцлаа.

5 цаг 34 мин
50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Хоттой малаа авч үлдэхийн тулд халаасан дахь хамгаа барсан малчид “Ноолуурын үнэ өсөөсэй”

5 цаг 39 мин