ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн хэлсэн онцлох эшлэлүүд

2020-09-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг  урьж,  ярилцлаа. Түүний ярилцлагаас онцлон хүргэж байна. 

  • Бид ШӨХТГ-ын чиг үүргийг тодорхой ойлгох хэрэгтэй.  ШӨХТГ бол тохируулагч агентлаг.  Тухайн салбарын холбогдох хууль, тогтоомжид уялдуулан бодлого тодорхойлдог газар.  Нөгөө талаар хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.    Харин олон нийт ШӨХТГ гэхээр хяналт шалгалт хийдэг газар л гэж ойлгоод байна.
  • Монгол Улсын хувьд шударга өрсөлдөөн, хэрэглэгч хоёр тусдаа статустай байсныг 2008 онд нийлүүлсэн.   Үүнээс өмнө шударга өрсөлдөөний газар, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг гэж байв.  Нэг талдаа байгууллага аж ахуй нэгж, төр хамааралтай ч юм шиг.  Нөгөө талдаа иргэд хамааралтай ч юм.   Тэгэхээр бодлого, хууль эрх зүйн орчныг зохицуулах төвшинд нэлээд мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй .
  • Би өмнө нь ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан.   Энэ газрыг гаднаас нь хараад хэрэглэгчээ хэтэрхий орхигдуулжээ гэж хардаг байв. Хүн болгон шударга өрсөлдөөн л гэж ярьдаг. Хэрэглэгч гэдэг үг нь ч байдаггүй.  Тэгэхээр одоо бид хэрэглэгчийнхээ систем дээр түлхүү анхаарна.  
  • Өнөөдөр төр өөрөө бизнесийн байгууллагынхаа өрсөлдөгч болчихоод байна.  Тэгэхээр ШӨХТГ төрийн зарим бодлого чиглэл дээр хязгаарлалт тавьдаг байх тийм тогтолцоонд шилжих ёстой.   ХХААХҮЯ трактор  худалдаж аваад зарах ямар хэрэг байна.  Бизнесийн байгууллагуудтайгаа өрсөлдөж яах юм.  Төр өөрөө бодлого тодорхойлж,  хууль, эрх зүйн орчныг шударга өрсөлдөөнийх нь хэлбэр дээр байлгах ийм л зохицуулалтыг хийх хэрэгтэй. 
  • Өрсөлдөөний тухай хуульд оруулах нэмэлт  оруулах шинэчлэсэн найруулгын  төслийг буцааж татах асуудал яригдаж байна.  Монопол компани өөр нэгтэй нэгдэж нийлэх биш охин компани үүсгээд үйл ажиллагаагаа өргөжүүлээд явахад хязгаарлах хууль зүйн зохицуулалт байдаггүй.  Ялангуяа банкны салбарынхан  энэ хуулийн цоорхойг маш сайн ашигладаг. 
  • Тухайлбал банкнаас зээл авахад барьцааг үнэлүүлж байна.  Орон сууцаа барьцааллаа гэхэд заавал даатгуулах шаардлага тавина.  Гэтэл нэг том банк хажуудаа үнэлгээний компани  байгуулаад зөвхөн өөрийнхөө үнэлгээний газраар үнэлүүлж, зөвхөн  өөрийн дэргэдэх даатгалын компаниар даатгуулаад зээл өгөх системийг бүрдүүлчихээд байна. Гэтэл бусад даатгалын үйлчилгээ үзүүлдэг компаниуд яах юм.   Энэ нь монопол давамгай компаниуд зах зээл дээр ажиллаж байгаа жижиг газруудыг боломжийг булааж байгаа хэрэг мөн.  
  • Дэлхий дахинаа блокчейн технологийн компаниуд олноороо үүсч байна.  Энэ нь бие даасан байгууллага хоорондын цахим мэдээллийг санг нэгдүгээрт  үүсгэдэг, дараа нь хуваалцдаг ийм систем.  Энэ төрлийн компаниудын өрсөлдөөнийг яаж зохицуулах уу,  монопол давамгай байна гэдгийг яаж тодорхойлох уу гээд хэрэглээнээс үүсч байгаа өөрчлөлтүүдийг Өрсөлдөөний тухай хуульд оруулах хэрэгтэй.

Эх сурвалж:www.polit.mn

 

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

5 цаг 58 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

6 цаг 58 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

7 цаг 0 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

7 цаг 4 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

7 цаг 35 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

8 цаг 40 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

11 цаг 49 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

14 цаг 37 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

14 цаг 42 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

14 цаг 47 мин