Д.Гонгор: Ю.Цэдэнбалын хар, цагааныг түүх шүүнэ

2020-09-03
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Социалист нийгмийн үед Сайд нарын зөвлөлийн референт, Улсын хангамжийн хорооны орлогч дарга, Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд шинжээч, ЗХУ дахь  Монголын Элчин сайдын яамны зөвлөхөөр   ажиллаж явсан Д.Гонгортой  ярилцлаа.  Тэрээр Ю.Цэдэнбалын намын хороон дарга байсан юм.

 

-Таныг УИХ-ын гишүүд болон эрх баригчдад хандан захидал бичсэнээ ном болгож хэвлүүлснийг  дуулаад уулзахаар ирлээ. Захидлаар та ямар асуудал дэвшүүлэв? 

-Би улс оронд өрнөж байгаа үйл явдал, төр, засгийн шийдвэрүүдийн талаар байнга  уншдаг. Өөрийн ажиллаж явсан нийгмийн амьдрал, бүтээн байгуулалтыг өнөө үетэй харьцуулж юуг яаж хийж, хэрхэн зохицуулбал дээр болохыг тунгааж, санаа оноо тэмдэглэж суудаг. Эх орноо, ирээдүй хойчоо гэсэн сэтгэлээр  бичсэн, тэмдэглэснээ ном, боршур болгож тэтгэврийн хэдээсээ илүүчлэн хэвлүүлээд  УИХ-ын гишүүд, төр, засгийн удирдлагуудад  үнэгүй тараах гэж байна.

-2020 оны сонгуулийн  үр дүн, УИХ-ын чадамжийг та хэрхэн дүгнэв?

-Сүүлийн 30 жилд засаг, төрийн эрх баригчдын үнэн төрхийг монголчууд харлаа. Нам,эсвэл, хөдөлгөөнийхөн байнга ярьж тэмцэж, өөрчилье, шинэчилье, солъё гээд байдаг нь тэдэнд  өгч буй үнэлгээ нь юм. Өнгөрсөн 30 жилд сонгууль болгон урд хожид байгаагүй  луйвар булхай хэрэглэж, биесээ элдвээр доромжилж, хахууль цутгаж, худал амлаж, үймээн самуун дэгдээж, аллага таллага хийж үзлээ. Энэ удаа корона вирусын үед харьцангуй тайван сонгууль боллоо. Шинэ хүмүүс олноор гарч ирсэн. Хоёр намд үүрлэж, хий хоосон ярьж мэдэмхийрэх, үймүүлэхээс өөр чадваргүй, мөн хулгайч нэлээд олон хүнийг шахаж гаргах шиг боллоо. Гэвч их савны ёроол хоосонгүй гэгчээр цөөнгүй хүн үлдсэнийг ард түмэн сайн мэдэж байгаа гэдгийг ойлгож, шуналаа хазаарлаж, шударга ажиллахыг сануулахад буруудахгүй байх аа. Саяын сонгууль сонгогч түмэн алсын хараатай болж,  ухаан сууж, төр, засгийн удирдагчид сонгогч түмнээ  хүндэтгэж, эд мөнгөөр зулгуйдахгүй шударга зөв ажиллахыг сэрэмжлүүллээ.  15 нам, дөрвөн эвсэл, 160 гаруй бие даагч, нийт 600 гаруй хүн суудал горилж өрсөлдсөн, урьдынхаа олон нэр дэвшигчтэй нь  онцлог байлаа. Нэр дэвшигчдийн дотор өндөр боловсролтой, ажил хөдөлмөрийн арвин туршлагатай, ариун цагаан зам мөртэй, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж, хүчин зүтгэх гэсэн чигч шударга  хүн олон  байсан. Сайны хажуугаар саар гэгчээр шоронд орохоос зугтсан гэмт хэрэгтнүүд, хулгай хийж баяжихыг хүсэгчид, эрх мэдэлд хүрч эд хөрөнгө идэж, дураар дургихыг хүсэгчид, тэр байтугай шоронд сууж хэргээ таслуулахыг хүлээн суугчид ч нэрээ дэвшүүлж өрсөлдөв.

-Хүний эрхийг дээдэлсэн сонгууль болсон гэж зарим хүн дүгнэсэн байсан?

 - Шоронд байгаа хүн нэр дэвших эрхтэй ч УИХ гэсэн  төрийн дээд байгууллага хувь хүний эрхээс арай илүү баймаар юм. Үүнд СЕХ анхаармаар. Өмнөх УИХ-ын гишүүд дотор хэчнээн өндөр боловсролтой ёс сутахууны, хүмүүжлийн хувьд төлөвшөөгүй хүмүүс улс орон, ард түмний эрх ашгийг уландаа гишгэж улсын болон УИХ-ын нэр хүндийг гутаасан. Энэ удаагийн нэр дэвшигчдээс 27 хүн гэмт хэрэгт холбогдон хуулийн байгууллагаар шалгагдаж, зургаан горилогч сонгуулийн сурталчилгаа хийж явахдаа шүүхийн шийдвэрээр тусгаарлагдсан. Энэ нь шүүхээр шийтгэгдээгүй бол гэмт хэрэгтэн гэж үзэхгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг ашиглаж байгаа нь ёс зүйг уландаа гишгэсэн хуулийн цоорхойг харуулсан үйлдэл.

Түүнчлэн шинэ гишүүд тангараг өргөхөд зарим нь тангаргийг үл тоомсорлон дээгүүр харж “тангараглая” гэхийн оронд “илэрхийлье” гэсэн бол  нэр бүхий гишүүд тойргийн сонгогчдодоо хандан “намайг сонгосонд баярлалаа” гэж байсан.  Ингэж эхний алхмаасаа хууль, дүрмийг гажуудуулж байгаа хүн бүрэн эрхээ эдлэхээр яадаг бол. Зарим гишүүн маргааш нь болсон чуулганы хуралдаа 15 минут хоцорч заларсан. Гишүүн бологсод юу юугүй халдашгүй дархан эрх гэдгийг урьтал болгож дураар аашилж болохгүй. УИХ-ын гишүүний тангаргийг алтан үсгээр бичиж чуулганы танхимд нь байршуулбал зохистой санагдана. Мартамхай, үүрэг хариуцлагаа биелүүлэхэд хойрго, харин эрхээ эдлэхдээ хэтрүүлдэг хүмүүст байнга сануулж байг. Гишүүд сахилга баттай байх ёстой. Сүүлийн үед энэ үг монгол хэлний үгийн сангаас бараг хасагдахад хүрч байна. УИХ-ын гишүүн бол дарга биш, захиран тушаах эрхгүй. Төсвийн хөрөнгийг зарцуулах үүрэг байхгүй, бусдын хэрэгт оролцох ёсгүй.

-Үндсэн хуулийн 6.2 заалтын талаар маргаан өрнөж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Байгалийн баялгаа “төрийн нийтийн”  гэж хуульчилсан. Түүнийг нь нэг овжин этгээд ашиглачихад бид хэлэх үггүй болно. Тэр цагт Г.Занданшатарын толгойгоор бид яах ч билээ.

- Одоо асуултаа жаахан өөрчлөөд таны хашиж явсан ажил албаны талаар тодруулъя.  Та Сайд нарын зөвлөлийн референт, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх намын үүрийн дарга байсан юм байна. Тэгэхээр та чинь   маршал Ю.Цэдэнбалын  дарга нь байсан гэсэн үг үү?

-/инээв/.  Би 1962 онд  Сайд нарын зөвлөлд референтээр ажиллаж байлаа. Тэр үед цэргийн албыг шинээр эмхлэн зохион байгуулж байсан  шиг байгаа юм. Нэг өдөр нармийн улс төрийн газрын дарга байсан Равдан генерал орж ирээд “Чамайг Эвлэлийн XII  их хуралд армийн байгууллагаас сонгосон. Чи армийн эвлэлийн байгууллагыг удирдна” гэсэн. Ю.Цэдэнбал дарга тэр армийн Эвлэлийн бага хурлаас Их хурлын төлөөлөгчид сонгогдсон. Ингэж  би Ю.Цэдэнбал даргатай хамт тэр их хуралд  оролцож байлаа. Сайд нарын зөвлөлийн дэргэдэх намын үүрийн дарга гэдэг бол улс төрийн албан тушаал байлаа. Бал дарга хүртэл намайг “Намын дарга аа” гэдэг байлаа.  Намын үүрийн хуралд ирж амжихгүй бол утсаар “Би маргааш ийм ажилтай байна. Надад нэг чөлөө өгөхгүй юу” гээд ярина.

-Та Ю.Цэдэнбал даргатай байнга  уулздаг байсан уу?

-Бал даргын хоёр бие хамгаалагчаас гадна Нанзад нарын  гурван хүнтэй би холбоотой байдаг байсан. Даргын тогооч, гэрийн үйлчлэгчийг  би томилдог байлаа. Филатова гуай байсхийгээд  тогооч, үйлчлэгчээ халчихаад  намайг өөр хүн олоод ир гэнэ . Би ч өөр хүн олж өгнө. Бас  Гадаад яамны дипломат корпусынхантай маргалддаг байлаа.

-Ажил, албанаасаа бууж ЗХУ-д  гэрийн хорионд байхад  нь эргэж тойрч байв уу?

- Би жилдээ 2-3 удаа Бал даргатай уулздаг  байсан. Хааяа өөрөө ЭСЯ-нд хүрээд ирнэ. Тэгэхэд Элчин сайд  Гүрбадам маань  зугтаачихна “Цаана чинь дарга ирж байна. Намайг байхгүй гээрэй.  Чи уулз” гээд ум хумгүй зугтана. Намайг  уулзахаар “Гонгор оо,  миний паспорт хаана байна вэ. Би  харимаар байна. Нутаг буцмаар байна. Гүрбадам хаана байна” гээд  асууна. “Гүрбадам дарга гадуур ажилтай явсан. Танд паспорт чинь байхгүй юм уу” гэхээр “Байхгүй ээ. Хэдийнэ аваад явчихсан. Хэнд байгаа юм бол. Надад нэг олоод өгөх арга байна уу” гэдэгсэн. Ингэж ирэхдээ Бал дарга ЭСЯ дээр Нанзад гуайтай хамт орж ирээд аяга цай уучихаад явдаг байлаа.

- Өөрийг нь огцруулсныг, өмч, цолыг хурааж, намаас хөөснийг  нь хэзээ мэдсэн бол?

-Рагчаа дарга, Моломжамц дарга хоёрыг очоод явахад л мэдсэн байх. Хэдийнэ огцруулж, гэрийн хорионд оруулсан ч гэсэн цалин, хангамжийг нь тасалдуулдаггүй байсан.  Өмч, цолыг хурааж, намаас хөөсөн тухайд бол  намайг Монголд  ирснээс хойш засаг, төр хувирч  П.Очирбат Ерөнхийлөгч болсноос хойш мэдсэн. Бал дарга авдаг цалингийнхаа хэмжээг мэдэхгүй. Цалинг нь санхүүгийн дарга Гунгаа гуай өгнө. Нарийн бичгийн дарга нь татварыг төлүүлчихээд Филатовад өгөөд явуулчихна. Өөр орлогын эх үүсвэр байгаагүй.

Даргыг гэрийн хорионд оруулж, цол, өмчийг нь хурааж авахад Дотоод явдлын яамныхан орон байрыг нь хариуцаж байсан. Тэр байр нь асар том номын сантай. Би өмнө тэднийд очиж байсан болохоор сайн мэднэ. Гадаадын улс орнуудын өгсөн бэлэг дурсгал нэг өрөөнд өлгөөстэй байдаг байлаа. “Эдгээр бэлэг дурсгалын зүйл бол миний өмч биш, төрийнх” гээд хадгалдаг байсан. Тэгээд хойно очоод гэрийн хорионд орсноос нь хойш Дотоод явдлын яамныхан тэр их бэлэг дурсгал, номыг нь хураагаад авчихсан. Одон медиалууд нь ч хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон доо.

-Саяхан УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга С.Одонтуяа төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Цэдэнбал-Филатова нарын нэр төрийг сэргээж, цагаатгуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, өргөдөл хүсэлт гаргасныг та дуулсан  уу?

-Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээс мэдээлэл авсан. Тэр санаачлагыг  би дэмжиж байгаа. Монголын ард түмэн ч бас дэмжих байх. “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчээр төр, улсаа жолоодож, ард түмнээ өөд татаж, улс орноо  хөгжүүлсэн хүнээ гутааж, доромжилно гэдэг муу үйл хэрэг. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай байж болохгүй. Ардчиллыг хийсэн хүмүүс тухайн үед сэтгэлийн хөөрлөөр Ю.Цэдэнбал даргын гавьяа шагналыг хурааж, устгасан нь түүхэнд хийсэн хар  үйлдэл. Тэр хүмүүс өнөөдөр буруугаа хүлээж, хийсэн үйлдлээ цайруулахад гар бие оролцож,  үгээ хэлэх байх.

-Гэхдээ Монголын хэлмэгдэгсдийн холбоо, хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүд “Хэлмэгдүүлэгчийг цагаатгахыг эсэргүүцэж байна” гэж  мэдэгдээд байна. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Маршал Ю.Цэдэнбалын хийсэн нүгэл нь байгуулсан гавьяанаасаа бага болов уу. Хар, цагааныг түүх дэнсэлдэг шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.3 ПҮРЭВ № 170 (6395)

 

Сс
Гонгор. гуай танд баяр хүргэж ,эрүүл энх,аз жаргалтай улам өндөр наслахыг ерөөе, Би ойн яамны хангамжид ажиллаж байсан таныг маш сайн танина Та гайхалтай сайхан ярилцлага өгсөнд дахин баяр хүргэе, Болд,
Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

9 цаг 51 мин
Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

12 цаг 5 мин
М.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

ИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилох асуудлыг шийдвэрлэлээ.  Өчигдрийн чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Уг томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч чуулган завсарлах дөхөж, хэлэлцэх асуудлуудаа шахаж байгаа тул АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн. 

14 цаг 13 мин
Ж.Өсөхбаяр: Марш тактикийн тэмцээний үеэр гарсан осолд хариуцлага алдсан найманд хүнд арга хэмжээ авсан

Төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах марш тактикийн ээлжит тэмцээн энэ оны зургаадугаар сарын 9-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болжээ. Тэмцээний үзүүлэх тоглолтын үеэр хугацаар цэргийн хоёр алба хаагч гэмтсэн осол гарсан байна. Энэ талаар өнөөдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штаб(ЗХЖШ)-аас мэдээлэл өгөв.​​​​​​

14 цаг 17 мин
Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

20 цаг 56 мин
З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар "Рио Тинто"-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

21 цаг 1 мин
Хельмут Вебер: Монголын аялал жуулчлалд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол нэгдсэн концепц

Азийн аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаад

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газар "Рио Тинто" групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Одоогоос 17 жилийн өмнө буюу 2009 онд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байдаг. Улмаар “

Уржигдар 06 цаг 00 мин
Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага

Монгол Улсын Засгийн Газар “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж, төрий

2026-06-30
Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

УИХ-ын 2026 оны хаврын чуулган энэ долоо хоногт хаалтаа хийнэ. Тэр хүртэл хэдэн том хууль, асуудлыг шийдвэрлэнэ

2026-06-30