Ерөнхийлөгч та, Си Жиньпинтэй яриач

2020-09-02
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ГАРЬД

 

Дэлхий дээр Монгол угсаа гаралтай арван сая гаруй хүн бий. Өмнөд хөрш дэх монголчууд, Халимаг, Тува, Буриад, Дунсян, Дагуур, Алтай, Дээд Монгол, Цастын Монгол гээд дэлхийд тархсан монголчуудаас хамгийн олон нь өмнөд хөрш дэх монголчууд бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-д байдаг.

Тэнд дөрвөн сая гаруй монголчууд байдаг бол Монгол Улс маань гурван сая гаруй хүн амтай, ОХУ-д сая гаруй монголчууд байна. Үлдсэн нь бусад газар нутаг, улс оронд амьдран суудаг гэсэн үг.

Тэгвэл өмнөд хөрш дэх монголчууд сүүлийн хэд хоногт монгол хэлээ хамгаалан тэмцэл хөдөлгөөн өрнүүлэв.

Шалтгаан үндэс нь 2020 оны зургадугаар сард биднийг сонгуульдаж байх үед тавигджээ. Тэр үед ӨМӨЗО-ы Тунляо хотын монгол сургуулиудын сургалтын хэлийг хятад болгож өөрчлөх “Хос хэлний сурган хүмүүжил” хэмээх тушаал “дээрээс” ирсэн тухай мэдээ тарсан байна. Улмаар наймдугаар сард зарим бага сургуулийн удирдлагуудад нь “Монгол сургуулиудын холбогдох байдлын тухай статистикийн хүснэгт” гэсэн нэртэй файл иржээ. Үүнд хятад хэлээр хичээл заах чадвартай багшийн тоо, зохих сургалтад хамрагдсаны дараа хятад хэлээр хичээл заах чадвартай багшийн тоо зэрэг багш нарын хятад хэлний хэмжээг асуусан судалгаа байсан аж.

Мөн наймдугаар сарын 23-нд цахим сүлжээн дэх монгол апп болох Bainu-г хоригложээ. WeChat, DouYin дээрх бичлэгүүд устаж эхэлсэн байна. Тэгсээр наймдугаар сарын сүүлчээр ӨМӨЗО-ы ихэнх аймагт есдүгээр сарын 1-нээс зарим хичээлийг хятад хэл дээр явуулж эхлэх албан ёсны мэдээ зааварчилгаа иржээ. Энэ талаар Хөх хотоос н.Сүвээдэй манай зарим хэвлэлд мэдээлэл бичиж ирүүлсэн байна.

Үйл явдал цаашаа хэрхэн өрнөж, есдүгээр сарын 1-ний өдөр хот бүрт, хотын төв талбай бүрт хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцлийн жагсаал хийх, цэвэр монгол хэлээр ярих, монгол хэлийг үнэ төлбөргүй бие биедээ заах, энэ бодлогыг цуцлахыг хүссэн өргөдлийн дор гарын үсгийг холбогдох утас хурууны хээний хамт цуглуулах, мөн үр хүүхдээ энэ бодлогыг хэрэгжүүлсэн аль ч сургуульд явуулахаас татгалзах зэрэг зүйлсийг өвөрмонголчууд яаж уриалж тэмцсэнийг бид харсан.

Өнгөц харвал энэ үйл явдал нь БНХАУ-ын дотоод хэрэг мөн. ӨМӨЗО бол БНХАУ-ын албан ёсны нэгж нь юм.

Энэ утгаараа аль нэг улсын дотоод хэрэгт оролцож үл болох олон улсын дүрэм журам бий.

Гэхдээ түүхэн талаас нь яривал Хятадад байгаа дөрвөн сая гаруй монголчууд бол 1634 онд Лигдэн хаан манжуудад алагдсанаар Манжийн эрхшээлд үлдсэн монголчуудын удам угсаа юм.

Тэр цагаас хойш олон удаа засаг захиргааны хуваарь, өөрчлөлтөд орсон ч эх монгол хэлээ марталгүй хадгалж ирсэн. БНХАУ  ч ӨМӨЗО-ны албан ёсны хэлний нэгээр “монгол бичигт монгол хэл”-ийг тооцож иржээ.

Харин энэ үйл явдлын тухайд цахим сүлжээнд тархаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн даруйдаа Монгол Улсын нийт ард түмний анхаарлыг татсан.

ӨМӨЗО-д монгол хэлийг хориглож эхэлсэн үйл явцад монголчууд таатай хандаагүй. Машид шүүмжтэй хандаж, эсэргүүцлийн цуглаан хүртэл боллоо.

Манай зарим судлаачид ч энэ талаар “дуугарсан” байна. Судлаач, профессор Л.Мөнх-Эрдэнэ “...ӨМӨЗО-ын асуудал нь Өөртөө засах орон, эрх, автономийн асуудал, харин эх хэлний эрх, хүний эрх гэж томьёолох нь БНХАУ-тай нийлж ӨМӨЗО-ы өөртөө засах эрхийг эвдэж байгаатай адил зүйл. Өөрөөр хэлбэл, Хятадын мужууд БНХАУ-ын дотоод хэрэг, Өөртөө засах орон ба БНХАУ-ын хоорондын асуудал. Харин эх хэлний эрх, хүний эрх нь БНХАУ-ын дотоод асуудал огт биш. ...ӨМӨЗО-ы асуудал бол Өөртөө засах орон, эрх, автономийн асуудал. Эх хэлний асуудал төдий биш. Монголчуудын хувьд энэ орших эс оршихын асуудал” гэжээ.

Нэг үгээр, ӨМӨЗО-ы асуудал БНХАУ-ын дотоод хэрэг ч монгол хэлний тухайд нийт Монгол үндэстэнд хамаатай юм.

Энэ үнэн. Аливаа улс үндэстний хэл нь тухайн үндэстний оршин тогтнох дархлааг хадгалдаг гол үнэт зүйл гэдэг.

Дээр дурдсан даа, дөрвөн зууны тэртээ монголчуудыг тасдаж, өнөөдрийн Хятадад үлдээсэн, эндэх Монголыг 200 жил эрхшээсэн Манж улс өнөөдөр алга. Тэр цагийн хүчирхэг Манжийн хэл өнөөдөр устсан. Манж хэлээр ярьдаг хүн дууссан. /Энд эрдэмтдийг оролцуулан тоолоогүй болно/ Манжууд амьдарч байгаа газар нутаг ч энэ дэлхий дээр байхгүй болсон. “...Байсан” гэх баримт материал нь архивт л үлдсэн байна.

Тиймээс монголчууд Хятадад болж буй үйл явдалд үнэлэлт өгч, дүгнэж хэлэх нь зүй ёсны хэрэг гэхэд болно.

Тиймээс ард түмнээ, үндэстнийг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч энэ талаар байр сууриа илэрхийлж, ямар нэг алхам хийх ёстой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч “...Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж тангараг өргөдөг. Энд “...Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж” гэж бий.

Мөн “...Монгол бичиг бол монгол үндэстний оюуны соёлын үнэтэй бөгөөд бахархалт өв, монгол хэл, сэтгэлгээ, соёл иргэншлийн аюулгүй байдлыг хадгалан батжуулагч мөн” гэж Х.Баттулга Ерөнхийлөгч 2018 онд хэлж байв.

Аль ч утгаараа өмнөд хөрш дэх монголчуудын хийж буй тэмцэл, тэднийг харж суугаа нийт монголчуудынхаа өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч “дуу гаргах” учиртай.

Гэвч Ерөнхийлөгч маань таг чиг л байна. Магадгүй, Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй энэ талаар хөөрөлдөж, монголчуудын санаа бодлыг уриалах хэрэгтэй юм.

Ийм олон шалгааны улмаас “...Та, Си Жиньпинтэй нэг яриадахаач” гэж Ерөнхийлөгч Х.Баттулга таныг уриалъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.2 ЛХАГВА № 169 (6394)

 

Zochin
Manai erunhiilugchiin zuw
Зоч н
АЛИ НЭГ УЛСЫН ДОТООД ХЭРЭГТ ӨӨР НЭН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХУТГАЛДАН ОРОЛЦОХ ЭРХ Ч БАЙХГҮЙ БИЗ ДЭЭ.
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

53 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

1 цаг 3 мин
Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Уг нь энэ УИХ “багц”-аараа маш том реформуудыг хийсэн юм. Үндсэн хуулийн томоохон өөрчлөлт, авлига, адбан тушаалын ашиглалт, гэмт хэргийн эсрэг олон хуулийг батлан гаргасан. Баргийн УИХ чадахааргүй улс төрийн “шийдвэр” л дээ.

1 цаг 8 мин
Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдааны протоколыг хүргэж байна.

1 цаг 8 мин
Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

16 цаг 5 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

16 цаг 33 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

16 цаг 35 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

16 цаг 39 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

16 цаг 43 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

17 цаг 0 мин