“Уул уурхайн бус экспортыг дэмжихэд агентлаг хэрэгтэй байна”

2020-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТӨГС

 

Монголын уул уурхайн бус экспорт одоогийнхоос 50-80 хувиар нэмэгдэх боломжтой талаар өчигдөр МҮХАҮТ, Европ Монголын хамталсан Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан дугуй ширээний ярилцагын үеэр онцоллоо. Үүний тулд Засгийн газраас экспортын зээлийн баталгааны системийг хийх нь шийдлийн анхны алхам болох бөгөөд экспортыг дэмжих үндсэн хэрэгсэл болно гэв.  Арилжааны банкуудын зээлийн ердөө 0.5 хувийг экспортын зориулалтаар авсан зээл эзэлдэг байна. Тиймээс энэ салбарыг дэмжих институци байгуулах санал яригдлаа. Энэ нь Экспортын зээлийн батлан даалтын агентлаг байх ёстой гэв. Мөн хууль эрхзүйн орчныг нэн даруй бий болгох шаардлагатайг талууд ярилцжээ. Судалгаанд оролцсон экспортын компаниуд банкнаас энэ төрлийн шинэ үйлчилгээг хүсч байгаагаа илэрхийлж, зээлийн хүүг бууруулах, барьцаа хөрөнгийн шаардлагыг багасгах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байжээ. “Засгийн газрын батлан даалттай экспортын зээлийн даатгал бий болсноор арилжааны банкууд илүү чанартай, хямд өртөгтэй, хүртээмжтэй экспортын санхүүжилт гаргах боломжтой болно” хэмээн Евро Танхимын Гүйцэтгэх Захирал Томаш Бравнец хэлсэн байна. Тиймээс Олон Улсын “Бернийн Холбооны” төрлийн Экспортын зээлийн батлан даалтын агентлаг бий болгохыг гол зөвлөмж болгож байна. Ингэснээр Монгол Улс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортолж, Ковид-19-ын эдийн засагт үзүүлэх нөлөөг багасгаж, улмаар эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэх боломжтой байгааг онцолжээ.

Монголын худалдааг дэмжих төслийн Хувийн хэвшлийг хөгжүүлэх ахлах мэргэжилтэн Карл Круг “Монгол Улсад ашиглагдаагүй нөөц боломж маш их байгаа бөгөөд Экспортын зээлийн агентлагийг байгуулахад хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэг маш чухал байна. Үгүй бол зээлийн хүүгийн татаасыг өргөжүүлэх боломжгүй, “нэг удаа” ашиглаад дуусах зүйл юм. Харин экспортын зээлийн агентлаг байгуулахад ижил хэмжээний хөрөнгийг ахин дахин ашиглах бөгөөд илүү үр өгөөжтэй байх болно” гэжээ. Хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг үндэслэн Евро Танхим нь форфейтинг, факторинг зэрэг олон улсын худалдааны санхүүжилтийн хэрэгслийг арилжааны банкуудад өргөнөөр ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хэсгийг байгуулахаар болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.2 ЛХАГВА № 169 (6394)

 

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

21 цаг 35 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

21 цаг 58 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

21 цаг 58 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

21 цаг 59 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

23 цаг 11 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

23 цаг 45 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

Өчигдөр 14 цаг 12 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

Өчигдөр 13 цаг 51 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

Өчигдөр 13 цаг 34 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Өчигдөр 13 цаг 18 мин