Пап ламын “пажеот лимузин”-ий сонирхолтой түүх

2020-09-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Бидний ихэнх нь пап лам II Хуан Павлог ХХ зууны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэдгийг мэддэг. Тэрээр пап лам байхдаа 10 гаруй оронд айлчилж байжээ. Гэхдээ түүний хувийн машиныг  аялал бүрд авч явж чаддаггүй байсан аж. Ийм тохиолдолд түүнийг хүлээн авч байгаа төрийн тэргүүн нар ямар нэгэн машин бэлддэг байжээ. Ингэснээр түүний хийсэн нэгэн айлчлалын үеэр хөлөглөсөн Пажеот 604 лимузиний түүх  бичигджээ.

Пап лам  1980 оны зургадугаар сард Нормандад зочлох, Лизьёгийн Санта Терезад хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөж байжээ. Энэ айлчлалын үеэр тухайн үед  Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч байсан Жискар Эстен де Валери мэргэжилтэн Хеулиезийн тоноглосон лимузин 604 машиныг Пажеот компаниас хүсчээ. Ингэснээр энэ машиныг өөрчилж тоноглох ажил эхэлсэн байна. Пажеот компани арлын дугаар нь 9500010 Лимузин 604 машиныг агуулахаасаа гаргаж холбогдох өөрчлөлтүүдийг хийлгэхээр Хулиез руу илгээжээ. Гүйдэг  дээвэр, дотор талд нь бариул, суудлын оронд ханз зэрэг зүйлийг хийж өөрчилсөн байна. Энэ бүгд нь заншил ёсоор пап ламыг ил явах болон хүмүүстэй мэндлэхэд зориулсан аж. Харин энэ явдалтай холбоотой нэг онигоо байдаг нь 1980 оны зургадугаар сарын 2-нд машин бэлэн болсон ч хөдөлгүүрийг гэрчилгээ байхгүй байжээ. Гэвч эцэст нь түр хугацаагаар дугаар ашиглуулахаар болсон байна. Энэ нь анх удаа Пажеот лимузин 604 загварын машиныг  олон нийтэд зориулсан ажиллагаанд замын хөдөлгөөнд оролцсон үйл явдал болжээ. Мөн пап ламыг суулгасан машиныг дагалдан саарал өнгөтэй пажеот 504,604 загварын машинууд оролцжээ.

Харин пап лам II Хуан Паблогийн хийсэн айлчлалын дараа машиныг өмнөх загвар хэлбэрт нь оруулахын тулд дахин Хулиез руу явуулжээ. Мөн пажеотийн бүтцийг сэргээн засч хуучин машин гэж худалдсанаар Марсель руу илгээжээ. Тэнд хэдийгээр хэлбэр нь тааруухан ч  америк лимузин болгож дахин өөрчилсөн аж. Пажеот компани энэ тусгай загварын  604 пажеот лимузиныг  багсаар цагаан өнгөтэй болгож будан арын хэсэгт телевизийн хуурамч антенн байрлуулжээ. Түүнээс гадна бага зардалтай хуримаа саяхан хийсэн хосуудыг суулгаж яваа гэрэл зураг машинд байсан гэдэг. Гэвч энэ машин нь Шампань Арденне мужийн нэг мухлагт лонх шилэн дунд мартагдан хадгалагдсан байна. Гэхдээ олон хүн 1980 болон 1985 оны хооронд  Хулиезийн тоноглосон 124 ширхэг лимузин машиныг хайж байжээ. Худалдан авагч болон зарсан хүн энэ мухлагт үлдэж машиныг харснаас гадна хөдөлгүүр тавин туршин үзэж асааснаар худалдан авчээ. Ингэснээр машиныг дахин сэргээн засварласан газар болох  пажеот машины галерей, Италийн Тоскан муж руу авч явжээ. Гэхдээ энэ машины түүхийг Пажеот 604 клубын нэг гишүүн Хулиезийн танхимд энэ машинуудын бичиг баримтыг судлахаар очих хүртэл мэдээгүй байна. Ингэж пап лам 1980 онд Нормандад айлчлахдаа хөлөглөж байсан машиныг таньж мэдэхгүй байснаа олон жилийн дараа мэдэж авчээ.  Харин одоо энэ машиныг анхны загвараар нь Италийн Сан Жиминьяно хотын Пажеот машины галерейд хадгалдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.1 МЯГМАР № 168 (6393)

 

Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 

4 цаг 25 мин
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

4 цаг 25 мин
”Эрх чөлөөний алтан үзэг”-ийг Газын зурваст ажиллаж байгаа мэргэжлийн гэрэл зураг, видео сэтгүүлчдэд олгов

Дэлхийн мэдээ нийтлэгчдийн нийгэмлэгийн (WAN-IFRA) жил бүр олгодог "Эрх чөлөөний

17 цаг 28 мин
Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долоон жилийн дараа 2026 оны зургадугаар сарын 8, 9-нд БНАСАУ-д анх удаа төрийн а

18 цаг 26 мин
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлэв

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлжээ

18 цаг 51 мин
Малчин өрхийн 1-2 дугаар ангийн хүүхдийг хосолсон хэлбэрээр сургадаг болох хуулийн төслийг өргөн барьжээ

Малчин өрхийн хүүхдийн 1-2 дугаар ангийн сургалтыг хосолсон хэлбэрээр явуулдаг болох хуулийн төслийг өргөн барьжээ

19 цаг 6 мин
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө

өгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө

23 цаг 44 мин
Геополитикийн стратегич Тина Фордхэм: АНУ, Ираны хэлэлцээ хүнд сонголтуудтай тулгарч байна

RadioFreeEurope-ийн геополитикийн стратегичийн ярилцлага

Өчигдөр 06 цаг 00 мин
Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв

МАН, АН-ын бүлэг өчигдөр хуралдаж шийдвэрээ танилцууллаа.  МАН-ын бүлгийн хуралдаа

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин