“Гэгээн муза”-гийн шилдгүүд тодорлоо

2020-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Театрын  урлагийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах "Гэгээн Муза-15" олон улсын театрын наадмын улаан хивсний ёслол өчигдөр (2020.08.30) “Хүн” театрт болж өндөрлөлөө. “Гэгээн Муза 15′′ олон улсын театрын наадмыг монодрама, хөгжимт жүжиг, хүүхдийн жүжиг, хоёр хүний жүжиг, драмын тоглолт гэсэн үндсэн таван төрлөөр зохион байгуулав. Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутгийн театр урлагийн 10 гаруй театр, чуулга, продакшны бүтээл, олон улсаас 12 орны уран бүтээлч өрсөлдлөө.  Энэ наадмын оргил шагналыг ОХУ-ын найруулагч Сойжин Жамбалова “Дүүлэн нис бэлчир нутгийн түүх” жүжгээрээ хүртсэн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан драмын урлагийн “Шилдэг эрэгтэй гол дүр”-ээр тодорлоо. Харин түүний хань, гавьяат жүжигчин  Г.Урнаа “Бүсгүйн зурвас” жүжгийн Туяагийн дүрээр Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртсэн юм. “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийг “Бүсгүйн зурвас” жүжгийн Итгэлийн дүрээр Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Золзаяа хүртлээ. Дорнод аймгийн театрын залуу уран бүтээлчид “Гэгээн муза-15” наадмаас  “Мангасуудын хаан” хүүхдийн жүжгээрээ зургаан номинацийн тавыг нь хүртсэн юм.Энэ олон улсын наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, ХБНГУ, Австри, Швейцарь, Украйн, Хойд Македони, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Грек, Испани, Итали зэрэг улсын уран бүтээлчид оролцсон. Мөн Монгол, ОХУ, Словени, Хонгконг, Швейцарь, Швед, Грек улсын шүүгч нар хамтран шүүсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

37 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

1 цаг 28 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

1 цаг 35 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

1 цаг 49 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

2 цаг 11 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

6 цаг 34 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

6 цаг 39 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

6 цаг 49 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

6 цаг 54 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

6 цаг 59 мин