Гэр бүлийн драмын улмаас Трампын зөвлөх ажлаасаа гаржээ

2020-08-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

-Охидынхоо сүр дуулиантай мэдэгдлийн дараа Келлиэнн Конуэй Цагаан ордноос явжээ-


Д.Энхээ

Дональд Трампын зөвлөх Келлиэнн Конуэй албан тушаалаа орхиж байгаа бол түүний нөхөр Трампын өрсөлдөгч нарын хорооноос мөн гарч байгаа ажээ. Гэр бүл, үр хүүхдэдээ илүү анхаарахын тулд ингэж байгаа хэмээн эхнэр, нөхөр хоёр мэдэгдсэн байна. Тэдний охин Клаудиа урьд нь эцэг эхийн халамж бөөцийллөөс гарахын төлөө тэмцэх болно хэмээн нийгмийн сүлжээгээр мэдэгдэж байсан. Оны эхнээс тэрээр улс төрийн үзэл бодлын хувьд эцэг эхтэйгээ зөрдөг тухайгаа гомдоллож, ээжийгээ Дональд Трамптай ажилладагт туйлаас дургүйцдэгээ ил тод илэрхийлдэг байв.
Цагаан ордны зөвлөх Келлиэнн Конуэй албан тушаалаа орхихдоо “Би Цагаан ордныг гүнээ хүндэтгэн, дуулиан шуугиангүйгээр орхиж байна” хэмээн Twitter-т мэдээлжээ.
Нийтлэлд хавсаргасан мэдэгдэлдээ Келлиэнн Конуэй АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаанд ахлах зөвлөхийн албыг сүүлийн дөрвөн жил хашиж ажиллах боломж олгосонд Дональд Трампад талархал илэрхийлээд, үндэстний хөгжил цэцэглэлтийн төлөө түүний оруулсан хувь нэмрийг өндөр үнэлсэн байна.
“Би сарын сүүлчээр Цагаан ордныг орхиж явна. Жоржийн (зөвлөхийн нөхөр “Газета.Ru) хувьд ч мөн өөрчлөлт гарч байгаа. Бид олон асуудлаар санал зөрдөг хэдий ч бүхнээс илүү чухал зүйл болох хүүхдүүдийн асуудлаар нэгдмэл үзэл бодолтой. Бид өсвөр насны дөрвөн хүүхэдтэй, ихрүүд маань шинэ хичээлийн жилийг дунд болон ахлах сургуульд нэлээд хэдэн сарын турш гэрээсээ зайнаас суралцахаар эхлүүлэх гэж байна. Манай орны сая сая эцэг эхчүүдийн мэдэж байгаачлан “гэрээсээ сургуульд суралцах” хүүхдэд өнөө цагийн бидэнд ердийн бус боловч анхаарал, сонор сэрэмж ихээхэн шаардлагатай билээ” хэмээн Келлиэнн Конуэй бичжээ.
Гаргасан шийдвэр бол хувийн сонголт байсан хэмээн Келлиэнн Конуэй нэмж хэлэв. “Өнөөдөр миний хайртай хүүхдүүдэд ээж нь илүү ойр дотно байж элдэв хямрал байхгүй болно” хэмээн тэрээр төгсгөв.
Эхнэрээ шийдвэр гаргахаас хэдхэн минутын өмнө зөвлөхийн нөхөр Жорж Конуэй амьдралдаа гарсан өөрчлөлтийн талаар твиттерт нийтэлжээ. Тэрээр 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг дахин сонгохгүй байхыг эрмэлзэгч бүгд найрамдахчуудын үүсгэн байгуулсан “Линкольны төсөл” хэмээх байгууллагыг орхиж байгаагаа мэдэгджээ. Түүний зорилго нь мөн л “гэр бүлийн ажил үйлсэд илүү цаг хугацаа зарцуулах” явдал ажээ.
Кэллиэнн Конуэй болон түүний нөхөр Жорж нарын гэр бүлд тохиолдсон асуудлын нэг нь тэдний охидын нэг болох 2020 оны эхнээс улс төрийн асуудлаар өөрийн байр сууриа идэрхийлж, TikTok-ийн од болж амжсан 15 настай Клаудиагийн хатуу байр суурь юм байна. Тэрээр зүүний үзэл бодлыг баримталдаг бөгөөд Дональд Трампыг үзэн ядаж, ээжийгээ буруутгадаг нэгэн билээ. Эцэг эхээсээ хамааралгүй байхыг хичээж эрмэлзэх болно хэмээн Twitter-т бичсэнээс нь хойш эцэг эх нь ажил, албан тушаалаа орхихоор шийдэцгээжээ.
Охин бямба гаригт өөрийн нүүр хуудсандаа Бүгд найрамдах намын их хурал дээр ээж нь үг хэлэх болсонд үнэхээр сэтгэл гутарч байгаагаа илэрхийлж “Би эцэг эхийн халамж бөөцийллөөс гарахын төлөө албан ёсоор тэмцэж эхэллээ. Тэртээ тэргүй энэ бүхэн ил тод байх болно. Миний амьдралд тавтай морилцгоо” хэмээн бичжээ.
Дараагийн постууддаа тэрээр сэтгэл шаналах болсон шалтгаанаа тайлбарлаж “Миний ээжийн ажил амьдралыг минь сүйтгэсэн. Олон жилийн турш үр хүүхдийнхээ сэтгэлийн шаналгааг харсаар байгаа ч ээж маань өнөөх замаараа явсаар л байна. Амиа бодсон хэрэг. Ноёд, хатагтай нар аа, энэ бүхэн алдар нэр, хөрөнгө мөнгөний төлөө л юм шүү дээ” хэмээн Twitter-ээр гомдолложээ. Түүний хэлснээр тэр аавтайгаа ч бүх талаар үзэл бодол нийлдэггүй аж. “Манай ерөнхийлөгчийн талаар аав бид хоёр арай эрүүл саруул ухаанаар ханддаг” хэмээн тэр бичжээ.
Эцэст нь, наймдугаар сарын 23-ны ням гаригт 15 настай охин твиттерт бичсэн бас нэгэн нийтлэлдээ “Хүүхдэд тохиолдсон гэмтэл, хүчирхийллээс болж эцэг эхийн халамж бөөцийллөөс холдохыг хүсч байгаагаа” тодруулжээ.
Клаудиа Конуэй ээжийгээ үзэн ядаж байгаагаа байнга илэрхийлэхийн хамт зүүний үзэл бодлоороо бусдаас ялгарч байгаа Александрия Окасио Кортесийн өргөмөл охин болох, эсвэл түүнд дадлагажигчаар орж ажиллахыг хүсдэгээ мэдэгджээ.
Эцэг эх нь Дональд Трампын эсрэг түүний хийж байгаа тэмцлийг ажиглан залхаж байгааг гэрчилж түүнийг нийгмийн бүх сүлжээн дэх аккаунтаа устгахыг шаардсан талаар тэр өнгөрсөн долдугаар сард бичжээ. Гэхдээ хоёр долоо хоногийн дараа, долдугаар сарын сүүлчээр Клаудиа Конуэй Twitter-т “Утсаа буцааж авлаа!” хэмээн бичиж, тэхдээ АНУ-ын ерөнхийлөгчийн эсрэг тэмцлээ бас дахин үргэлжлүүлэх болохоор удахгүй утсаа дахин хураалгаж магадгүй гэсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.27 ЛХАГВА № 165 (6390)

 

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

14 цаг 34 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

14 цаг 42 мин
Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

Д.Цогтбаатар: Шүүхээ муулаад Монгол төр тогтвортой, тэнцвэртэй явна гэж байхгүй

14 цаг 48 мин
Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

Б.Энхбаяр: Захиалгаар хонгилддог хуулийн схем өв залгамжлах байдалтай байна

14 цаг 51 мин
Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

Бүгд найрамдах Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиев Монголд ирлээ

14 цаг 59 мин
Фото: Газрын гүн дэх уурхайн музей

Фото: Газрын гүн дэх уурхайн музей

20 цаг 9 мин
Х Богд Жавзандамба хутагтын өлмий бат орших болтугай

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн өдөр нь тохиож

20 цаг 56 мин
“Миний дайсны дайсан бол миний найз”

Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Ираны нисгэгчгүй онгоц, баллистик болон далавчит пуу

23 цаг 5 мин
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг шүүх буюу механик цэвэрлэгээ хи

23 цаг 35 мин
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс ажиллаж эхэллэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

23 цаг 40 мин