Израилийн цэргүүд хариу гал нээжээ

2020-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Израилийн  Батлан хамгаалах яамнаас өнөөдөр  Ливаны газар нутгаас цэргүүд рүү нь гал нээснийг бүртгэж авсан. Тиймээс хариу галлаж, хоёр орны хилийн ойролцоо байдаг Хезболла бүлэглэлийн ажиглалтын байрыг  агаараас довтолсон  талаар мэдээлжээ. Мөн твиттертээ “Энэ нь их ноцтой үйл явдал. Түүнээс гадна бид манай хилд заналхийлсан ямар нэгэн халдлагыг няцааж үргэлжлүүлэн тулалдахад бэлэн байна” гэж бичсэн байна.  Гэхдээ Ливаны зүгээс хийсэн дайралтын үеэр ямар ч израиль цэрэг шархдаагүй гэж мэдээлжээ.  Харин энэ дайралт болохоос хэдэн цагийн өмнө Израилийн зэвсэгт хүчин  тус улсын хойд хэсэгт болсон аюулгүй байдлыг зөрчсөн явдлын талаар мэдэгджээ. Тэд Манара, Маргалиот, Мисгав Ам,  Ифтах, Малкиа мужийн иргэдийг  нээлттэй бүсэд явуулж байгаа ажиллагаагаа зогсоох, гэртээ болон ойролцоох нуувчинд хоргодохыг тушаасан байна.  Гэхдээ энэ тушаалыг удалгүй цуцалжээ. Түүнээс гадна израиль цэргүүд их хэмжээний бенгалын гал шидсэн болон энэ үеэр зарим автозам хаагдсан гэж мэдээлжээ. Мэдээнд бичсэнээр израиль цэргүүд хоёр орны хилийн ойролцоо сэжигтэй хөдөлгөөн илрүүлсэн аж.  Түүнээс өөр нутаг дэвсгэрт нь нэвтэрсэн сэжигтэй ямар нэгэн тохиолдлын талаар нэмж мэдээлээгүй байна. Харин цахим сүлжээнд Израилийн зүгээс пуужин харваж байгааг харуулсан олон зураг, бичлэг цацагдсан байна. Гэхдээ  энэ нь үнэн эсэх нь  батлагдаагүй байна.

Эх сурвалж: www.polit.mn

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

14 цаг 18 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

14 цаг 46 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

14 цаг 48 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

14 цаг 52 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

14 цаг 56 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

15 цаг 13 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

21 цаг 21 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

21 цаг 26 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

21 цаг 32 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

21 цаг 41 мин