Л.Мандариваа: Ногоон барилга эрчим хүчийг 25, усыг 11 хувь хэмнэдэг

2020-08-26
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.УНДРАМ

 

“Бизнес хөгжил” буландаа ногоон буюу эко барилгын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Bee корпораци”-ийн бизнес хөгжлийн менежер Л.Мандаривааг урьж ярилцлаа.

 

-Бүхий л салбарт ногоон, эко гэсэн тодотголууд трэнд болж байна. Барилгын салбарт ч ногоон барилга хүч түрж орж ирлээ. Ногоон барилга гэдгийг тодорхойлохгүй юу?

-Байгаль орчинд ээлтэй барилгыг ногоон барилга гэнэ гэх ойлголттой болоод монголчууд бид удаж байна. Ногоон барилга гэдэг нь эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй гээд маш олон хүрээг хамарсан ойлголт юм.

Ингэхдээ ногоон барилгыг төлөвлөлт,  дизайн гаргах,  барилга угсралтын явц, ашиглалтын үе гэсэн дөрвөн зарчмаар тодорхойлдог.

АНУ-ын Ногоон Барилгын Зөвлөлөөс ногоон барилгын салбарт олон улсын тогтвортой байдлыг сурталчлах зорилгоор “LEED” үнэлгээний системийг гаргаж ирсэн. Тогтвортой хөгжил гэдгийг НҮБ-аас “Ирээдүй хойч үеийнхний хэрэгцээгээ хангах боломжийг алдагдуулахгүйгээр өнөөдрийнхөө хэрэгцээг хангах” гэж тодорхойлсон байдаг. Харин “LEED” гэдэг нь эрчим хүч ба байгаль орчны зураг төсөл дэх манлайлал буюу “Leadership in Energy and Environmental Design” гэсэн үгнүүдийн товчлол юм.

-Ногоон барилгын экологи болон эдийн засгийн ач холбогдол нь ямар байдаг вэ?

-Эдийн засаг болон экологийн ач холбогдол нь маш их. Тухайлбал LEED гэрчилгээтэй барилга нь ногоон материал буюу дахин боловсруулсан, байгальд ээлтэй материалууд ашиглахыг нэг шийдлээ болгодог. Магадгүй эхний ээлжинд ногоон барилга барихад энгийн барилгаас илүү зардалтай байж болох юм. Гэхдээ энэ нь байгаль орчинд ашиг тустайгаас гадна хэрэглэгчдэд хэмнэлтийн зардлыг бий болгодог. Жишээ нь бүх эрчим хүчээ нарны эрчим хүчээс авдаг болчихвол барилгын хэмжээнээс шалтгаалаад 3-5 жилийн дотор эрчим хүчний эх үүсвэрт зарцуулсан зардлаа нөхөн авах боломжтой болно. Тэгэхээр үүнээс цааш дахин эрчим хүчний зардал гарахгүй гэсэн үг. Мөн санхүүгийн байгууллагуудын судалгаанаас харахад LEED гэрчилгээтэй байгууламжид нэг ажилтанд ноогдох жилийн үйлчилгээний төлбөр нь LEED бус байгууламжтай харьцуулахад 675.26 ам.доллараар бага байсан. Энэ нь ногоон барилга нь зөвхөн байгальд ээлтэйгээс гадна санхүүгийн хувьд ч ээлтэй байгаа юм. Мөн АНУ-ын Эрчим хүчний яамнаас ногоон барилга нь энгийн барилгаас 25 хувиар бага эрчим хүч, 11 хувиар бага ус хэрэглэдэг гэж мэдээлсэн. Түүнчлэн LEED гэрчилгээтэй барилгууд нь ердийн барилгатай харьцуулахад засвар үйлчилгээний зардлыг 30 хувиар бууруулна. Ногоон байгууламжийн дахин төлөвлөлтийн төслүүд нь ашиглалтын зардлыг нэг жилийн дотор 10 хувиар бууруулах боломжтой байдаг.

-Монголын хувьд харьцангуй шинэ ойлголт шүү дээ. Харин дэлхийд хөгжил нь ямар байдаг юм бол?

-Дэлхийн хэмжээнд 2001 онд АНУ-ын Ногоон Барилгын Зөвлөлөөс хойш “LEED Certification” танилцуулагдаж гарч ирээд, 2000-аад оны сүүл үеэс ногоон барилга нэлээд хурдацтай хөгжиж эхэлсэн. Bee корпорац нь дэлхийн 30 орны 600 гаруй төсөл дээр ажилласан бөгөөд дэлхий даяар 12 салбартай. Монголд 2014 оноос хойш Ногоон Барилгын Зөвлөл гэж байгуулагдаж байсан. Тухайн зөвлөлийн хүмүүс аль болох ногоон барилга байлгах талаас хичээн ажилладаг. Мөн ногоон барилгын хөгжлийн хувьд бид бусад орноос хэдэн зуун жилээр хоцорч явна. Одоохондоо Монголд ногоон гээд нэрлэчихээр барилга байхгүй ч  баригдаж байгаа хэд хэдэн төсөл бий. Тун удахгүй ашиглалтанд орохоор дэлхийн гэрчилгээжүүлэлттэй барилгууд гарч ирэх болно.

-Танай байгууллагыг энэхүү гэрчилгээг нь авахад тусладаг гэж ойлгосон. Үйл ажиллагааныхаа талаар танилцуулаач?

-Bee корпорац нь 2009 онд анх Shanghai- д байгуулагдаж байсан бол Монгол Улсад 2019 онд бий болсон Монголын хамгийн анхны мөн цорын ганц Ногоон барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани юм. Бидний гол үйлчилгээ бол нэгдүгээрт барилгын зөвлөх үйлчилгээ, хоёрдугаарт  эрчим хүчний хяналт шалгалт, гуравдугаарт ногоон барилгын материалын шийдэл гэсэн гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн  барилгыг барихдаа эхнээс нь материал нь ямар байх вэ, энэ материалаар барьснаар тухайн барилга хэдэн жилийн дараа урсгал зардал хийгдэх вэ, материал нь байгаль орчинд хэр ээлтэй вэ. Дараа нь энэ барилга байхгүй боллоо гэхэд хэдэн жилийн дотор байгальд шингэх вэ гэх мэтчилэн асуудлуудад тулгуурлан ажилладаг. Яг энэ төрлийн LEED, WELL, RESET, Living Building Challenge зэрэг үнэлгээний системийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Ногоон барилгын зөвлөх үйлчилгээ гэдэг нь тухайн барилга байгууламжийг гэрчилгээжүүлэх үйл явц бөгөөд дэлхийн ногоон барилгын тогтвортой байдлыг хэмжих хэмжүүр нь зөвхөн гэрчилгээжүүлэлт юм.  Хамгийн алдартай нь Америкийн ногоон барилгын зөвлөлөөс гаргасан эхний гэх тодотголтой “LEED” үнэлгээний систем юм. Бид нар үйлчлүүлэгчдээ аль гэрчилгээг ямар төрлийн төсөлд зориулан сонирхож байгаад нь үндэслэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Хэрвээ LEED Certification авъя гэвэл оноо цуглуулан  авдаг. Тухайн барилга нь эрчим хүчний хэмнэлттэй, хэдий чинээ ногоон байх тусам их оноо авах болно. Эдгээр оноог LEED-ийн есөн шаардлагыг хангах замаар олж авдаг.  Ингэхдээ барилга угсралтын үе шатаас эхлэн мэргэшсэн аудиторууд шалгаад оноо өгөөд явна. Тэгэхээр Монголд байгаа компаниуд энэ гэрчилгээжүүлэлтийг заавал зөвлөх компаниар дамжуулан авах ёстой.  

-Монголд ногоон гэж нэрлэхээр барилга хараахан байхгүй гэж хэллээ. Тэгвэл нэгэнт баригдсан барилгыг ногоон буюу эко болгож болох уу?

-Мэдээж баригдаж байгаа болон баригдчихсан барилгыг ногоон болгож болдог. Америкийн Байгаль орчныг хамгаалах газар болон Шинжлэх ухааны зөвлөлөөс хийсэн олон төрлийн эрсдлүүдийг харьцуулсан судалгаагаар барилга доторх агаарын бохирдлыг олон нийтийн эрүүл мэндэд үзүүлэх хамгийн том эрсдлийн нэг нь хэмээн тодорхойлсон байдаг. Амьдралынхаа 90 хувийг барилга дотор өнгөрөөдөг бидний энэ үед барилга доторх агаарын чанар нь эрүүл амьдралын гол хүчин зүйл болоод байна.  Энэ нь ажлын бүтээмж болон эрүүл мэндэд асар их нөлөөлдөг. Тиймээс нэгэнт баригдчихсан байгаа барилгыг ногоон болгохдоо  агаарын чанар, нарны тусгал, эрчим хүчийг хэрхэн ашиглах гэх мэтээр доторх инновац шинэчлэлийг хийж болдог. Мөн Led гэрэлтүүлэг, эрчим хүчний хэмнэлттэй халаалт, хөргөлт болон агааржуулалтын бүрэлдэхүүн хэсгүүдийг шийдэж өгснөөр ногоон барилгын шинжийг агуулж байгаа юм.

-Барилгын салбарыг энэ чиглэлд хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Иргэдийн маань өсөлт хөгжил байгаль орчинд ихээхэн нөлөөлж байдаг. Тиймээс бидний амьдарч, ажиллаж байгаа барилгууд түүний ашиглалтын хугацаанд маш олон байгалийн нөөцийг ашиглах шаардлагатай болдог. Байгалийн нөөц шавхагддаг учраас “Ногоон барилга” нэн чухал зүйл болж байна. Ногоон барилгыг хөгжүүлснээр оршин суугчдын эрүүл мэнд, ая тухыг нэмэгдүүлэхээс гадна амьдралын чанарыг дээшлүүлэх, ашиглалтын бүрдүүлэх ач холбогдолтой.

-Ногоон барилгын баригдаж байх үеийн болон ашиглалтын зардал, хог хаягдал? Энэ хэсэг дээр дэлгэрүүлж өгөх мэдээлэл бий юу?

-Ногоон барилгыг хэрхэн төлөвлөснөөс хамаарч зардал хариоцан адилгүй. Ердийн барилгыг бодвол шаардлагад нийцэх барилгын материал, мэргэшсэн ажиллах хүч, ухаалаг систем гэх мэт анхны хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр байдаг.  Гэсэн ч ашиглалтын явцад урсгал засварын хоорондын хугацаа хол байх, эрчим хүчний хэмнэл гэх зэргээр хөрөнгө оруулалтаа нөхөх бүрэн боломжтой. Барилга баригдаж байх үе болон ашиглалтын явцад тавигдах ногоон барилгын шаардлагын дагуу хогийг ангилж, дахин боловсруулснаар үүсэх хаягдлын хэмжээг бууруулж, хогноос ялгарах хорт хийг бууруулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.26  ЛХАГВА № 164 (6389)

 

трэнд болж буй сэдэв
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

42 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

46 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

48 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

56 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

8 цаг 46 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

8 цаг 46 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

8 цаг 46 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

22 цаг 0 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

22 цаг 6 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин