Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийг хэлэлцэх асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

2020-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 54.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор АН-ын бүлэг завсарлага авах асуудлаар санал хэллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль реформын шинж чанартай хууль. СЕХ орон нутгийн сонгуулийг зарлаж, олон хүн төрийн албанаас чөлөөлөгдсөн байгаа. Энэ хууль орон нутгийн сонгуультай давхцаж байгаа нь хүмүүсийг төөрөгдөлд оруулж байна. Тиймээс энэ хуулийг намрын чуулганаар нягт нямбай хэлэлцэж, олон түмэнд хүргэх нь зүйтэй. Уг хуулийн төсөл батлагдвал дагалдах тав орчим хуулийн төслийн бэлтгэл хангагдаагүй байгаа учраас орон нутгийн сонгуулийн дараа хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна. Иймд хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотойгоор тав хоногийн завсарлага авч байна"гэв.

Ийнхүү уг хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авсан тул хэлэлцэхийг хойшлууллаа. Бүлгийн дарга нар санал солилцож, завсарлага авах асуудлыг дахин нэг удаа сунгах боломжтой юм. 

Эх сурвалж:www.polit.mn

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

12 цаг 16 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

12 цаг 44 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

12 цаг 46 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

12 цаг 50 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

12 цаг 54 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

13 цаг 10 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

19 цаг 19 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

19 цаг 24 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

19 цаг 30 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

19 цаг 39 мин