ОХУ-ын Ерөнхий сайдыг дагаж явсан сэтгүүлчид халдвар авчээ

2020-08-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак коронавирусын халдвар авсныг тус улсын Ерөнхий сайд Михайл Мишустин мэдэгдлээ.  Тэрээр “Александр Новак халдвар авсан нь үнэхээр харамсалтай зүйл боллоо. Хурдан эдгэхийг хүсье” гэжээ. Харин Новакын  хэвлэлийн төлөөлөгч Олга Голак “Эрчим хүчний сайд Алс Дорнод руу уулзалтаар яваад ирэхдээ халдвар авсан. Түүнд ямар ч шинж тэмдэг илрээгүй. Одоогоор бие нь сайн байна. Тэр  ажлаа үргэлжлүүлэн хийж энэ сарын 19-нд болох ОПЕК-ийн орнуудын уулзалтад цахимаар оролцоно” гэв.

Мөн Ерөнхий сайд Михайл Мишустиныг  Алс Дорнодын уулзалтад дагаж явсан зарим сэтгүүлчээс коронавирусын халдвар илэрчээ. Сэтгүүлчид Амур мужийн нийслэлээс буцаж ирээд энэ сарын 17-нд шинжилгээ өгсөн байна. Тиймээс тэднийг тусгаарлаж,   үлдсэн сэтгүүлчид ажлаа үргэлжлүүлэн хийж бусад бүс нутгуудаар Ерөнхий сайдтай хамт явжээ. Мишустины Алс Дорнодын бүс нутгийн айлчлал энэ сарын 13-нд эхэлж өчигдөр дууслаа. Бүх сэтгүүлчид хамгаалалтын хувцас, бээлий, маск өгсөн. Гэвч тэд автобусанд суух үеэрээ маскаа зүүгээгүй байна.  Тиймээс тэдний эрүүл мэндийг хамгаалах бүх арга хэмжээг зайлшгүй авах ёстой гэж мэдэгдлээ. Мөн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Барилга, хот байгуулалтын сайд Владимир Якушев болон түүний орлогч Дмитрий Волков, Соёлын сайд Ольга Любимова  нар коронавирусын халдвар авсан билээ.

Эх сурвалж:Tass.com               

Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

2 цаг 51 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

5 цаг 39 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

5 цаг 44 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

5 цаг 49 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

5 цаг 49 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

5 цаг 54 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

5 цаг 59 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

6 цаг 4 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

6 цаг 9 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

20 цаг 49 мин