Өмнөд Солонгосын сүмүүдэд халдвар тархжээ

2020-08-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгост тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, өчигдөр тус улсад 279 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь  тархалтыг хязгаарласнаас хойших хамгийн олон хүн нэг өдөр халдвар авч байгаа тохиолдол боллоо. Өмнө нь халдварын ид оргил үед хоёрдугаар сарын 29-нд нэг өдөр 909 хүн, гуравдугаар сарын 8-нд 367 хүн халдвар авч байсан билээ. Үүнээс хойш халдварын тохиолдол буурсан бол өмнөх долоо хоногоос дахин нэмэгдээд байна. Тодруулбал, баасан гаригт 103, бямба гаригт 166, өчигдөр 279 тохиолдол бүртгэгдлээ. Энэ 279 тохиолдын 141 нь Сөүл хотод, 96 нь Гёонги мужид бүртгэгджээ. Ингэснээр нийт халдварын 85 хувь нь Сөүл болон Гёонги хотод бүртгэгдээд байна. Энэ тохиолдлын ихэнх хувийг сүмийн итгэгчид эзэлж байна. Тухайлбал,  ням гаригийн байдлаар “Sarang Jeil сүмээс 193 хүн халдвар авсан бол “Woori Jeil” сүмээс халдвар авагсдын тоо 105 болжээ. Олон хүн цуглуулж халдвар тараасан энэхүү үйлдэлдээ Sarang Jeil  сүмийн пастор Жун Кван Хуныг хариуцлага хүлээхийг ерөнхийлөгч Мүн Жэ Ин шаардлаа. Учир нь “Ковид-19”-ийн улмаас олон хүн нэг дор цугларахыг хориглосон Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн бямба гаригт 10 мянга гаруй хүн жагссан. Үүнийг Sarang Jeil сүмийн пастор Жун Кван Хун удирдсан юм. Энэ үйлдэлд нь маш хатуу арга хэмжээ авна гэдгээ ерөнхийлөгч анхаарууллаа. Ингэснээр БНСУ-д нийт халдварын тоо 15515 боллоо.

Эх сурвалж:Korea Times
 

Хөгжмийн Б.Долгион

Монголчууд бидний сайн мэдэх бүхий л цаг үеийн хит дуу болох

3 цаг 24 мин
Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

4 цаг 36 мин
Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

Б.Хурц нарын эрүүдэн шүүсэн гэх шүүхийн шийдвэрийг нууцаас гаргалаа

4 цаг 40 мин
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа

4 цаг 52 мин
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томилжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргаар Э.Маргад-Эрдэнийг томилжээ

4 цаг 54 мин
Р.Базарааг суллах хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ

Р.Базараад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хүргүүлжээ

9 цаг 12 мин
Пулитцерийн шагналтнууд тодорлоо

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцер

12 цаг 22 мин
С.Наранцогт: Зургаан төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай

"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой сүү

12 цаг 27 мин
С.Батмөнх: Бид сургалтыг зөв технологиор явуулдаг

“Их засаг” олон улсын их сургуулийн Нисэхийн тэнхимийн багш, доктор, профессор Санжаажавын Батмөнхтэй ярилцлаа.

12 цаг 32 мин
Газрын тухай хуулийг ингэж өөрчилжээ

Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өө

12 цаг 37 мин