“Хэрэв Жо Байден ялвал АНУ Хятадтай эвлэрнэ”

2020-08-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хөгжлөөрөө дэлхийг  манлайлж яваа АНУ, БНХАУ гэсэн хоёр гүрний худалдааны дайн коронавирус цар тахлын улмаас хурцдаад байна. Учир нь Дональд Трамп вирус анх гарч ирсэн үеэс Хятадын өвчин хэмээн чичилж байсан бол Хятад улсын эрх баригчид АНУ-ын цэргүүд дөрөвдүгээр сард ирэхдээ тараасан гэсэн  хариу барьсан билээ. Үүнээс гадна Хонгконг улсын эсрэг баталсан БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлын тухай хууль, ирээдүйд дэлхийн технологийн хөгжлийг хэн нь тэргүүлэх вэ гэсэн олон асуудлаар тэд тэрсэлдэж, хэн хэн нь дэлхийн талбарт тэргүүлэх байр сууриа хадгалахыг хүсч байна. “Ковид-19”-ийн улмаас харилцаа хурцдаж консулын газруудаа хаахаас гадна АНУ Хятадын технологийн хамгийн том компаниуд болох   “TikTok”, “WeChat”-ыг хориглоно хэмээн заналхийлээд байсан.  Гэвч тус хоёр улсын харилцаа дахин сэргэжээ. Зөвхөн долдугаар сард Хятад АНУ-аас 4.6 сая тонн  шар буурцаг худалдан авсан гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Хятад улсын шар буурцагны их худалдан авалт нь тухайн улсад болсон их хэмжээний үерээс болж олон сая га тариалангийн талбай сүйдсэнтэй холбоотой юм. Мөн зургадугаар сарын  сүүлч гэхэд Хятад АНУ-аас 40.3 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн худалдан авчээ.

Нэгдүгээр сард хэсэгчилсэн худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсны дараагаар хоёр орны харилцаанд олон өөрчлөлт гарсан. Тухайлбал, АНУ-ын Засгийн газар Хятадын импортын зарим бараанд тавих татвараа бууруулж, Бээжин тус улсаас олон тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахаар тохиролцсон байдаг. Энэ долоо хоногт хийсэн мэдээллийн үеэр Цагаан ордны зөвлөх Ларри Кудлов “Бидний хамгийн их анхаарлаа хандуулж буй салбар бол худалдаа. Одоохондоо бүх зүйл хэвийн байна” хэмээн мэдэгдсэн юм. Харин Вашингтон дахь Брукинсийн Хятад төвийн ахлах мэргэжилтэн Жон Торнтон “Хүний эрх, аюулгүй байдал гэсэн олон асуудлаар зөрчилтэй байсан ч АНУ, Хятад хоёр эдийн засгийн харилцаагаа үргэлжлүүлж байсан түүхтэй. Одоо ч энэ харилцаагаа тогтвортой байлгах сонирхолтой байна” хэмээн ярьжээ. Мөн цахимаар эдийн засгийн харилцаагаа хэрхэн тогтвортой байлгах талаар хуралдаж магадгүй юм байна. АНУ-ын ерөнхийлөгч Трамп баасан гаригт “Бидний худалдааны харилцаа маш сайн байгаа. Гэхдээ бид өмнөхөөсөө огт өөр Хятад улстай харилцаж байна” гэжээ.

Харин Хятадын дипломатч Яан Жиечи “БНХАУ-ын үүд хаалга АНУ-ын өмнө үргэлж нээлттэй. АНУ худалдааны салбарт таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хамтран ажиллана гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн ярьжээ.  Гэвч хоёр улсын худалдааны дайны ирээдүй тодорхойгүй байна. “Сонгуулийн үр дүн хоёр улсын харилцааг баттай өөрчилнө. Хэрвээ Трамп ялвал АНУ Хятадад бүүр илүү их дарамт учруулна. Харин Байден ялвал худалдаа, аюулгүй байдал, технологийн бүх салбартаа гэрээ, хэлэлцээр байгуулах болно” гэж профессор Мауро Гуйллен ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.17  ДАВАА № 157 (6382)

 

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

11 цаг 20 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

12 цаг 20 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

12 цаг 22 мин
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал бичжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

12 цаг 26 мин
Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

Эрүүл мэндийн яамны гэх тодотголтой мэргэжилтнүүд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж байна

12 цаг 57 мин
Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

Ногоон автобусны хэргийн шүүх хурал хойшилжээ

14 цаг 2 мин
Девид Камерон 11 жилийн дараа Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна

17 цаг 11 мин
Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

19 цаг 59 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

20 цаг 4 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

20 цаг 9 мин