Г.Нэргүй: Туул, Тэрэлж голд осолдсон гурван иргэнийг хайж байна

2020-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

НОБГ, НМХГ, НЭМГ, НБОГ хамтран цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн онцгой байдлын газар зургаадугаар сарын 15-аас аравдугаар сарын 15 хүртэл Туул, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт завьт эргүүл ажиллуулж байгаа. Энэ хугацаанд 280 орчим иргэнийг усны ослоос авран хамгаалжээ. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнөөдрийн байдлаар Туул болон Тэрэлж голд усанд осолдсон гэх дуудлагын дагуу гурван иргэнийг эрэн хайх ажиллагааг явуулж байна. Ойрын өдрүүдэд бороо их орох тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сануулж байна" гэлээ.

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 99 байцаагч шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж нийслэл рүү тарвага болон түүний түүхий эд оруулсан  хоёр тохиолдлыг илрүүлж торгууль, нөхөн төлбөр ногдуулжээ. Харин Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлснээр өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 1224 иргэн байна. Тэд  гар утсаа унтраах, буруу дугаар өгөх, гэрийн хаягаа худал хэлж хамаатан саднаараа хэсэх, зуслан явах, гадуур зугаалах гэсэн  зөрчлийг  тасралтгүй гаргаж  байна. Тэдгээр хүмүүст Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.

Эх сурвалж:www.polit.mn

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

саяхан
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

22 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

4 цаг 45 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

4 цаг 50 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

5 цаг 0 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

5 цаг 5 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

5 цаг 10 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

5 цаг 15 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

5 цаг 20 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

20 цаг 11 мин