Сийлбэрчин гэр бүл

2020-08-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

Энэ удаагийн “Урлан” буландаа гарын уртай гэр бүлийн тэргүүн, уран бүтээлч, сийлбэрчин А.Равжааг урьж, оруулсан юм. Түүний урланд зочилоход, ганц түүний бүтээл бус, гэр бүлээрээ хамтран урласан,  монгол сийлбэр бүхий модон урлалаар дүүрэн угтав.

 

“Сийлбэр бол модон дээр амилах урлагийн бүтээл”

 

Уран бүтээлч зочин маань 20 гаруй жил сийлбэр хийж байгаа ажээ. Ар хустын сангийн аж ахуй болон Шаргалжуутад мужаан хийж байсан түүний хувьд сийлбэр хийж сурах тийм ч хүнд байгаагүй. Анх өөрийн сонирхол, хоббигоо өргөжүүлэн сийлбэр хийж сурсан хэмээн ярьж байна. Урлангийн эзэн А.Равжаа нь олон хүмүүсийн зорьж очиж авдаг, уран нарийн хээ угалз, сийлбэр бүхий гүнгэрваа, найман тахил, гэрийн мөлхөө тавилга, авдар зэргийг урладаг юм байна.  Хамгийн сонирхолтой нь түүний гэр бүлийнхэн бүгдээрээ сийлбэр хийдэг гэж байв. Хоёр хүү нь ааваасаа сийлбэр хийх авьяасыг нь өвлөсөн  бөгөөд одоо түүний бэрүүд бүгд  мөн адил сийлбэр хийдэг гэж байв. Уран бүтээлч  А.Равжаа гуай одоо 30 гаруй гарын шавьтай. Сүүлийн жилүүдэд тэрээр хүүхдүүдтэйгээ хамтарч бяцхан урлан ажиллуулан бүтээлүүдээ хийж байгаа гэв. Түүний хамгийн их захиалагатай бүтээл нь гүнгэрваа. Монголчууд бурхны шашныг их шүтдэг болохоор гүнгэрвааг  их авдаг, хийлгэдэг гэж байв. Мөн хүмүүс өөрийн хүссэн хийц загвараа гарган гүнгэрвааг захиалж, гэртээ залдаг ажээ. Гүнгэрвааг олон төрлөөр хийж болдгоороо онцлог. Уран бүтээлийнхээ санааг Монголын эртний түүхэн дурсгалт ном болон эртний монголчуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээс санаа аван хийдэг гэж байв. Түүний урлангийн бүтээлүүдэд монгол ёс заншил, өв соёлоо шингээж урласан, монгол ахуйд тулгуурлан хийсэн бүтээл цөөнгүй аж. Түүний бүтээлүүд орон нутгийн захиалагч олонтой гэж байв. Энэ тухай тэрээр хэлэхдээ  “Сийлбэр бол оюуны хөдөлмөр. Тухайн хүнээс их хүч хөдөлмөр шаарддаг. Нөгөөтэйгүүр, сийлбэрчний оюун ухаан  модон дээр амилдаг учраас уран нарийн хийц, торгон мэдрэмж их шаарддаг. Миний хийсэн хамгийн том бүтээл бол зургаан ханатай бүтэн сийлбэртэй монгол гэр. Энэ бүтээлийг гурван сийлбэрчинтэй хамтран хийсэн бөгөөд зургаан сарын хугацаанд хийж дуусгасан. Гэрийг сийлэхэд хамгийн нарын ур шаарддаг зүйл нь тооно болон багана гэж байдаг” хэмээн ярьсан юм. Мөн сийлбэр хийхэд хамгийн тохиромжтой мод бол хуш мод. Хуш нь харахад хөнгөн зөөлөн хирнээ ширхэг бат бөхтэй, наахад хагарахгүй долгионгүй мод байдаг. Бусад модноосоо ч зөөлөн байдаг болохоор сийлбэрийн хийц нь сайн гардаг” хэмээн бидэнд урлангийн бүтээлүүдээ танилцуулсан юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.13  ПҮРЭВ № 155 (6380)

 

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй байж болохгүй

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

1 цаг 22 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

1 цаг 31 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

6 цаг 31 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

6 цаг 31 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

6 цаг 31 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

6 цаг 31 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

6 цаг 31 мин
Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ

Голомт банкны хамт олон 30 жилийнхээ ойг тохиолдуулан картын загвараа бүрэн шинэчилж, хил х

20 цаг 45 мин
ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас улсынхаа нийгэм, эдийн засгийн х

21 цаг 31 мин