Японы ахлах сургуулийн хөлбөмбөгийн тамирчид халдвар авчээ

2020-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 677 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Өнөөдөр зургаан хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалт болох сувилал руу шилжлээ. Ингээд батлагдсан 293 тохиолдлоос  269  нь эдгэрч, ХӨСҮТ-д 24 хүн  эмчлүүлж байна. Харин тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.

Коронавирус Монголд

Наймдугаар сарын 11-ний өдөр улсын хэмжээнд 677 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.Үүнд:

  • Наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүний шинжилгээ
  • Долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний давтан шинжилгээ
  • Ажиглан тусгаарлах байруудад ажиллаж байсан эмч, эмнэлгийн 21 ажилтны шинжилгээ
  • Тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний шинжилгээ
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан  зургаан хүний давтан шинжилгээ
  • Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 21 жолоочийн шинжилгээ
  • Орхон аймагт тусгаарлагдсан 71 хүний шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ
  • Баруун хараа хотод тусгаарлагдсан 23 хүний шинжилгээ багтаж байна.

Дэлхийд                                                                            

Дэлхийд 20.5 сая хүн халдвар авч, 745 мянга гаруй хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн дотор 216 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн энджээ.

Хөрш орнуудад

ОХУ-д 24 цагийн хугацаанд 4945 хүн өвчилж, 130 хүн  нас барсан бол БНХАУ-д 61 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Японд

Япон өчигдөр 700 хүн шинээр халдвар авч, таван хүн нас баржээ. Үүний 188 нь Токио хотод бүртгэгдлээ. Тус улсад халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд Токиогийн их сургууль, дунд сургуулийн спортын багийнхан халдвар авсан талаар “Japan Today” сайт мэдээллээ. Тодруулбал,  Токиогийн Нихон их сургуулийн усан сэлэлтийн клубын 10 оюутан халдвар авсан байна. Тэдэнтэй хамт байсан 70 оюутныг дотуур байранд тусгаарлажээ. Мөн Ришо Шонан ахлах сургуулийн хөвгүүдийн хөл бөмбөгийн багийн 95 тамирчин халдвар авсан талаар эрх баригчид мэдээлж байсан. Тэгвэл  хөлбөмбөгийн багийн хоёр багш, дөрвөн бэйсболын тамирчин, сургуулийн ажилтнуудыг оролцуулаад 350 хүн тус сургуулиас халдвар авчээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

7 цаг 44 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

11 цаг 32 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

11 цаг 46 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

11 цаг 54 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

12 цаг 3 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

16 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

16 цаг 10 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

16 цаг 40 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

18 цаг 1 мин