Беларусийн бослогын улмаас нэг хүн амиа алдлаа

2020-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Беларусийг 1994 оноос хойш удирдсан “Европын сүүлчийн дарангуйлагч” хэмээх хочтой 65 настай Александр Лукашенко ерөнхийлөгчөөр дахин сонгогдсныг ням гаригт зарласны дараа Беларусийн нийслэл Минск болон Брест, Жодино хотуудад иргэд бослого гаргасан тухай бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл энэ бослогын улмаас Минск хотод нэг жагсагч амиа алдсан хэмээн Беларусийн Дотоод явдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Ольга Чемоданова мэдээлжээ. Тэрээр “Мөргөлдөөны үеэр нэг тэмцэгч хамгаалалтын ажилтан руу үл мэдэгдэх тэсрэх бодис шидэхийг оролдсон. Гэтэл тухайн бодис нь өөрийнх нь гарт дэлбэрч амиа алдсан. Үүнээс гадна хэмээн 3000 гаруй хүн баривчлагдаж, олон арван цагдаа, жагсагчид гэмтсэн”  гэж ярьжээ.

Дөрвөн цаг гаруй үргэлжилсэн энэ бослогыг дарахын тулд цагдаа нар  резинэн сум, усны их буу, дүлийрүүлдэг гар бөмбөг ашиглажээ. Төв телевизээр Лукашенког 80 хувийн санал авч, ялалт байгууллаа хэмээн зарласны дараагаар бослого эхэлсэн юм. Сөрөг хүчний нэр дэвшигч өрсөлдөгч Светлана Тихановскаяа ердөө 10.09 хувийн санал авсандаа итгэхгүй байна. Түүний зүгээс Лукашенко санал хураалтыг өөртөө ашигтайгаар эргүүлж, булхай ашигласан хэмээн үзэж байгаа тул өөр аргаар дахин тоолно гэж мэдэгдлээ. Мөн ням гаригт интернетийн сүлжээ тасалдсан нь сонгуулийн луйврыг батлах нотлох баримтуудыг цуглуулахад хүндрэл учруулсан хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байна.

Эх сурвалж:The Moscow Times                   

Хоёр гавьяатын хоршил “Дурлалын ундаа”

“Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” буландаа УДБЭТ-ын ээлжит бүтээл болох “Ду

2 цаг 7 мин
Дөрвөн улсын хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, ОХУ-ын С.А.Гера

2 цаг 12 мин
Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима

2 цаг 17 мин
Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"

Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа.

2 цаг 17 мин
Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар

2 цаг 22 мин
С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

Монголын улстөрчид маш ноцтой сэдвээр сүүлийн 20 гаруй хон

2 цаг 27 мин
Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодроход “мухар” нэг сар үлд

2 цаг 32 мин
Э.Төмөрбаатар: Зүүн бүс нутаг Ази-Европыг холбох эдийн засгийн коридор болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Зам тээвэр, дэд бүтцийн

2 цаг 37 мин
Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

17 цаг 17 мин
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

25 бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

17 цаг 24 мин