• Зууны мэдээ сонин онлайн захиалга

“Ногоон гарц”-аар нэвтэрсэн бол 21+14 тусгаарлалтын горим мөрдөнө

2020-08-01 12:01

С.САРУУЛ

“Ногоон гарц” журмын талаар Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрээр ""Ногоон гарц" түр журам хэрэгжиж эхэлснээр монгол жолооч нар Хятадын хилээр нэвтэрч ачаа бараа тээвэрлэх боломж өргөжиж, хялбаршсан. Мөн хоёр орны хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрт зайлшгүй оролцох шаардлагатай инженер, техникийн ажилтнууд зорчих боломжийг нээсэн. Иргэд, аж ахуйн нэгжүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материал зэргийг худалдан авах үйл ажиллагааг хялбаршуулж, цахим худалдааг дэмжих заалт мөн дээрх журамд тусгагдсан. Түүнчлэн манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлоход хил гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацааг богиносгож, шуурхай болгоход чиглэж буй юм. Ингэснээр ачаа барааны эргэлтийг түргэн шуурхай болох, томоохон төслийг эрчимжүүлэх ач холбогдолтой. "Ногоон гарц"-ын журмаар зорчих хүсэлтэй иргэд хоёр талын холбогдох байгууллагаас зөвшөөрөл хүсэж, зөвшөөрөл гарсны дараагаар COVID-19-ийн шинжилгээнд хамрагдаж байж нэвтэрнэ. Хил нэвтэрсний дараагаар тухайн улсад мөрдөгдөж буй дэглэмийг мөрдөнө. Энэ дагуу манай улсад зорчсон хүмүүс 21+14 тусгаарлалтын горимыг мөрдөнө. Одоогийн байдлаар Дарханы зам, Шинэ Төв цэвэрлэх байгууламж зэрэг томоохон төсөлд ажиллахаар 190 гадаад ажилтан. Аж ахуйн нэгжүүд гадаадаас ажиллах хүч авах хүсэлтээ илэрхийлж байгаа” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ