“Covid-19”: Баар, зоогийн газруудын хаах цагийг богиносгов

2020-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Япон улсын нийслэл Токио хотод нэг өдөрт илэрдэг коронавирусын халдварын шинэ тохиолдлын тоо дээд хэмжээндээ хүрсэнтэй холбогдуулан  хатуу арга хэмжээг авахаар болжээ. Лхагва гарагт Токио хотод халдварын 367 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ. Тиймээс ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн наймдугаар сарыг дуустал согтууруулах ундаагаар үйлчилдэг бүх байгууллагуудын хаах цагийг 22:00 цаг болгох уриалга гаргаж байгаагаа танилцуулжээ.

Токио хотын бүх баар, ресторан, караоке клубүүд хотын захирагчийн уриалгыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх юм байна. Эрт хаагаагүй үйлчилгээний байгууллагуудад ямар нэг шийтгэл оноохгүй хэмээн AFP мэдээлэв.

Нийтдээ Токио хотод 12000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Япон улсын хэмжээнд халдварын 32500 орчим тохиолдол бүртгэгдэж, 1000 гаруй хүн нас барсан нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад гайгүй үзүүлэлтэд тооцогдож байгаа.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

3 цаг 22 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

3 цаг 25 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

3 цаг 28 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

3 цаг 31 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

10 цаг 18 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

10 цаг 23 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

10 цаг 23 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин