Түүхэнд мөнхөрсөн “Байтаг Богдын тулалдаан”

2020-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ 

Бид  энэ буландаа уран зургийн  сан хөмрөгт  мөнхрөн үлдсэн гайхамшигт бүтээлийг онцлохын сацуу  тус бүтээлтэй  холбоотой танин мэдэхүйн мэдээллийг хүргэхээр зорьдог билээ. Энэ удаа Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Батмөнхийн 1992 онд бүтээсэн “Байтаг богд” бүтээлийг онцолж байна. Бүтээлд  Ховд аймгийн Булган сумаас урагш 100 гаруй километрийн зайд орших хилчин уул гэгддэг Байтаг богдыг  дүрсэлжээ. Байтаг богд уулын оргил далайн түвшнээс 3400 метрийн өндөр. 
Уулын амнаас Бүдүүн Яргайт, Нарийн, Хужирт гол эх авч урсдаг. Уул орчим байгалийн өвөрмөц тогтоцтой бөгөөд чулуу нь зарим газраа хүрэн, зарим газраа нүүрсэн хар өнгөтэй. Эх орны минь дархан хил дээр байгалийн сайхан цогцолсон хилчин эрсийн халуун амь, бүлээн цусаар нэгэнтээ тамгалагдан үлдсэн энэ газар эр цэргүүд эх орноо хамгаалан энхийн манаанд зүтгэсээр байна. 
Тэртээх 1947-1949 оны хооронд эх орны баруун хязгаарт Оспаны дээрэмчид, Гоминдаан, Шинжааны цэргүүдтэй манай хилчин эрс тусгаар тогтнол, газар нутгийнхаа төлөө олон удаагийн зэвсэгт мөргөлдөөн, тулгаралт хийж байсан түүхтэй. Үүнийг түүхэнд “Байтаг богдын тулалдаан” хэмээн тэмдэглэсэн байна. 1948 оны долдугаар  сарын 8-нд  Байтаг богд, Бүдүүнхаргайт орчимд 10 хилчин эрийн амь хайргүй тэмцсэн түүхийг “Жийж” болон “Фантастик” продакшны хамт олон дэлгэцийн бүтээл болгон “Маш нууц:2 Байтаг Богд” нэртэйгээр 2018 онд олны хүртээл болгосон билээ. Энэ нь цагийн эрхээр бүдгэрч байсан халуун түүхийг үл мартах хэлхээст оруулан эрхэм зураач Ч.Батмөнх ийн уран зурагт мөнхлөн үлдээсэн бол өнөө цагийн залуус мөн түүхийг дэлгэцийн бүтээлд мөнхлөн үлдээсэн юм. 

\Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.31  БААСАН № 146 (6371)

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

50 мин
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

3 цаг 26 мин
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

7 цаг 38 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

7 цаг 38 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

20 цаг 48 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

22 цаг 18 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

23 цаг 10 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Өчигдөр 09 цаг 57 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Өчигдөр 06 цаг 00 мин