Хариуцлагагүй эздэд хариуцлага тооцох хэрэгтэй байна

2020-07-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

А.Минжинсор

Монголд анх удаа амьтан асрах газрыг  байгуулжээ. Энэ газарт гэмтэж бэртсэн, эзэндээ хаягдсан нохой, муурыгг асран тэнхрүүлж, үрчлэн авах хүсэлтэй хүмүүстэй холбоо тогтоодог байна. Тэнд байгаа нохой бүр өөрийн гэсэн түүхтэй. Ад үзэгдэж, орох байх газаргүй, удаан хугацаанд тэнүүчилсэн нохдыг асран хамгаалсаар одоо 60 орчим нохойтой болжээ. Амьтанд хайртай залуус долоо хоног бүр цугларч нохдын байгаа газрыг цэвэрлэх, үйл ажиллагаанд туслахаар сайн дурын ажил зохион байгуулдаг. Дэлхийн хөгжингүй орнуудад 100 мянгаас дээш  хүн амтай хот сууринд амьтан асрах газар зайлшгүй шаардлагатай гэсэн байдаг. Харин Монгол Улсад өнөөг хүртэл дээрх үйл ажиллагаатай төстэй байгууллага байгаагүй буюу анхдагч нь болж байгаа юм. 
 Түүний нэрийг Итгэл гэдэг. Тэр бол энэ асрах газрын хамгийн гайхалтай түүхтэй амьтан. Зам дээр машинд дайруулаад хүнд байдалд байсан түүнийг асрах газрын ажилчид одоо болтол асарч байна. Итгэл одоо байнга живхтэй байдаг. Энэ нь түүний бэртэлтэй холбоотой. Асрах газрын ажилчид түүний живхийг өдөрт хоёр удаа сольж, хооллож ундалдаг. Тэнд байсан амьтан бүр өөрийн гэсэн түүхтэй, гайхалтай ухаалаг. Хүмүүс асрах газар хандан амьтдын тухай мэдээлэл өгч тэднийг аваачиж өгөхийг хүсдэг. Гэхдээ одоогоор тэдэнд байнга нохой нэмж авах боломж хомс. Одоо байгаа нохдоо сайн эзэнд үрчлүүлж өгсний дараа дахин өөр амьтдыг хүлээж авдаг байна. Гудамжны гэх тодотголтой амьтад ингэж их олширсон нь хариуцлагагүй үржүүлэгчдээс шалгаалаад байгааг ч мөн тайлбарлаж байлаа. Монгол Улсад амьтдад зориулсан хуулийн орчин дутмаг, эздэд нь зориулсан хариуцлагын тогтолцоо байхгүй. Хашаандаа тэжээдэг охин нохойгоо гөлөглөхөөр гөлөгнүүдийг нь хайрцаглаад төөрүүлж хаях нь элбэг. Мэдээж хариуцлагагүй үржлийг зогсоохгүй  бол мянга мянгаар нь устгаад ч амжилт олохгүй. Хариуцлагагүй үржүүлэгчид цэгцрэхгүй бол золбин нохдын тоо хэзээ ч буурахгүй гэдгийг сайн дурын ажилтнууд хэлж байлаа. Хашаандаа болон гэртээ тэжээж байгаа нохойныхоо үржлийн асуудал дээр анхаарал тавьдаггүй хариуцлагагүй эздээс болж гудамжны нохдын тоо өссөөр байна. Гудамжны гэх тодотголтой нохдын үржлийн асуудал нийслэлийн нэгэн шүдний өвчин болсоор олон жилийг ардаа орхижээ. 
Сүүлийн зургаан жилийн туршид жил бүр нохой устгалд зориулж нэг тэрбум гаруй хөрөнгө зарцуулдаг ч амжилт олсонгүй, нохдын тоо буурсангүй өдийг хүржээ. Монгол Улсад нохойны үржил хаах талаар ойлголт муу. Тэгвэл үржил хаах мэс засал нь яагаад чухал вэ. Энэ чиглэлээр судалгаа явуулдааг олон улсын байгууллагаас нэг эм нохой таван жилд 500-600 болж үржих боломжтой гэжээ. Тэгэхээр 150 нохойд үржил хаах мэс ажилбар буюу “спэй” хийлгэснээр  75 мянган золбин нохойтой болохоос сэргийлнэ гэсэн үг. Нэг нохойд спэй хийлгэх үнийн дүн 80-130 мянган төгрөг байдаг. Харин нэг нохойг буудахад 12 мянган төгрөг улсаас төсөвлөдөг. Нэг жилд 100 мянган нохой буудах төсвөөр 12 мянган нохойд үржил хаах мэс ажилбар хийлгэчихвэл таван жилийн дотор нийслэл маань золбин нохойгүй болох боломжтой байна. Олон оронд “Спэй” хийсний дүнд золбин нохойноосоо салж чаджээ. Тухайлбал, Турк улс золбин нохойгоо барьж аваад “Спэй” хийж, вакцинжуулаад чихэн дээр нь тэмдэглэгээ хийгээд тавиад байж. Хэсэг хугацааны дараа Станбул хот золбин нохойгүй болсон. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хот тохижилтын газраас 2020 онд эзэнгүй нохой, муур устгалын ажилд 1.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс 500 орчим сая төгрөг нь гэр хорооллын нохой, муурыг бүртгэлжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг хийх, вакцин туулганд хамруулах, үржлийг хязгаарлахад зарцуулахаар төсөвлөжээ. Иймээс иргэд та бүхэн оршин суугаа газрынхаа хэсгийн ахлагчид хандан өөрийн тэжээвар амьтнаа үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээнд хамруулаарай. Нохдын үржлийг хааж золбин нохдын тоог багасгах нь амьтдад хайртай хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэх төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар  зүй­лийн хоёр дахь хэсэгт заа­сан Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах ор­чинг бүрдүүлж байгаа нэн тэргүүний асуудал юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.31  БААСАН № 146 (6371)

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

44 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

44 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

44 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

9 цаг 26 мин
Нүүрс тээврийн зогсонги байдалтай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүслээ

Нүүрс тээврийн жолооч нар эрх нь зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

14 цаг 16 мин
Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлб

14 цаг 28 мин
Бие хамгаалагчдын мэргэжлийн хөгжил, эрх зүйн орчныг хэлэлцэнэ

Монголын Бие хамгаалагчдын Хүндэт академи, Монголын бие хамгаалагчдын Шадар хамгаалалтын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

15 цаг 3 мин
Ард нийтийн санал асуулаг хөдөлгөөнийг үүсгэн байгуулах их хурал арван нэгдүгээр сарын 26-нд  болно

Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс тавтын  зохион байгуулалт хийх,  ерөнхийлөгчийн  сонгуультай холбоотой асуудлаа

15 цаг 5 мин
Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан

Өчигдөр 06 цаг 00 мин
Ч.Мөнхзул: Сэргээгдэх эрчим хүчээс эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг сана

Өчигдөр 06 цаг 00 мин