Асрамжийн төвийн залуусыг орлоготой болох хүртэл байрны түрээс авахгүй

2020-07-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯРЧИМЭГ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргасан мэдээллээр улсын хэмжээнд хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн 21 байгууллагын 31 төвд 1069 хүүхэд амьдарч байна. Энэ хүүхдүүдийн 25 хувийг 15-18 насныхан эзэлдэг. Өнгөрсөн жилд 18 нас хүрсэн 75 хүүхэд асрамж халамжийн төвөөс амьдралд бие даан нийгэмд хөл тавихаар гарчээ. Тэдэнд сурч боловсрох, ажилтай, орлоготой болох, амьдрах гэр оронтой байхаас хамаарч олон бэрхшээл тулгардаг талаар ГБХЗХГ-аас “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д хандаж байжээ.
Энэ хүсэлтийн дагуу  “НОСК” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, ГБХЗХГ-ын дарга М.Энх-Амар нар асрамж, халамжийн төвөөс 18 нас хүрээд нийгэмд байр сууриа олох гэж хичээж буй залуучуудад дэмжлэг болох зорилгоор түрээсийн орон сууцанд хамруулах журам боловсруулах, түрээсийн орон сууцыг тусгай шаардлагын дагуу үе шаттайгаар тэдэнд өмчлүүлэхийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ санамж бичиг нь дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих юм. Үүний эхлэл болгож “Өнөр бүл” хүүхдийн төвд амьдарч буй Л.Төрболд, “Манай гэр” хүүхдийн төвд амьдарч буй Б.Батдорж нарт түрээсийн орон сууцны батламжийг гардуулж өглөө.  Энэ үеэр ГБХЗХГ-ын дарга М.Энх-Амар “Асрамж халамжийн төвөөс насанд хүрээд гарч байгаа хүүхдүүдийг тухайн орон нутгийн засаг захиргааны мэдэлд шилжүүлдэг. Энэ хүүхдүүдийг ажилтай болгох, сургуульд сургах, сургалтын төлбөр, орон сууцны асуудлыг орон нутгийн удирдлагууд хариуцдаг. Энэ чиглэлээр Засгийн газрын агентлаг, орон нутгийн Засаг дарга нар хамтран ажилладаг. Зарим хүүхэд үргэлжлүүлээд халамжийн төвдөө байх тохиолдол бий. Мөн 18 нас хүрээд тусламж авч чадалгүй гудамжид хаягдсан гэх  зөрчлүүд ч байсан. Ийм зөрчлийг гаргахгүйн тулд төрөөс анхааран ажиллаж байна. Мөн хэдий нас биенд хүрсэн ч зайлшгүй асаргаа хэрэгтэй иргэдэд зориулж тусгай асрамжийн газар барих төсөл Засгийн газрын хөтөлбөрт тусгагдсан байгаа” гэв. 
Мөн асрамжийн төвийн хүүхдүүдэд туслах тэднийг ажилтай, орлоготой болгох тал дээр анхаарах талаар “НОСК” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар “Халамжийн түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдаж байгаа хоёр залууг орлоготой болох хүртэл нь төлбөр авахгүй. Маргааш /өнөөдөр/ байрандаа нүүж ороход бэлэн болсон. Мөн цаашдаа асрамжийн төвөөс гарч байгаа залуучуудад дэмжлэг үзүүлэх, тэднийг түрээсийн орон сууцанд хамруулахаас гадна ажилтай, орлоготой болох боломжийг бүрдүүлэн ажиллана” гэв. 
Энэ үеэр түрээсийн орон сууцны батламжаа гардан авсан “Өнөр бүл” хүүхдийн төвийн Л.Төрболд “Би энэ жил МУБИС-ийн Түүх, нийгмийн ухааны багшийн ангид орсон. Надад урам өгч, итгэл хүлээлгэсэн бүх хүнд баярлалаа. Цаашид бусдад үлгэрлэн сайхан амьдрах болно” гэв. “Манай гэр” хүүхдийн төвийн Б.Батдорж “Захирлаасаа түрээсийн орон сууцанд хамрагдсан тухайгаа утсаар сонсоод их баярласан. Бидэнд боломж олгосон бүх хүнд баярлалаа. Одоо сурч байгаа экологич мэргэжлээ сайн эзэмшээд өөрийн байртай болох хүртлээ хичээнгүйлэн ажиллах болно” гэж байсан юм. Энэ арга хэмжээнд сэтгэл догдлон суух “Өнөр бүл” хүүхдийн төвийн захирал Н.Гаамаа “Энэ баярт мэдээг сонсоод н.Бямбадорж бид хоёр өчигдөр унтаж ч чадсангүй. Надаас бүр багшаа би одоо юу хийх ёстой вэ гэж асуухаар нь эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, шударгаар хөдөлмөрлөж, төр, засгийн чамд өгсөн итгэлийг алдалгүй сайхан амьдрахад болно гэж хэлсэн. Хүүхдүүдэд боломж олгосон хүмүүстээ талархаж байна” гэж хэлэв. 
Ёслолын арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар оролцсон юм. Тэд Б.Батдорж, Л.Төрболд нарт хандан үг хэлж, баяр хүргэлээ. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Засгийн газраас 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Нийслэлийн орон сууцны корпорациас орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн эхний ээлжинд цар тахлын нөхцөл байдалд ажиллаж буй 1000 гаруй тусгай албан хаагч болон эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан. Засгийн газрын зүгээс ажлын байрыг хамтдаа нэмэгдүүлье, ажилгүйдлийг бууруулъя, иргэдээ орон сууцжуулъя гэсэн гурван гол зорилгын дор ажиллаж байгаагийн нэг нь энэ арга хэмжээ болж өнгөрлөө” гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.31  БААСАН № 146 (6371)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12