Монгол зураачийн бүтээл гадаадад хулгайд алдагджээ

2020-07-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ОЛДОХ 

Монгол зураачийн бүтээл Швед улсад  хулгайд алдагдсан хэрэг одоогоос гурван сарын өмнө гарчээ.  Тус улсын цагдаагийн газраас  мөрдлөг явуулж байгаа ч  өнөө хэр олдоогүй байна. 
Хулгайд алдагдсан бүтээл нь  МУЭ-ийн шагналт, чөлөөт уран бүтээлч Ч.Солонгын “Хийморь”  гэж нэрлэсэн  орчин үеийн  уран зураг юм.  130х160 хэмжээтэй  энэ бүтээлд зураач солонгын долоон өнгийг  мориор дүрсэлжээ. Нэг ёсондоо тэнгэрийн хийморийг  өнгө будгаар  өгүүлжээ.  
Мэдээллийн мөрөөр  зураачийг сураглаж  урлаг судлаач, зураачидтай холбогдоход “Хийморь” бүтээлийн тухайд дүрслэл, шийдэл, арга техникийн хувьд өвөрмөц содон. Уран бүтээлчийн олон жилийн хөдөлмөрөө  шингээсэн цор ганц бүтээл хэмээн  онцолж байв.  Харин уран зураг сонирхогчид Ч.Солонго зураачийг  солонгын долоон өнгөөр бүтээлээ зурдаг. “Хийморь”  хэмээх бүтээлдээ өөрөө их хайртай гэж ярьдаг байсан. Өөртөө зориулсан бүтээл нь байх  гэцгээж  байна. 
Ямартай ч дээрх  бүтээлийг Шведэд амьдардаг  монгол бүсгүй 2018 онд зураачаас өөрөөс нь  худалдаж авсан.  Монголд ээжийндээ  хадгалж  байгаад 2019 онд   эх орондоо  ирээд  буцахдаа Швед рүү авч явсан.  Тэнд гэртээ өлгөж байсан. Ингээд одооноос гурван  сарын өмнө хулгайд  алдсан гэсэн мэдээлэл байна. 

Ч.Солонго: Шведийн хилээр гарчихаагүй байх 

Зураач Ч.Солонготой  холбогдож энэ талаар  цөөн асуултад хариу авав. 

-Таны “Хийморь” бүтээл Шведэд алдагджээ. Энэ тухай та хэзээ мэдсэн бэ? 
-Худалдаж авсан нь эзэн нь монгол бүсгүй бий. Шүтээн болгож залсан зурагаа гэрээсээ алдчихлаа. Хулгайч тэр зургаас өөр юм аваагүй байна. Цагдаад мэдэгдээд хайж байна гэдгээ  наадмын өмнө  дуулгасан. Шведийн цагдаа нар  зургийн түүх, үнэлгээг нэхэж байна гэсэн учир би батламж бичиж явуулсан.
-Олдох найдлага байгаа болов уу? 
-Сэжиглэж байгаа бүх хүнийг цагдаад өгч  шалгуулсан ч олдохгүй  эрэл мухардах тийшээ хандаад  байна гэж байсан. Гэхдээ коронавирустай холбоотой Швед улс хилээ хаасан үетэй хулгайн хэрэг давхцаж таарсан. Иймд хилээр аваад гарчихаагүй байх гэж таамаглаж   байгаа юм билээ. 
Гадаадын улс орнуудад монгол зураачийн бүтээл тэр бүр  хулгайд алдагдаж байсан удаа үгүй. Энэ өнцгөөс харвал дээрх үйл явдал нь  хэдийгээр хулгайн хэрэг  боловч монгол зураачийн бүтээл дэлхийд үнэлэгдэж байгаагийн нэг илрэл гэж болохоор  юм. Гэхдээ Шведийн цагдаа нар Монголынхтой адилгүй тул олж чадна гэсэн найдлага төрж байна. Харин  манай улс дотооддоо  бол  Занабазарын нэрэмжит   Дүрслэх урлагийн музейгээс  монгол зургийн аргаар урласан бурхадын  хөргүүдийг 1990-ээд оноос эхлэн хулгайд алдаж,  Уран зургийн галерейн сан хөмрөгөөс  1999 онд Д.Уртнасангийн “Мандухай цэцэн” /65х40/  хөрөг,  2009 онд  Б.Чогсомын  “Улаанбаатар” 134х103 уран зургаас өгсүүлээд  нэртэй зураачдынхаа   шилдэг, сод бүтээлүүдийг  алдсан нь  өнөөг хүртэл олдоогүй байна. Сүүлийн жилүүдэд төрийн харуул хамгаалалт бүхий Их тэнгэр дэх цогцолбороос нэрт зураачдынхаа 34 бүтээлийг хулгайд алдсан хэрэг гарч, түүнд нь   Ерөнхийлөгч байсан хүн холбогдож  байв.  Түүнчлэн  Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй урлагийн  сор бүтээлүүдийн  ихэнх нь   хуулбар болсон байгаа талаар мэдээлэл гардаг ч   баталж нотолсон  зүйл байдаггүй. Монголын цагдаа, холбогдох байгууллагууд өнөөдрийг хүртэл дээрх бүтээлүүдийг хайсаар 20-30 жилийн нүүрийг үзэж буй юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.31  БААСАН № 146 (6371)

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

14 цаг 37 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

14 цаг 37 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16