Англи хэл дээр уншихад хялбар номнууд

2020-07-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Оюунзул

 

Бид энэ удаа англи хэл сурч байгаа өсвөр насныханд зориулсан уншихад хялбар, сонирхолтой номнуудыг санал болгож байна. Энэ номнуудыг уншихад тийм ч амар байхгүйг сануулах нь зүйтэй. Гэхдээ мэргэжлийн үг хэллэг оруулаагүй, хялбар үгнээс бүтсэн тул ойлгохгүй үг гарвал шантарч буцахгүйгээр толь бичиг ашиглаарай. Эхний ном бол Charlotte’s Wed юм. Уншигч та бүхэн энэ номыг уран сайхны киногоор нь сайн мэдэх байх. Энэ ном нь бага насны хүүхдүүдэд зориулагдсан учраас өгүүлбэрүүд нь маш энгийн байх бөгөөд ашигласан үгс нь ч хэцүү биш. Өмнө нь энэ киног үзэж байсан бол ойлгоход илүү дөхөм байх болно. Харин дараагийн ном нь Mieko and the Fifth Treasure Eleanor Coerr гэдэг. Өсвөр насныханд зориулж бичсэн ном учраас хэрэглэсэн үгс болон дүрэм нь ойлгоход амархан. Номыг уншиж англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхээс гадна Япон улсын түүх, соёлын талаар мэдлэг хуримтлуулах боломжтой аж.

Мөн та бүхэндээ The Outsiders богино зохиолыг санал болгож байна. Өсвөр насныханд зориулан бичсэн энэ ном 1962 онд анх хэвлэгдэн олны хүртээл болсон байна. Үндсэн агуулга нь ойлгоход хялбархан юм. Зохиогчийн өөрийнх нь мэдрэмжинд хөглөгдөн бичигдсэн номыг уншина гэдэг сонин тохиолдол байх. Харин дараагийн ном бол The House On Mango Street Sandra Cisneros юм. Зохиогч нь өөрийн мэдэрч буй зүйлээ цаасан дээр буулгасан учраас бусад номтой харьцуулахад уншихад сонирхолтой. Яг л өөр хүний дотор орсон мэт мэдрэмжийг төрүүлэх болно. Өгүүлбэрийн хувьд богинохон бүтэцтэй. Өгүүлбэрүүд нь богино, хэрэглэсэн үгс нь ч харьцангуй хялбарт тооцогддог. Мөн хэд хэдэн шагналыг авсан энэ зохиолыг заавал уншихыг зөвлөе.

Хүүхдийн номыг томчууд шимтэн уншдаг гэхээр сонин байх. Энэ ном бол та бидний сайн мэдэх Peter Pan бөгөөд таныг ид шидийн ертөнцөөр аялуулж чадах гайхалтай зохиол юм. Хэдийгээр хүүхдийн зохиол ч томчууд шимтэн уншдаг. Сүүлийн ном нь The Giver Lois Lowry. Эхний хуудаснаасаа эхлээд л анхаарлыг чинь татах нь гарцаагүй. Өгүүлбэрийн ихэнх нь өнгөрсөн ба одоо цаг дээр бичигдсэн учраас ойлгоход хялбар. Номын хувьд бага зэрэг урт ч сайн хичээвэл уншихад хүндрэл багатай. Эдгээр ном нь англи хэл сурч байгаа та бүхэнд өөрийн мэдлэгийн түвшинг ахиулахад бага ч гэсэн тус болно гэдэгт найдаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.21 № 138 (6363)

 

”Эрх чөлөөний алтан үзэг”-ийг Газын зурваст ажиллаж байгаа мэргэжлийн гэрэл зураг, видео сэтгүүлчдэд олгов

Дэлхийн мэдээ нийтлэгчдийн нийгэмлэгийн (WAN-IFRA) жил бүр олгодог "Эрх чөлөөний

12 цаг 1 мин
Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долоон жилийн дараа 2026 оны зургадугаар сарын 8, 9-нд БНАСАУ-д анх удаа төрийн а

12 цаг 59 мин
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлэв

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлжээ

13 цаг 25 мин
Малчин өрхийн 1-2 дугаар ангийн хүүхдийг хосолсон хэлбэрээр сургадаг болох хуулийн төслийг өргөн барьжээ

Малчин өрхийн хүүхдийн 1-2 дугаар ангийн сургалтыг хосолсон хэлбэрээр явуулдаг болох хуулийн төслийг өргөн барьжээ

13 цаг 39 мин
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө

өгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө

18 цаг 17 мин
Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв

МАН, АН-ын бүлэг өчигдөр хуралдаж шийдвэрээ танилцууллаа.  МАН-ын бүлгийн хуралдаа

22 цаг 58 мин
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

22 цаг 58 мин
Улсын заан Б.Бат-Өлзий танд төрсөн өдрийн мэнд хүргэе

Улсын заан Б. Бат-Өлзий танд төрсөн өдрийн мэнд хүргэе

Уржигдар 11 цаг 08 мин
Төвталбайг чимсэн "America’s Day"

Сүхбаатарын талбай өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкаар “амьсгалав”. Хам

Уржигдар 06 цаг 00 мин