Төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрлээ

2020-07-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ТӨГС

 

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг өнгөрсөн баасан гаригт танилцууллаа. 2020 он дөнгөж эхлээд дэлхийн бүх улс орнууд хүнд сорилттой тулгарсан. Коронавирусын улмаас улам хэцүү байдалд орж байгаа эдийн засгийн үзүүлэлтүүд таамаглаж төсөөлж байснаас ч илүү сөрөг үзүүлэлттэй гарч байна. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд улс орнууд коронавирусын тархалттай тэмцэхийн хажуугаар эдийн засгаа эрсдэл багатай авч үлдэхийг хичээж байгаа ч дэлхийг тэрчигт нь өөрчлөөд байгаа цар тахлын байдал хааш эргэх нь тодорхойгүй хэвээр л байна. Манай улсын хувьд ч эдийн засгийн тоон үзүүлэлтүүд тун таагүй байдлаар гарчээ.

 

Төсвийн алдагдал өнгөрсөн оныхоос 10 дахин нэмэгдлээ

 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 4.4 их наяд төгрөг болсон байна. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн дөрвөн жилийнхтэй харьцуулахад хамгийн өндөр алдагдлыг энэ жил бид хүлээж байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд зарлага зээлийн хэмжээ 4.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж, төсвийн алдагдал 192 тэрбум төгрөг байсан бол энэ жил үүнээс даруй 10 дахин өндөр алдагдлыг хүлээгээд байна.

Түүнчлэн татварын нийт орлого 2020 оны эхний хагас жилд 3.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 703.3 тэрбум төгрөг буюу 15.8 хувиар буураад байна. Түүнчлэн төлбөрийн тэнцлийн урсгал данс 2020 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 869.4 сая америк долларын алдагдалтай гарч, алдагдал нь өмнөх оны мөн үеэс 378.0 (76.9%) сая америк доллараар өсчээ. Үйлчилгээний худалдааны орлого 2020 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 259.8 сая америк доллар, зарлага 828.8 сая америк доллар болж, орлого өмнөх оны мөн үеэс 107.8 сая америк доллароор, зарлага 512.8 сая америк доллароор тус тус буурчээ. Үйлчилгээний худалдааны тэнцэл 2020 оны эхний 5 сарын байдлаар 568.9 сая америк долларын алдагдалтай гарлаа.

Монгол Улс 2020 оны эхний хагас жилд нийт 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.3 тэрбум америк доллар, үүнээс экспорт 2.8 тэрбум америк доллар, импорт 2.5 тэрбум америк доллар боллоо. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.1 тэрбум америк доллароор, импорт 433.7 сая америк доллароор тус тус буурчээ. Харин 2020 оны зургадугаар сард экспорт 822.1 сая америк доллар, импорт 467.7 сая америк доллар болж, өмнөх сараас өссөн үзүүлэлттэй байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум америк доллараар буурахад зэсийн баяжмалын экспорт 321.4 сая америк доллар, нүүрсний экспорт 852.7 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Тэгвэл хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны зургадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар хувиар өссөн байна.

Инфляц 2020 оны зургадугаар сард өмнөх оны мөн үеэс 2.8 хувийн өсөлтийн 0.5 нэгж буюу 17.9 хувь нь мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

 

Дэлхий даяар ажилгүй иргэдийн тоо хурдацтай өсч байна

 

Коронавирусын нөлөө олон улсын байгууллагуудын тооцоолж байснаас илүү их сөрөг нөлөөг дэлхийн эдийн засагт үзүүлж байна. Цар тахлаас өмнө 2021 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 5.4 хувиар төсөөлж байсан ч хагас жилийн дараа буюу энэ оны эхний зургаан сар өнгөрсний дараа энэ тооцоолол даруй 6.5 хувиар буурахаар болж байна. Бараа, үйлчилгээний эрэлт, ялангуяа аялал жуулчлалын салбарын эрэлт буурснаас дэлхийн худалдаа 2020 онд 11.9 хувиар буурах төлөвтэй байна.

Улс орнуудын тухайд авч үзвэл АНУ-ын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс энэ оны эхний зургаан сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.8 хуюиар буурсан байна. Түүнчлэн ажилгүйдлийн түвшин 11.1 хувиар буурсан, гэхдээ энэ үзүүлэлт нь гурав болон дөрөвдүгээр сарынхтай харьцуулвал харьцангуй сэргэсэн үзүүлэлт аж. 

Харин БНХАУ-ын хувьд хагас жилийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж үйлдвэрийн салбарын үзүүлэлт гурван хувиар буурсан байна. Харин экспорт импортын хэмжээ 1.2 их наяд ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 121.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Япон улсын гадаад худалдааны тэнцэл 838.2 тэрбум иений ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс нь өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар огцом буурсан байна. Ажилгүйчүүдийн тоо эхний хагас жилд 1.9 сая хүн болж, өмнөх оноос 330 мянгаар нэмэгджээ. Тэгвэл Европын холбооны гишүүн орнуудын ДНБ өмнөх улиралтай харьцуулахад 3.2 хувиар буурсан байна. ОХУ-ын гадаад худалдааны тэнцэл 38.3 тэрбум америк долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.3 тэрбум америк доллараар буурсан байна. Ажилгүй иргэдийн тоо 4.5 сая болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.20  ДАВАА № 137 (6362)

 

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

3 цаг 42 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 47 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

3 цаг 47 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

19 цаг 15 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

22 цаг 35 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин