Сэрэмжлүүлэг: Дөрөв хоногт 17 хүн гэмтэж, 18 хүн нас баржээ

2020-07-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Баяр наадмын өдрүүдэд буюу 09-ны өдрөөс 12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс 1096 дуудлага мэдээлэл хүлээн авснаас Зам тээврийн осол, хэргийн шинжтэй 611 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Осол хэргийн улмаас 17 хүн гэмтэж, нийслэлд нэг, орон нутагт 18 хүний амь нас хохирсон байна. Мөн гудамж замд алба хаагчид хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 148 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс Урьдчилан сэргийлж ажилласан байна.

2020.07.09-ны 11 цагийн орчим Төв аймаг Сэргэлэн сум Довын хайрхан гэх газарт асфальтан замд Даун маркийн улсын дугааргүй С жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 57 настай эрэгтэй, С-ийн амь нас хохирсон.

2020.07.09-ны 18 цагийн орчим Завхан аймаг Тэлмэн сум “Шумуултайн ам” гэх газар асфальтан замд Toyota-Alphard маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч А,Н,Ө,Ө,О,Б,Э нарын 7 хүний амь нас хохирсон.

2020.07.09-ны 16 цагийн орчим Булган аймаг Хангал сум 3-р багийн шороон замд Hyundai-Accent маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч 46 настай,эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.

2020.07.09-ны 19 цагийн орчим Дорнод аймгийн Гурван загал сум 2-р баг “Агуу хад” гэх газар шороон замд Даун маркийн Д жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 58 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон.

2020.07.09-ны 22 цагийн орчим Дорнод аймаг Баянтүмэн сум 2-р баг “Хулстай” гэх газар шороон замд Nissan-Liberty маркийн автомашины жолооч Ө нь явган зорчигч 3 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь нас хохирсон.

2020.07.10-ны өдрийн 05 цагийн орчим Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 2-р баг “Дулааны хавтгай” гэх газар асфальтан замд С жолоочтой Toyoтa-Аllion маркийн автомашин онхолдож, зорчигч 30 настай, эмэгтэй О-гийн амь нас хохирсон.

2020.07.11-ний шөнийн 03 цагийн орчим Налайх дүүргийн 5-р хороо Гордок гэх газарт асфальтан замд Тoyota-Prius маркийн автомашины жолооч Б, явган зорчигч 29 настай, эрэгтэй Э-г дайрч амь нас хохирсон.

2020.07.11-ний 10 цагийн орчим Архангай аймгийн тариат сум Ар-Хаяа гэх газарт асфальтан замд ММС Пажеро маркийн автомашин онхолдож, жолооч 66 настай, эрэгтэй Б, зорчигч 65 настай, эмэгтэй Ц нарын 2 хүний амь нас хохирсон.

2020.07.11-ний 21 цагийн орчим Ховд аймгийн Зэрэг сум “Байшин үзүүр” гэх газарт асфальтан замд Toyota-Prius маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч 13 настай Б-гийн амь нас хохирсон.

 

2020.07.12-ны өдрийн 02 цагийн орчим Хэнтий аймаг Мөрөн сумын 3-р баг Морь бариа гэх газарт Kia-Bongo маркийн автомашины жолооч О нь явган зорчигч эрэгтэй 34 настай М-ийг дайрч амь нас хохирсон.

2020.07.11-ний 23 цагийн орчим төв аймаг Заамар сумд Toyota-Prius маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч 20 настай эрэгтэй Б, зорчигч 20 настай эрэгтэй У нарын амь нас хохирсон.

Сэрэмжлүүлэг

Энэ долоо хоногийн сүүлээр үргэлжилсэн амралтын өдрүүдэд дуусаж орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэх тул хөдөлгөөнд оролцогч та бүхэндээ дараах сэрэмжлүүлэг хүргэж байна.

Хамгаалах бүсээ хэрэглэж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах

Шөнийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэх

Тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хурднаас хэтрүүлэх байх мөн зам орчны байдалдаа хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг өөрийн биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх

Олон хоногоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч та амралтаа зөв зохицуулж хөдөлгөөнд оролцох

Зорчигч та жолоочид тогтмол хяналт тавьж байх /хурдаа тохируулж байгаа эсэх, шөнийн цагт тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрлээ зөв хэрэглэж байгаа эсэх, урсгал сөрж байгаа эсэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэж байгаа эсэх, замд түр болон зайлшгүй зогсолт хийхдээ тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн эсэх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглаж байгаа эсэх, нойрмоглож байгаа эсэх

Эх сурвалж: www.polit.mn

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

4 цаг 7 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

4 цаг 7 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

4 цаг 7 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

14 цаг 36 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

14 цаг 54 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

18 цаг 1 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

23 цаг 20 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

23 цаг 33 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09