Азарга: Төв аймгийнхан 55 дахь түрүүгээ авлаа

2020-07-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан эхэллээ. Азарга насны морьдын уралдаан өнөө өглөө \2020.07.11\ 07:00 цагт  гарааны зурвасаас хөдөлсөн билээ.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 104 хурдан азарга шандсаа сорьсноос түрүү азарга Төв аймгаас тодорлоо. Ингэснээр Төв аймгийнхан улсын их баяр наадамд азарган насанд 55 дахь түрүүгээ авч байна.

Түрүү магнайд:Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга

Аман хүзүүнд: Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы хээр азарга

Айргийн гуравт:Архангай аймгийн харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга

Айргийн дөрөвт:Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Н.Амарбаясгалангийн хээр буурал

Айргийн тавд: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга хурдаллаа.

Мөн Дорнод аймаг байгуулагдсаны 89  жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 57 хүлэг шандас шалгаж Булган аймгийн харьяат Алдарт уяач Д.Батсуурийн хонгор халзан түрүүлжээ. Мөн Хэрлэн сумын харьяат С.Ганбатын бор, тус сумын харьяат Н.Батпүрэвийн бор халзан, Халхгол сумын харьяат Алдарт уяач Б.Энхдолгионы хээр, Баянтүмэн сумын харьяат сумын Алдарт уяач М.Тогмидын хүрэн тус тус хурдаллаа. Өмнөговь аймаг үүсч хөгжсөний яруу алдарт 89 жилийн баяр наадмын азарганы уралдаанд тус  аймгийн 29 ажнай хүлэг уралдснаас Ханбогд сум О.Хоролсүрэнгийн Хээр түрүүллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

26 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

37 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

43 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин