Эрүүл шийдэл эко жорлон

2020-07-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ж.МИШЭЭЛ

 

Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор иргэд гэртээ ариутгал, халдваргүйтгэлийг боломжоороо хийж байгаа ч хашаан дахь нүхэн жорлондоо анхаарал хандуулахгүй байна. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 310 мянга гаруй нүхэн жорлон байдаг. Тэнд агуулагдаж буй хорт бодисууд халуунд ууршиж, хур бороонд хальж, хөрсний бохирдол болон халдварт өвчнүүдийг үүсгэж байна. Түүнчлэн худаг, жорлон хоёр нэг хашаанд байдаг нь жорлонгийн бохир хөрсөнд нэвчиж, эргээд бохирдсон ус хэрэглэх эрсдэлийг бий болгодог аж. Эдгээр асуудлыг нүхэн жорлонгийн бохирыг задлах бактери хэрэглэх эсвэл шинээр эко жорлон барих аргаар шийдвэрлэж болно. Уусгагч бактери хэрэглэснээр 3-5 хоногт нүхэн жорлонгийн үнэр, бохир багасч мөн хөрсийг ариутгадаг байна. Үүнийг жилд 1-2 удаа хэрэглэх хэрэгтэй. Манай улсад “Био ундарга”, “Эко-00”, “Тамир био ариутгагч” энэ бодисыг үйлдвэрлэж байна.       

Хязгаарлагдмал усны хангамжтай нөхцөлд гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах дараагийн алхам нь эко жорлон бий болгох юм. Эко жорлонгийн нүх нь цэвэрлэх боломжтойгоороо энгийнээс ялгагддаг. Жорлонгоо барихаас өмнө түүнийг яаж цэвэрлэхээ тооцоолж, шийдсэн байх хэрэгтэй. Эко жорлон нь бүхээг, суурь, нүх гэсэн гурван хэсэгтэй. Үүн дээр нэмээд агааржуулагч хоолой, суултуур, шээлтүүр, халаагч, гэрэл, гар угаагуурыг суурилуулснаар жорлон үнэргүй, илүү тохиолог болох юм. Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ашиглахад эвтэйхэн хэрнээ цэвэрлэдэг жорлонтой болъё гэвэл соруулах, газарт болон саванд хуурайшуулж хатаах, газарт бордоошуулах, саванд цуглуулж бордоошуулах гэсэн сонголтоос хэрэгжүүлж болно. Соруулдаг жорлонгийн нүхийг бэлдэхдээ хөрс рүү бохир нэвчихгүй байхаар бетондож битүүлсэн байх хэрэгтэй. Мөн шланкаар бохирыг соруулна.

Газарт хуурайшуулан хатаагч жорлонгийн нүхийг дүүрсний дараа хүрзээр суллаж цэвэрлэдэг. Нүхийг битүүмжилж, агааржуулалтын яндан суурилуулснаар бохирыг хатаан, хэмжээг багасгаж, бактери үржих орчингүй болгож өгдөг байна. Саванд хуурайшуулан хатаагч жорлон нь өтгөн, шингэнийг салгах зориулалттай хийгддэг бөгөөд бие зассаны дараа элс, шороо нэмдэг. Харин дүүрсэн савыг чийг авахгүй газар тавьж, сайн хуурайшуулах шаардлагтай ажээ. Газарт бордоошуулагч жорлон нь үртэс, навч, ургамлын хаягдал, сүрэл, өвсний үндэсийг ашигладаг тул ийм био хаягдал ихтэй газар байршуулахад тохиромжтой. Эдгээр байгалийн материал нь чийгийг авч, түүнд агуулагдаж буй бичил биетүүд нь бохирыг задалдаг байна. Саванд цуглуулж бордоошуулагч жорлон нь илүүдэл шингэнийг гадагшлуулах гуурс, шингэн хурааж авах савтай.

Мөн эко жорлон нь сав суллах зарчимтай. Энэ нь дүүрсэн савыг авч, үртэстэй холиод, оронд нь хоосон сав тавина гэсэн үг. Таван ам бүлтэй айл гурван сар тутамд нэг удаа жорлонгоо суллуулах шаардлагатай. Суллаж авсан ялгадсыг нэгдсэн бордооны үйлдвэрт авчирч, боловсруулалт хийдэг байна. Эко жорлонд анхаарах ёстой зүйл бол агааржуулагч юм. Бүхээгний агаарыг гадагш гаргахын тулд агааржуулагчийн яндан өндөр байх хэрэгтэй. Агааржуулагч руу ялаа оруулахаас сэргийлж орой хэсгийг торлож, борооны ус оруулахгүйн тулд дээр нь саравч хийдэг. Үнийн хувьд жорлонгийн төрөл, материал, хэдэн хүнийх, хийц загвар, нэмэлт тоноглолоос шалтгаалан янз бүр байдаг байна. Тухайлбал, сулладаг жорлон 200-400 мянга, “Зэро” хуурай жорлонгийн иж бүрдэл 1.2 сая, “Мөнхийн хүндлэл” компанийн зөөврийн био жорлон 2.6 сая, “Жондоо” компаний эко жорлон 1.6-5 сая төгрөгийн үнэтэй байна. Арилжааны банкууд эко бүтээгдэхүүн сонгож буй хүмүүст зээл санал болгож байна. Тухайлбал, Хаан банк жилийн 2-8 хувийн хүүтэй зээл санал болгожээ. Улаанбаатар хотын хөрснөөс дээж авч судлахад 88 хувьд нь нянгийн бохирдол илэрч, хөрс их хэмжээгээр бохирдсон нь тогтоогдсон. Үүний гол шалтгаан нь нүхэн жорлон. Ийм жорлон нь ухсан нүхэн дээр хэдэн банз тавьсан байдалтай бөгөөд тав тухгүй, хөрс, гүний усыг бохирдуулдаг, мөн хүүхэд нүхэнд нь унах эрсдэлтэй байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд эко жорлонг сонгохыг зөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.10  БААСАН № 134 (6359)

 

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06