Кастын наадам: Ноёд Цонжинболдогт, иргэд сумын төвд

2020-07-10
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Ардын хувьсгалын баяр,  ард түмний наадам маань  99 жилийн ой  дээрээ  бөхөв. 100 жилийн ойг  үзэх хувьгүй  байжээ, монголчууд. МАН  62 суудал авч, Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр дахин дөрөө харшуулахуй  дор наадам хүртэл кастынх  болчих юм гэж хэн санах вэ. Гэвч нийгмийн анги давхаргаар хувааж  бодлого хэрэгжүүлдэг  Энэтхэгийн  эрт балрын  системийг манай ноёд  таалжээ.  Тэгээд наадмаа хаалттай хийх лүндэн  буулгаж, хатантны  бөх түрүүлэх ёстой гэж зарлигдсан гэх. Тэгээд  “Корона”-даа баярлалаа хэмээн алгаа хавсран мэхэлзэж буй сурагтай.

 Хэдэн бөх барилдаж хэн түрүүлэх  нь  маньд падгүй л дээ.  Харин  ноёд  Цонжинболдогт  наадаж, ноорхой ардуудаа сумын наадам хэс гэж тулгасанд л манайхан   нийтээрээ бухимдаж уур цухлаа сошиалд гаргаж  цацжээ. Бас болоогүй Цонжинболдог руу энгийн иргэдийг  нэвтрүүлэхгүй, торгон гоёлгүй бол хиад түшмэлүүдээ ч хөл тавиулахгүй гэсэн юм даг уу даа. Идэх хоол, өмссөн зүүснээр нь хэсэгчлэн ялгаварладаг нь кастын зарчим хойно   тэгж таарна. Тэгэхдээ нийтээрээ наадахгүй тэр наадмын төсөв нь  гурван тэрбум төгрөг. Түүнийгээ татвар төлөгчдийн халааснаас “дээрэмдэж”  буй учраас бүгд   ууртай байна.

Цонжинболдог  дахь   “XIX зуун цогцолбор”  бол   Ерөнхийлөгч Х.Баттулгын  эзэмшил.  Нэг хүний хувийн жуулчны  баазыг  нийтийн хөрөнгөөр тохижуулж, дэд бүтэцтэй болгох гэж байна гэсэн шүүмжлэлийг амтай болгон хэлж байна.

Бас болоогүй, тэнд  наадмаа хийж,  онлайнаар цацахын тулд 576 сая төгрөгийг тохижилт үйлчилгээнд,731 саяыг зохион байгуулалтад, 991 сая төгрөгийг урлаг соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд, 336 саяыг бай шагналд, 278 саяыг хэв журам хангах, онцгой байдалд  зориулах юм байх. Бичлэг хийж ард түмэнд телевизээр  үзүүлэхийн тулд  96 км-т орших жуулчны  бааз руу шилэн кабель, цахилгаан татаж, бохир цэврийн асуудлыг цогцоор нь шийдэж байгаа гэнэ. Энэ үнэн бол арай дэндүү гэхээс өөр үг эс олдоно.

Цонжинболдог түүхт газар уу гэвэл түүхт газар  мөн.  “XIX зуун цогцолбор”  Чингис хааны үүх түүхийг харуулсан том бүтээн байгуулалт гэдэгтэй хэн ч маргахгүй.  Тэнд наадам хийхэд сайхан байж болно. Гэхдээ Ардын хувьсгалын түүхт ой, ард түмний  наадам цаашид  ард түмний  наадам  хэвээр  байх аваас  хэдий Ардчилсан ч гэлээ Ерөнхийлөгчийн эдлэнд байнга зохион байгуулахгүй л  болов уу. Ж.Мөнхбат аварга нэгэнтээ “Үзэгчгүй бол наадам биш” хэмээн хэлж байсан. Тэгвэл “Корона”-гаар далимдуулан ард түмэндээ  хаалттай  ноёдын  наадам хийж, зугаацаж байгааг     “Кастын наадам” гэх нь зүйд нийцнэ. 

Монголын  ноёд, ихэс дээдэс  найр, наадам тэмдэглэж байсан  түүх  бий. Ноёдын наадамд ноёны  бөх л  түрүүлэх ёстой гэсэн  бичигдээгүй хуультай.  Харц ард түрүүлбэл тойрон хүрээлэгчид нь  нэхэж хөөж очоод аян замд амийг нь егүтгэдэг бусармаг явдал  ч байсан. Энэ нь орчин цагийн дэлгэцийн бүтээл “Гарьд магнай” кинонд Далайцэрэн аварга Эх дагинын бөхийг унагасан учир Их хатантан “Би энэ наадмыг үзэхгүй” хэмээн хаяж гардаг бодит үйл явдлаас сэдэвлэсэн зохиомжоор бидний үед ирсэн байдаг.

Наадмын түүхийг сөхвөл  монголчууд 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар  Манжийн дарлалаас  ангижирч, 1921 онд Ардын хувьсгал ялсанаар Нийслэл хүрээг чөлөөлсөн долдугаар сарын 11-ний өдрийг түүхэн ойн баяр болгон тэмдэглэх  болсон гэжээ.

Эрийн гурван наадам бол Хүннүгийн үеэс улбаатай. Эртний монголчууд туг тахих, цэргийн хүчийг бүртгэн үзэх, байлдаанд орох болон байлдаанаас ирээд сур харвах, хүлэг морьдыг уралдуулах, хүчит бөх барилдуулах гэсэн эрийн эрдмийг голлосон наадам хийж  байсан түүхтэй.

Чингис хаан 1219-1224 онд Хорезм улсыг байлдан дагуулахад Баруун Алтайгаар давж, буцахдаа Алтайн Эрчис мөрөнд саатаж цэрэг, агт морьдоо амраан Алтай дамнан нутаглах урианхайчуудад нуман тамгыг шагнан олгож, урианхай сурын харваа үүссэн  хэмээн түүхэн сурвалжид өгүүлсэн  байдаг.  Зун цагт найр наадам үүсгэдэг байсан тухайд  “Монголын нууц товчоо”-нд хуран сар  (долдугаар сар) хэмээн  тэмдэглэжээ.

Хожим 1639 онд Өндөр гэгээн Занабазарт зориулсан даншиг наадмаас эхлэн монголчууд “Долоон хошуу даншиг наадам”-ыг   жил бүр тогтмол хийх  болсон гэж үздэг.

1772 онд Хэнтий уулыг тахих их наадмыг “Арван засгийн наадам” нэрээр хийсэн  нь хэсэгтээ үргэлжилсэн.  1922 оноос Цэргийн наадам тэмдэглэх болж удалгүй Цэргийн ба Арван засгийн наадмыг хамтруулах шийдвэр  гарч,  товыг нь  долдугаар  сарын 11 гэж заасан байдаг.  Энэ үеэс "Ардын наадам" гэж байгаад  1946 оноос хойш "Ардын хувьсгал  ялсны ой" хэмээн  тодотгосныг түүхэн сурвалжуудаас олж үзэж болох юм. 

1990 оноос хойш  МАХН, АН хоёр нам наадмын тодотгол дээр сөргөлдөх болсныг уншигчид мэдэх байх. Тодруулбал,  1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан хүчин ялснаар тэр жилийн наадам Монголын тулгар төр байгуулагдсны 790 жилийн ой гэж түүхэнд  тэмдэглэгдсэн.  2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой  болгон тэмдэглэсэн. 2015 оноос   Хүннү улс нэгдсэн оноос эхлэн наадмын тодотголыг “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадам”  хэмээн нэрлэж ирсэн.

Их хүрээ гэж байхаас нийслэл Улаанбаатар болоход Яармагийн дэнж, Хүй мандлын дэвжээнд наадмаа   хийж  ирсэн монголчууд  Төв цэнгэлдэхэд нааддаг болоод удаж байна. Өнөөдөр бид  Төв цэнгэлдэхдээ нааддаггүй юм гэхэд  Хүй долоон худагт наадах боломж дүүрэн  бий.  Яагаад заавал Цонжинболдогт наадах ёстой юм бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч байна.

Гурван тэрбумыг төсөвлөн  нэг хүний эзэмшил рүү шилэн кабель татуулж дэд бүтэц тавьж байхаар Хүй долоон худаг руу явах зам талбайгаа тохижуулж  болох байлаа. Цагдаа нарт баатрын хувцас өмсгөж, багт наадам тоглуулж байхаар  баатарлаг үйлс бүтээсэн эрхмүүдээ шагнаж, бүтээсэн гавьяагаар нь бахархаж болох байлаа. Байлаа гээд бичээд байвал барагдахгүй олон, бухимдах зүйл ч их байна.

Цонжинболдогт болох “Кастын наадам”  үндсэндээ  “Их тэнгэрийн цайллага”  шиг л юм даа, энгийн иргэд орж болдоггүй. Ноёдын цайллаганд нохой хэрэггүй  гэдэг шиг бид шүүмжлээд нэмэргүй бололтой. Ингээд энэ удаа ноёд Цонжинболдогт наадаж, иргэд сумын наадмыг зорих нь тодорхой  боллоо.  “Хаан шалдан байна” гэж хашгирч чаддаггүй  байсны  хар гай  энэ байх. Цаашдаа “Хаан түм бум наслаг” гэж алга хавсран мөргөсөн харалган ард түмэн болчихгүй  юм сан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.10  БААСАН № 134 (6359)

 

60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуулийн төсөлд тусгаж, яаралтай горимоор хэлэлцэнэ

60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуулийн төсөлд тусгаж, яаралтай горимоор хэлэлцэнэ

3 цаг 27 мин
Б.Батцэцэг: Эх оронч гэдэг чанга хашгирах биш, улсаа илүү том аюулаас хол байлгаж, нэр төрийг нь унагахгүй авч явахыг хэлдэг

Б.Батцэцэг: Эх оронч гэдэг чанга хашгирах биш, улсаа илүү том аюулаас хол байлгаж, нэр төрийг нь унагахгүй авч явахыг хэлдэг

4 цаг 31 мин
Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг

Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг

6 цаг 55 мин
Б.Батцэцэг: Зөвхөн хоёр хөрш гэлтгүй олон орны сайд нартай шууд харилцах боломжтой болсон, энэ давуу талыг би Монгол Улсын гадаад харилцааны томоохон капитал гэж боддог

Б.Батцэцэг: Зөвхөн хоёр хөрш гэлтгүй олон орны сайд нартай шууд харилцах боломжтой болсон, энэ давуу талыг би Монгол Улсын гадаад харилцааны томоохон капитал гэж боддог

7 цаг 11 мин
16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шүүх хурал 09.00 цагаас эхэлнэ

16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шүүх хурал 09.00 цагаас эхэлнэ

8 цаг 6 мин
Б.Батцэцэг: Монголын улс төрд өрнөж байгаа үзэгдлийг би зүгээр нэг удирдлагын, зохион байгуулалтын доголдол, фракцын зөрчил биш ёс суртахууны сорилт гэж харж байна

Б.Батцэцэг: Монголын улс төрд өрнөж байгаа үзэгдлийг би зүгээр нэг удирдлагын, зохион байгуулалтын доголдол, эсвэл фракцын зөрчил биш ёс суртахууны сорилт гэж бодож байна

8 цаг 35 мин
Ормузын хоолой дэлхийн зах зээлийн хамгийн том эрсдэл хэвээр байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Ирантай холбоотой нөхцөл байдл

12 цаг 37 мин
Ж.Эпштейний хэрэг парламентын түвшинд яригдаж, шалгах ажлын хэсэг байгуулав

Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

12 цаг 37 мин
О.Цогтгэрэл УИХ дахь Бүлгийн даргаа өгөлгүй “зугтжээ”

АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын 2024 оны сонгуулиас хойш УИХ дахь АН-ын бүлгий

12 цаг 37 мин
Эрчим хүчний салбарыг чөлөөлөх долоон шийдвэр

Эрчим хүчний салбарыг чөлөөлөх долоон шийдвэр

Өчигдөр 13 цаг 05 мин