Шинэ сайд нар Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл “яндан хөөлөх” үү

2020-07-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаас 31 дэх рүү улирч ажиллахаар томилогдсон. Тэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эрх мэдэл нь өндөрссөн анхны Ерөнхий сайд болж байгаа юм.

Ерөнхий сайд тан­химын сайд нараа өөрийн эрх мэдлийн хүрээнд захи­рам­жаар томилж, чөлөөл­нө. Ерөнхийлөгч, УИХ-д зүгээр л танилцуулна.

Хуульд ингэж заасан. Харин амьдрал дээр өөр байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулгатай хуулиас арай өөрөөр тайлбарлаж болохуйц хэлбэрээр сайд нараа “зөвшилцсөн” байна.

Үүний дүнд тодорсон сайд нараа Ерөнхий сайд УИХ-д танилцууллаа.

Үнэнийг хэлэхэд, улс төрийн хүрээний хүлээлт, олны яриа хөөрөөнөөс огт өөр хувилбараар 31 дэх Ерөнхий сайдын тэргүүлэх Засгийн газар бүрдлээ.

Яахав, сонгуулиас өмнө яригдаж байснаар МАН ялах юм бол Засгийн газарт №1-ээр залрах байсан Я.Содбаатар Шадар сайд болжээ. Я.Содбаатарт УУХҮЯ, ЗТХЯ оногдох болов уу гэсэн яриа байсан.

У.Хүрэлсүхийн баруун, зүүн гар болсон Л.Оюун-Эрдэнэ,  Ч.Хүрэлбаатар хоёр өмнө хашиж байсан сайдын албан тушаалдаа үлдсэн байна. Энэ хоёр сайдын албан тушаал ч Ерөнхий сайдын баруун, зүүн гар нь болдог. Тиймээс ирэх жилүүдэд сөрөх эдийн засгийн их хямрал, нийгмийн олон асуудлыг Л.Оюун-Эрдэнэ,  Ч.Хүрэлбаатар хоёртой гар нийлж давна гэсэн Ерөнхий сайдын итгэл үнэмшил бий биз ээ.

Мөн Ерөнхий сайдын гэгдээд байдаг ч "COVID-19"-ийн үеэр удирдан зохион байгуулах авьяас чадвараа харуулж чадсан Д.Сарангэрэл шинэ Засгийн газарт нь улирч үлдсэн байгаа юм. Яамаа сольж БОАЖЯ-ыг авчээ. Цахим сүлжээнд “...БОАЖЯ яагаад дандаа бэлгэнд явдаг юм бэ” гэсэн шүүмжлэл яригдаж л байна. Гээд яахав, У.Хүрэлсүх шийдсэн, Д.Сарангэрэл томилогдсон.

Д.Сарангэрэлийн илтэд дэмжлэгтэй гэгддэг Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан сайд нарт танилцуулагдаж байх явцад ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатарыг “мөргөөд” гараад ирлээ.

ХЗДХ-ийн сайдын суудал бараг л хуучин эзэндээ үлдэхээр яригдаж байсан ч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ яамны сайд боллоо. Х.Нямбаатар бол хоёр төрд нүүртэй гэдэг шиг Ерөнхийлөгчийн ч, Ерөнхий сайдын ч дэмжлэгтэй. Бас л яригдаж байсан хувилбар юм.

Ер нь бол шинэ Засгийн газрын эдгээр сайд өмнө нь яригдаж байсан гэхэд болно. Намынхан нь ч, улс төрийн хүрээнийхэн ч гайхаж хүлээж авсангүй.

Харин Гадаад харилцааны сайд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван,  Батлан хамгаалахын сайд болсон тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга генерал Г.Сайханбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсон Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, БХБ-ын сайд болж буй тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар, БСШУ-ны сайд болж байгаа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Зам, тээврийн хөгжлийн сайд болсон тус яамны дэд сайд Л.Халтар,   Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болсон “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болж байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,  Эрчим хүчний сайд болсон Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал Н.Тавинбэх, Эрүүл мэндийн сайд болж буй Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан, Соёлын сайд болж буй Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нарын нэр Ерөнхий сайдын аманд байж байгаад л МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулагдаж олны хүртээл болов.

Уг нь улс төрийн хүрээнд мэдэгдэж байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зөвшилцлөөр яригдах сайд нарын нэр өөр байсан юм. Голдуу дэд сайдыг, Төрийн нарийн бичгийн даргыг, ТӨХК-ийн захирлыг дэвшүүлэн томилсон байгаа. Гэхдээ гэнэтийн гэмээр тодорсон дээрх сайд нарын тухайд Ерөнхийлөгчийн нөлөөлөл илүү орсон гэсэн дүгнэлтийг ажиглагчид хэлж байна.

Иймээс Ерөнхий сайдын зарласан энэ танхим лав дөрвөн жилийн бүрэн эрхийг дуусгахгүй болов уу гэсэн магадлал байна. Учир нь жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болж, Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшээд хэрэв сонгогдвол Үндсэн хуулийн дагуу өөрчлөгдөх бүрэн эрхтэйгээ золгож таарна.

Тэр үед Ерөнхийлөгч ингэж засгийн ажилд хөндлөнгөөс нөлөөлөх, “зөвшилцөл” нь ийм хүчтэй байхаа болино.

Тэгэхээр яг энэ бүтцээр Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл жил гаруй ажилласны дараа У.Хүрэлсүхийн тэргүүлсэн МАН-ынхны бүрдүүлсэн Засгийн газар “албан ёсоор” бүрдэх бололтой юм.

Тэр хүртэл өнөөдөр томилогдож байгаа сайд нар “яндан хөөлөгч”-ийн ажил хийнэ. Яндан хөөлнө гэдэг нь яам, агентлаг, бусад харьяа байгууллагадаа халаа сэлгээ, бүтцийн өөрчлөлтийг хийнэ гэсэн үг. Товчхондоо МАН-ын боловсон хүчний шинэ хуваарилалт тэдний гараар хийгдэж таарах даг. Энэ сайд нар ингэж яндан хөөлнө. Хөөлсөн яндантай зуухны гал сайн асна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.9  ПҮРЭВ № 133 (6358)

 

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

30 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

3 цаг 50 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

9 цаг 2 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

9 цаг 2 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

9 цаг 2 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

19 цаг 50 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

22 цаг 57 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин