ЭЕШ: хэмжээст оноо 24 цагийн дараа гарч байна

2020-07-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ө.НАСАНТОГТОХ

 

Элсэлтийн ерөнхий шалгалт  өнгөрсөн пүрэв гаригт Монголын түүх, англи хэлний хичээлээр эхэлж өчигдөр дууслаа. Физик, орос хэл, монгол хэлний шалгалтаар  өндөрлөж байна.  Энэ жилийн ЭЕШ “Ковид-19” цар тахлын улмаас урьд жилүүдээс олон зүйлээрээ ялгаатай, онцлог болж байна. Тухайлбал, шалгалтын байранд ирэх цаг хугацааг нарийвчлан заан тусгай журам, зөвлөмжийн дагуу зохион байгууллаа. Шалгалтын байранд багийн ахлагч, сэдэв хариуцагч, ID буюу шууд засагч, хянагч багш нар ажиллаж байв. Нэгдүгээр сургуулийн багийн ахлагч Х.Гэрэлцогт “Сурагчдад ЭЕШ-д хэрэг болох шаардлагатай зүйлсийг маш тодорхой зааж өгсөн. Суудлын хуваарь, бүртгэлийн дугаар, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримттай ирээрэй гэсэн шаардлагыг тавьсан. Гэтэл хүүхдүүд шаардлагаас гадуур олон зүйл авчирч байна. Жишээлбэл, цүнх, утастай ирсэн.Энэ тохиолдолд бид авч орохыг хориглосон зүйлсийг хурааж кодлон авч үлдээд шалгалтаас гарч ирсний дараа буцаан олгож байгаа. Хэдийгээр олон сараар танхимын сургалт явагдаагүй ч ЭЕШ-ынхаа бэлтгэлийг сайн хангасан байна.

 Хүүхдүүдийг ирэх үед угтагч аль хэсэг рүү очихыг зааж өгнө. Хүүхдүүд ариутгалаа хийлгэж,  халуунаа хэмжүүлээд  маск зүүж, үзэг барьдаг гартаа зориулалтын халдвараас хамгаалсан нимгэн бээлий харин нөгөө гартаа хүнсний гялгар бээлий өмсөөд бие хоорондын зайгаа баримтлаад шалгалтдаа орсон. Бид бүх хүүхдийн халууныг хэмжиж тэмдэглээ хийж байгаа” гэлээ. Нэг ангид дээд талдаа 13 хүүхэд байрлуулж байгаа бөгөөд 37 хэмээс дээш халуунтай хүүхэд байвал тусгаарлах ангид оруулж нарийвчилсан үзлэг хийнэ. Коронавирусын хамааралтай халууралт биш байвал эмчийн тусламж үзүүлж тусгай зориулалтын баг өмссөн эмч болон хянагч багш нарын дор шалгалтаа өгөх боломжтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.

ЭЕШ-ын дүн шалгалт өгч гарч ирснээс 30 минутын дараа гарч байгаа. Хүүхдүүдийн өгсөн материалыг хянагч багш лацдаад засалт руу өгнө. Засалтын өрөөнд шууд дамжуулалт явагдаж байгаа учир хүүхдүүд  www.live.eec.mn цахим хаягаар орж засч буй явцыг харах боломжтой. Энэ нь шалгалтын материалын засалт үнэн зөв, шударга, ил тодоор явагдаж буйг харуулах зорилготой гэсэн. Энэ талаар ЭЕШ хариуцсан багийн ахлагч Х.Гэрэлцогт “Хүүхдүүдээс хянагч багш шалгалтын материалыг хурааж аваад лацдаад үүний дараагаар бүх ангийн материалуудыг нэгтгээд автомат машинд уншуулах болон засч дууссаны дараах хэвлэх явцад хугацаа шаарддаг. 30 минут болж байгаа нь үүнтэй холбоотой. 30 минутын дараа гарч буй оноо  тухайн шалгуулагчийн авсан анхны оноо гэсэн үг.  Анхны оноо гэдэг бол тухайн хичээлийн шалгалтын сэдэв даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ. Авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. Харин хэмжээст оноо нь 24 цагийн дараа гарч байгаа. Хэмжээст оноо гэдэг бол жил жилийн даалгаврын хүнд хөнгөний харьцааг тогтвортой байлгах зорилго бүхий олон улсын үнэлгээний аргачлал юм” гэсэн юм.

Монголын түүхийн хичээлээр ЭЕШ өгсөн Т.Батзориг “Би өглөө 08:50 цагт ирсэн.  Сургууль руу орохдоо халуунаа хэмжүүлж, гараа ариутгаад бээлий өмсч, бичиг баримтаа шалгуулсан. Мөн сургууль руу орох үед металл хайгчаар давхар шалгасан. Коронавирусаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа үргэлжилж байгаа учраас шалгуулагч хоорондын зайг 1.5-2 метр гэж заасан байсан. Үүний дагуу 12 шалгуулагч  нэг ангид сууж шалгалтаа өгсөн. Шалгалтын хувьд ихэнх даалгаврын асуулт  боломжийн байсан. Гэхдээ эргэлзээтэй зүйл байсан ч цагтаа амжуулсан” гэв. ЭЕШ-ын оноог Боловсролын үнэлгээний төвийн www.list.eec.mn цахим хуудас руу орж үзэх боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.6  ДАВАА № 130 (6355)

 

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

7 цаг 45 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

12 цаг 51 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

19 цаг 19 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

19 цаг 19 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

19 цаг 19 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Уржигдар 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Уржигдар 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Уржигдар 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Уржигдар 06 цаг 00 мин