НҮБ Ираны гэрээ эргэлзээтэй байгааг санууллаа

2020-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

НҮБ энэ мягмар гаригт  Ирантай 2015 онд байгуулж гарын үсэг зурсан гэрээний ирээдүйд эргэлзэж байгаагаа сануулжээ. Гэхдээ Тегеран нь энхтайвны зорилгоор цөмийн гэрээг хадгалж байгааг баталгаажуулсан шилдэг арга хэвээр байгааг онцолсон байна. Энэ байгууллагын улс төр, энхтайвны бүтээн байгуулалтыг  хариуцсан орлогч Розмари ди Карло “Аюулгүй байдлын зөвлөлд  энэ гэрээний ирээдүй  эргэлзээтэй байгаад харамсч байна.  2018 онд АНУ энэ гэрээнээс гарсан болон Иранд тавьсан хориогоо дахин сэргээсэн”-ийг онцлов. Одоогоор Олон улсын цөмийн эрчим хүчний атомын агентлаг төлөвлөгөөнд тусгагдсан  цөмийн зэвсгийн амлалтаа Иран биелүүлж байгаа талаар бичсэн 11 тайланг шалгаад байна гэв. Тэрээр “АНУ Ираны газрын тосны худалдаанд тавьсан хоригийн хураамжаас чөлөөлөх хугацааг сунгахаас татгалзаж, хориг тавьснаар гэрээний зорилгыг зөрчиж байгааг онцолсон байна. Энэ үйлдэл нь Иран болон энэ гэрээнд гарын үсэг зурсан гишүүн орон Франц, Их Британи, ОХУ, БНХАУ, Германыг төлөвлөгөөгөө  болон шийдвэрээ  хэрэгжүүлэхэд саад болж байна” гэв. Түүнээс гадна  АНУ цөмийн гэрээнээс гарсны хариуд гэрээгээр хүлээсэн хязгаарыг давсан гэж мэдэгджээ. Мөн Иранаас гэрээний бүх заалтыг дахин биелүүлэх болон гэрээнд гарын үсэг зурсан  бусад орны санааг зовоож байгаа асуудалд хариу өгөхийг хүссэн байна. Цөмийн хэлэлцээрт тулгараад байгаа бэрхшээлийг үл харгалзан, Ираны  гэрээг баталгаажуулах  шилдэг арга хэвээр байгаа гэж мэдэгджээ. Розмари ди Карло “Цөмийн гэрээ нь олон талт гадаад харилцааны болон хэлэлцээрийн мэдэгдэхүйц амжилт юм. Мөн олон улс, бүс нутгийн аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэлхий нийтийн бүтцэд чухал ач холбогдолтой” хэвээр байгааг дурдсан байна. Түүнээс гадна бид цөмийн энэ гэрээнд оролцсон талуудыг  гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх арга замаар  бүх зөрчлийг шийдвэрлэхийг уриалж байна гэв.  Мөн гэрээ болон бүс нутгийн тогтвортой байдалд  сөргөөр нөлөөлж болох үйлдэл, өдөөн хатгасан үг хэллэгийг хэрэглэхээс зайлсхийхийг хүсч байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.2  ПҮРЭВ № 128 (6353)

 

Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

2 цаг 35 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа мэргэжлийн, нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 35 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

15 цаг 45 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

17 цаг 15 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

18 цаг 8 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

22 цаг 38 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Өчигдөр 06 цаг 00 мин
“ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2026” ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!!!

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, Мон

Уржигдар 15 цаг 25 мин
Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Уржигдар 13 цаг 14 мин