Юүн А Хён: Монголчуудын тайван зан их таалагддаг

2020-06-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.НАМУУНЦЭЦЭГ

 

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн гуравдугаар курсийн оюутан Юүн А Хёнтай ярилцлаа.  Тэрээр багадаа гэр бүлийнхэнтэйгээ Монголд аяллаар ирэхдээ суралцахаар шийджээ.

 

-Монголд ирээд хэдэн жил болж байгаа вэ.  Анхны сэтгэгдэл ямар байв?

-Өмнө нь Солонгост байхдаа тэмээ, морь, өргөн уудам ногоон тал, хөх тэнгэрээр л Монгол Улсыг төсөөлдөг байсан. Харин анх онгоцноос буухад тэр төсөөллөөс маань тэс өөр харагдсан. Байшин барилга, машин ихтэй, олон хүнтэй хот газар намайг угтсан даа.

-Яагаад манай улсыг сонгож суралцах болсон юм бэ. Сургалтын системийн ялгааг юу гэж хардаг вэ?

-Миний хувьд монгол, солонгос оюутнуудын дунд ялгаа байхгүй юм шиг санагддаг. Харин оюутны дүн гаргах систем нь өөр байдаг. Солонгост их, дээд сургуулиуд нь дүн гаргахад их өрсөлдөөнтэй. Яагаад гэвэл Монгол шиг 90-ээс дээш гарвал ‘’А’’ дүн өгдөггүй. Бүх оюутныг дүнгээр нь жагсаадаг учраас  өрсөлдөх шаардлага гардаг.  Харин Монголд арай өөр юм билээ.

-Соёлын хувьд ямар ялгаа мэдрэгдсэн бэ?

-Ер нь манай хоёр орон соёлын хувьд тун адилхан болохоор нэг их бэрхшээл гардаггүй. Гэхдээ ямар ч оронд очсон хэл сурах л хамгийн хэцүү санагддаг. Их сургуулийн хичээлийг шууд монгол хэлээр сонсох амаргүй даваа. Ойлгохгүй зүйл, мэдэхгүй үг гээд л . Өмнө нь монгол хэлийг бага мэддэг байсан. Тэгээд нэг жил хэлний бэлтгэл ангид суугаад ерөнхийдөө сайн ойлгодог болсон. Харин дуудлагын хувьд Л үсэгтэй үг хэлэхэд одоо ч гэсэн хэцүү санагддаг.  Мөн хүмүүсийн өдөр тутамдаа ашигладаг сул үг, хэлц үгнүүдийг ойлгоход хүндрэлтэй байсан.  Одоо  бага багаар ойлгож байгаа. Хамгийн сүүлд шинээр чихшиг гэдэг үгийг сурсан. Анх яг юу гээд байгааг ойлгодоггүй байсан ч одоо утгыг нь ойлгодог болсон.

-Манай орноос хамгийн их таалагдсан зүйл нь юу вэ?

-Миний бодол шүү.  Солонгос хүмүүс их хурдан зан чанартай. Тиймээс уулзалтдаа цагаасаа өмнө ирж хүлээдэг. Монгол хүмүүс тайван сэтгэлтэй.  Тиймээс цаг барихдаа ч маш тайван ханддаг.  Хүмүүсийн тайван зан чанар анх хэцүү санагддаг байсан. Одоо бол эсрэгээрээ илүү их таалагддаг болсон. Солонгост байхад хичээл гээд л их завгүй амьдардаг. Харин Монголд ирээд орчин тойрноо харж, жижигхэн зүйлээс аз жаргалыг мэдэрдэг болсон. Ялангуяа, эрх чөлөөг хөдөө бүр ихээр мэдэрч, амар амгалан байж чаддаг.

-Монголын хөдөө нутаг үнэхээр сайхан шүү?

-Тийм ээ. Хөдөө аялалд явахад үнэхээр сайхан. Яагаад гэвэл хөдөөгийн хүмүүс биднийг таньдаггүй хэрнээ маш халуун дотноор угтаж авна. Хоол цайгаар дайлж яг л удаан уулзаагүй дотны найзаа угтаж байгаа юм шиг маш баяртайгаар хүлээж авдаг. Үнэхээр гоё мэдрэмжийг мэдэрсэн.  Бас анх монгол хэлийг тийм сайн сураагүй үед ойлгохгүй зүйлийг маань зааж, тусалдаг байсан.  Тэр нь надад маш сайхан мэдрэмж төрүүлсэн..

-Монгол үндэсний ямар хоолонд дуртай вэ?

-Бууз, хуушуур, хорхог, цуйван, гурилтай шөлийг их  идэж байсан.  Гурилтай шөлөнд хамгийн их дуртай.  Цагаан идээ их сонирхолтой байсан. Анх айраг  уухад гашуун гэхдээ нэг тийм гоё амттай санагдсан. Харин аарц  идэхэд л жаахан хэцүү. Цагаан идээнээс тараг уух их дуртай. Солонгост тараг байдаг ч монгол тараг илүү их сүү амтагдсан сайхан амттай.

-Удахгүй баяр наадам болох гэж байна.   Үндэсний баярт дуртай юу?

-Тийм ээ. Наадам, цагаан сараар үндэснийхээ хувцсаа өмсдөг нь их гоё. Наадмаар жаахан хүүхдүүд морь унаж байгаа нь сонирхолтой. Хараад л шууд уулга алдсан. Өмнө нь сонсож байсан ч нүдээр хараад их гайхсан.  Харин цагаан сарын хувьд бүх таньдаг айлдаа очиж амар байна уу гэж золгодог нь гоё. Манайд цагаан сар тэмдэглэдэг ч зөвхөн гэр бүлээрээ л цуглардаг. Солонгост том хүмүүс, хүүхдүүдэд мөнгө өгдөг. Монголд харин эсрэгээрээ өндөр настай хүмүүст мөнгө барьж золгоод,  хүүхдүүддээ бэлэг өгдөг. Бас монголчууд шинэ жилийг маш  өргөн хүрээтэй тэмдэглэдэг юм байна лээ.  Бүх байгууллага шинэ жилээ тэмдэглээд үдэшлэг зохиож, даашинз өмсдөг.  Солонгост зүгээр л гэр бүл, найзуудтайгаа хоол идэж бялуу хуваадаг.  Мөн хүүхдийн даахь үргээдэг нь сонин, сонирхолтой шинэ зүйл байсан. Түүнд ч бас их ач холбогдол өгч маш утга учиртай ханддаг нь харагдсан.

-Монголын хөгжмийн ертөнцийг сонирхдог уу.  Сонсох дуртай хамтлаг дуучин бий юу?

-Тийм ээ, байлгүй яахав. Би дуучин Укад маш их дуртай. Бас Vandebo, Thunder-ийг сонсдог.

-Энд ирээд ямар нэгэн шинэ зуршилтай болсон уу?

-Мах их иддэг болсон. Маш чөлөөтэй, илүү тайван болсон. Монголд ойрхон улсуудыг сонирхож, 21 аймгаар аялж үзэхийг хүсдэг. Гэр бүлийнхэн маань Монголд их хайртай. Асрамжийн газрын хүүхдүүдээс их хүч чадал хайрыг авдаг. Тэдний ачаар илүү их юмсыг хайрлаж сурч байгаа. Энэ нь Монголд үргэлжлүүлэн амьдрах нэг шалтгаан болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.30  МЯГМАР № 126 (6351)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

7 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

16 цаг 9 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

16 цаг 24 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

16 цаг 24 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин