Н.Итгэл: Тамсагбулагаас төвийн бүс рүү газрын тос зөөх боломжгүй

2020-06-30
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Р.ОЮУН

 

Эдийн засагч Н.Итгэлтэй ярилцлаа.

 

-Таны манай сонинд хандах болсон гол шалтгаан тань юу вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хэрэгжүүлэх эдийн засгийн томоохон төсөл нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах. 2015 оноос эхлэн Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийг заавал говьд байгуулна гэсэн тогтоол шийдвэр гаргасан. Гэтэл энэ үйлдвэр баригдаагүй.

Анх 2014 онд Чойрт, дараа нь Зүүнбаянд, 2015 онд Бор-Өндөрт, 2016 онд Сайншандад, 2018 оноос Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулна гэсэн шийдвэр гарсан. Яагаад байршлыг нь өөрчлөх болсноо хэлдэггүй. Нийтлэг зүйл нь бүх байршил говьд, харин боломжгүй зүйл нь усны хангамж. 2008 онд Японы “Жетро” байгууллага говийн бүсэд усны нөөц байхгүй. Говийн бүс рүү усны хоолой татах нь эдийн засаг, байгаль орчин, технологийн хувьд боломжгүй гэдгийг батлан, албан ёсны дүгнэлт тайлан хийсэн.

2010 онд Дэлхийн банкнаас говийн гурван аймгийн усны нөөцийн талаар томоохон судалгаа хийж, говьд том хэмжээний аж үйлдвэр байгуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. 2012 онд “Нидерландын вант улс”-ын санхүүжилтээр Монгол Улсад бүх усны нөөцийн талаар томоохон цогц судалгаа явуулахад мөн л говьд усны нөөц байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Говийн хамгийн их устай газар нэг км.кв нутаг дэвсгэрт усны нөөц секундэд нэг литрээс илүү гарахгүй. Гэтэл газрын тос боловсруулах үйлдвэрт секундэд 100 литр ус хэрэгтэй. Говьд тэр хэмжээний усан хангамж байхгүй гэдгийг бүрэн нотлосон. Өнөөдрийн Засгийн газар энэ асуудлыг нуун дарагдуулж, усны нөөц байгаа мэтээр ойлголт төрүүлж байна.

Мөн өнгөрсөн оны долдугаар сарын 10-ны өдөр гарсан Засгийн газрын тогтоолоор Улаанбаатарын саарал усыг Сайншанд руу татна гэсэн. Гэтэл нэг нь ч бодит байдалд үл нийцэж байна. Энэ асуудлыг хугацаа нь дуусч байгаа Засгийн газар газрын тосны үйлдвэр барих гэж байгаа мэтээр яриад өнгөрөх зорилготой байна.

-Угаасаа газрын тос боловсруулах үйлдвэр баригдаад эхэлсэн биз дээ?

-Олон нийтэд газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн гэж ярьж байсан. Өнгөрсөн хаврын байдлаар “Google”-ийн сансрын зургаас харахад Дорноговь аймгийн Сайншандаас 17 км зайд төмөр зам, автозам татсан шугам харагдаж байгаа. Үйлдвэр байгуулах газарт өнөөдрийн байдлаар юу ч хийгээгүйг сансрын зургаас харж болно. Тавдугаар сараас эхлэн МҮОНРТ-ээр хэд хэдэн удаа эвлүүлсэн бичлэг цацсан. Түүн дээр төмөр замын болон автозамын шугам, бусад хамааралгүй байшингийн зураг, аль нэг улсын нэг газрын тосны үйлдвэрийн зургийг үзүүлсэн. Тэр нь Алтанширээ суманд газрын тосны үйлвэр байгуулагдаж байгаа мэтээр хүмүүст төсөөлөгдөж байна. Үйлдвэр байгуулахад техникийн зураг төсөл хэрэгтэй. Гэтэл зураг, төслийг нь хийгээгүй. Үүнийгээ Уул уурхайн яам ч хэлсэн. Зураг төсөлгүй үйлдвэр барьж байгаа нь боломжгүй зүйл.

Дараагийн асуудал нь 2018 оноос хойш төмөр зам, автозам барьсан гэж байгаа ч усны хангамжийн талаар огт дурдахгүй байна. Мөн Тамсагбулагаас Алтанширээ хүртэл газрын тос дамжуулах хоолой байгуулна гэж ярьж байгаа. Гэтэл Тамсагбулагт олборлож байгаа түүхий газрын тос тэр үйлдвэрийн хэрэгцээг хангаж чадахгүй. Алтанширээд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна. Гэтэл Тамсагбулагт өнгөрсөн оны байдлаар 600 мянган тонн газрын тос олборлосон. 2015 онд 1.1 саяыг олборлосноор оргилдоо хүрч, 2017 онд 800 мянган тонн, өнгөрсөн жил 600 мянган тонныг олборлосон. Өөрөөр хэлбэл, Тамсагбулагийн газрын тосны нөөц шавхагдаж байна. Газрын тос дамжуулах хоолой байгуулах нь үйлдвэрээсээ илүү буюу 1.4-1.7 тэрбум ам.долларын үнэтэй. Бага хэмжээний газрын тос үйлдвэрлэхэд ийм үнэтэй хоолой байгуулах нь үр ашиггүй. Энэ хоолой ашиглалтад орсон ч 10 жилийн дараа нөөц нь шавхагдаж, маш үнэтэй төмрийн хог газар булагдаж хаягдана гэсэн үг. Тиймээс энэ нь манай улсын хувьд эдийн засгийн үр ашиггүйгээр үл барам Монгол Улсын гадаад өрийг эрс нэмэгдүүлэх хор хөнөөлтэй байна. Энэ үйлдвэрийг байгуулах боломжгүйг Засгийн газар ч мэдэж байгаа. Гэтэл газрын тосны үйлдвэр барина, барьж байгаа гэж ярьж байгаа нь улс төрийн зорилготой, иргэдэд ташаа ойлголт төрүүлсэн зүйл болж байна.

-Та саяхан “Дархан газрын тос боловсруулах үйлдвэр, хөгжлийн түлхүүр” ном хэвлүүлсэн байсан. Номынхоо талаар хуваалцахгүй юу?

-“Дархан газрын тос боловсруулах үйлдвэр, хөгжлийн түлхүүр” номондоо газрын тос боловсруулах үйлвэр байгуулахад хэрэгжүүлэх төслийн талаар бичсэн. Үйлдвэрийг Дархан хотод байгуулахаар 2005 онд сонгосон. Учир нь Дархан хот бүх аж үйлдвэрийн бэлэн дэд бүтцийн байгууламжтай. Өнөөдөр ч Дарханаас өөр байршил байх боломжгүй. Бид Японы газрын тосны үйлдвэр байгуулдаг компаниудын нэгтэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг Японы “Олон улсын хамтын ажиллагааны банк” санхүүжүүлэхээр болсон. 2007 онд санхүүжилтийг гарган, Японы мэргэжлийн технологийн компаниар жилд хоёр сая газрын тос боловсруулах техник эдийн засгийн үндэслэлийг олон улсын стандартаар боловсруулсан. 2012 онд тэр үйлдвэрийн техникийн зура, төслийг боловсруулаад 2013 онд дуусгасан. 2013 онд Дархан дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулаад Байгал орчны яамаар батлуулж, дараа нь олон улсын “Price water coopers consulting company”-аар хөндлөнгийн баталгаа гаргуулсан. Энэ мэтчилэн тэр үйлдвэрийг байгуулах асуудал шийдэгдсэн байсан талаар номондоо баримт судалгаатайгаар дэлгэрэнгүй бичсэн.

-Газрын тос боловсруулах үйлдвэр Дарханд баригдана гэчихээд яагаад Дорноговь аймгийн Алтанширээ суманд барихаар болов?

-2008 оноос Монгол дахь компаниуд жижиг оврын газрын тосны үйлдвэр байгуулъя гэж ярьсан. Гэтэл жижиг үйлдвэр байгуулж болдоггүй, том байж эдийн засгийн өртгөө нөхдөг гэсэн зарчим байдаг. Өөр нэг яриа гарсан нь нүүрсийг хийжүүлээд түүгээр газрын тосны бүтээгдэхүүнийг орлох зүйл хийх юм. Гэтэл тэр нь олон улсын хэмжээнд боломжгүй зүйл. 2014 онд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” зөвхөн дотооддоо олборлож байгаа газрын тосыг ашигла гэсэн зөвлөмж гаргасан. Гэтэл манай улсад тийм хэмжээний нөөц байхгүй. Импортын газрын тосоор хэрэгцээгээ хангах хэрэгтэй байсан. Импортын тосоор хэрэгцээгээ хангах асуудал гэрээгээр баталгаажсан байтал заавал дотоодын тосыг ашиглах ёстой гэсэн зүйл гарснаар газрын тос олборлож байгаа байршлыг ойртуулж барих ёстой хэмээн байршил Дорноговийн Алтанширээ сум болж хувирсан. Дотоодын газрын тосыг ашиглана гэдэг том эндүүрэл. Тамсагбулагт олборлож байгаа тос бол Хятадын компанийн тос. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр манай улс ердөө 24 хувийг авдаг. Хятадын тал газрын тосоо манай улсад нийлүүлэхгүй гэсэн байтал манай улс бид авчихна гэж яриад байна.

Тамсагбулагаас төвийн бүс рүү тос зөөх боломж байхгүй. Тэр газрын тосыг авсан ч бид дэлхийн зах зээлийн үнээр л авна. Импортоор авснаас ялгаагүй. Дархан хотод газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар 2014 онд бүх шийдвэр гарсан. УИХ, Засгийн газар Дархан хотод газрын тосны үйлдвэр байгуулахад хэрэгжүүлэх 22 тогтоол гаргасан. Үүнийг номондоо оруулсан. Хэрэв говьд байгуулна гэж саад хийгээгүй байсан бол төслийн дагуу 2017 онд үйлдвэр ашиглалтад орох байсан. Энэ нь Монгол Улсын хувьд том алдагдал болсон. Дараагийн дөрвөн жилд энэ байдал үргэлжилбэл Монгол Улсад их хохирол учирна. Үүнийг олон нийтэд анхааруулж, зөв ойлголт бий болгох цаг ирээд байна. Байгуулагдах эсэх нь эргэлзээтэй, боломжгүй газарт улсын төсвийн мөнгийг зарж байгаа нь эцсийн дүнд ашиглалтгүй үлдэх газар, хоосон зарлага болно гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.30  МЯГМАР № 126 (6351)

 

Төв Азийн орнууд болон Японы  анхны дээд хэмжээний уулзалт

Төв Азийн таван орон болон Японы удирдагч нарын уулзалт арванхоёрдугаар сарын 18-20-нд  Токиод болж өнгөрсөн. Энэ уулзалт нь бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явц шинэ эрч хүч авч буй Төв Азийн өнөөгийн чиг хандлагын хүрээнд онцгой ач холбогдолтой Стратегийн түншлэлийн шинэ үе шат болж байгааг  хэвлэлүүд мэдээлж байна.

15 цаг 29 мин
ЧУУЛГАН: Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг  батлав

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.26/-ийн хуралдаанаар Үндэсний Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

20 цаг 20 мин
Монгол Улсын Усны нөөцийн зөвлөл хуралдаж байна

Монгол Улсын Усны нөөцийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, төлөвлөлтийг сайжруулахад чиглэсэн 11 судалгааны ажлын тайланг хэлэлцэнэ.

20 цаг 22 мин
Д.Трамп Казахстан, Узбекистаны удирдагч нарыг G20 дээд хэмжээний уулзалтад урив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Казахстан, Узбекистан улс 2026 онд Флорида мужийн Майами хотод болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад урилга хүлээн авах болно гэж мэдэгдэв. Тэрээр энэ талаар Truth Social олон нийтийн сүлжээндээ бичжээ.

20 цаг 26 мин
Parliamentary Committee Reviews Draft Resolution to Increase Mongolia’s Benefits from Oyu Tolgoi

The Economic Standing Committee of the Parliament discussed a draft parliamentary resolution on December 23, 2025, aimed at safeguarding Mongolia’s national interests and increasing the country’s benefits from the operation of the Oyu Tolgoi group of deposits.

20 цаг 26 мин
Монгол Улсад 2026 онд болох аялал жуулчлалын нэгдсэн цагалбар

Монгол Улсад 2026 онд соёл, аялал жуулчлал, спортын чиглэлээр зохион байгуулагдах хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврыг нийслэл, 21 аймаг, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн нэгтгэж, Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар танилцууллаа.

21 цаг 26 мин
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу төрийн албаны удирдах албан тушаал хашиж байгаа нэр бүхий 21 эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олголоо.

21 цаг 32 мин
УИХ дарга уурхайчдад ойн баярын мэнд хүргэв

Монголын уул уурхайн салбарын үүсч хөгжсөний 103 жилийн ой өнөөдөр /2025.12.25/ тохиож байгаа ба УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Их Хурлын дарга Н.Учрал “Эдийн засгийг нуруундаа үүрч яваа, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн уул уурхайн салбарынхан, уурхайчдадаа түүхт ойн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье” гэж тус салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

21 цаг 33 мин
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат гэж хэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилсон.

21 цаг 34 мин
Чуулган: Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад Улсын Их Хурлын 73 гишүүн хүрэлцэн ирснээр 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.

21 цаг 36 мин