Хувь хүний соёл бол хотын соёл

2020-06-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

А.МАРАЛМАА

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ оны гуравдугаар сарын 5-наас “Хотын соёл” олон нийтийн аян хэрэгжиж эхэлсэн. Жилийн хугацаанд өрнөх тус аяны хэрэгжилтийн талаар Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн дарга Э.Цэнд-Аюуштай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Хотын соёл” аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудаасаа танилцуулахгүй юу?

-Эрхэм уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч “Хотын соёл” бүх нийтийн аян өрнүүлж байна. Нийслэлийн захиргааны болон  үйлчилгээний байгууллагуудад “Хот соёлтой бол гоё” уриатай аянг өрнүүлсэн. Энэ нь ажилтан, албан хаагчид иргэд, олон нийтэд үйлчлэх, үйлчилгээгээ илүү сайжруулахад чиглэл өгсөн юм. Нийслэлийн бүх хороонд олон нийтийн цагдаа ажиллаж байна. Өмнө нь цөөн тооны олон нийтийн цагдаа, хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар ажиллаж байсан бол нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарыг албан ёсоор олон нийтийн цагдаагийн статустай болгосон. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 2000 орчим олон нийтийн цагдаа иргэдийн соёлд анхаарч байна. Хүүхэд, залуучуудад “Хотын соёл” аянаа танилцуулах зорилгоор онлайн наадмыг “Жи энтертаймент” компанитай хамтран зохион байгуулсан. Мөн нийслэлийн соёлын элчээр олны танил 75 хүнтэй гэрээ байгуулж, бүтэн жилийн хугацаанд олон нийтийн соёлыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж эхэллээ. Энэ хүмүүс “Хот соёлтой бол гоё” уриан дор өөрсдийн үзэл бодол, саналуудаа контентоор хүргэж байна.

-Цар тахал гарсантай холбоотойгоор жил бүр болдог арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа вэ?

-Нийслэлийн соёл, урлагийн газраас жилд 10-аад том соёл, урлаг олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд цар тахал гарсантай холбогдуулан УОК, НОК-ын зөвлөмжийн дагуу олон нийтийн үйл ажиллагаанууд цуцлагдсан. Харин эсрэгээрээ бид олон улсын жишигт нийцүүлж телевизийн суваг, цахим хуудсуудыг ашиглан үйл ажиллагаануудаа онлайнаар зохион байгуулах боломжийг хайж байна. Хэд хэдэн ажилд энэ туршлагыг нэвтрүүлсэн нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр МҮОНРТ болон мэргэжлийн соёл, урлагийн байгууллагуудтай хамтарч долоон цагийн шууд нэвтрүүлгийг бэлтгэн гаргасан. Үндэсний их баяр наадмаар иргэдэд хүргэх “Монгол өв соёл” нэртэй онлайн тоглолтыг бэлтгэж байгаа. Үүнд язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлыг өвлөн уламжлагчдын нэгдсэн тоглолт багтах юм. Үндэсний урлаг, соёлын биет бус өвийг сурталчилан таниулсан энэ тогтолтыг НЗДТГ, Нийслэлийн соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байна.

-Аяны хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс иргэдэд өгөх уриалга?

-Хотын соёл өргөн хүрээтэй ойлголт. Иргэн бүр өглөө сэрээд тухайн өдрийнхөө амьдралтай хөл нийлүүлэн алхахаас эхлээд орой унтах хүртэлх хугацаанд хотын соёл хамт явдаг. Одоо бидний хийж байгаа ажлууд зөвхөн нөлөөллийн ажил юм. Илүү үр дүнд хүрэх нь иргэдээс 100 хувь хамаарч байна. Хувь хүний соёл бол хотын соёл. Ингээд бодохоор иргэд маань хэдий чинээ хариуцлага, соёл, ухамсартай байна төдий чинээгээр хотын соёл нэмэгдэнэ.  

Зүлгэн дээр гишгэхийг хориглоно.

 

 

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12