Д.Нямхүү: Казахстанаас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ

2020-06-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /06.29/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

"Зургадугаар сарынг 28-нд гурван лабораторид нийт 216 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 215-д нь коронавирус илрээгүй. Харин зургадугаар сарын 10-нд Нур Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр  коронавирус илэрлээ. Тухайн иргэнээс зургадугаар сарын 10-нд эхний, 22-нд хоёр дахь, өчигдөр гурав дахь шинжилгээг хийхэд вирус илэрсэн байна. Тус онгоцоор ирсэн 10 хүнээс халдвар илэрсэн бөгөөд энэ удаагийнх 19 хоногийн дараа илэрч байна."Нийт батлагдсан 220 тохиолдлоос 175 хүнийг эмчилж, эдгээсэн. Ингээд нийт батлагдсан тохиолдол 220 боллоо. Үүнээс 175 хүнийг эмчилж, эдгээсэн. Одоо эмчилгээнд 45 хүн байгаагийн биеийн байдлыг үнэлбэл 36 нь хөнгөн, ес нь хүндэвтэр байгаа" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв.

Коронавирус-Дэлхийд

Сүүлийн хоёр долоо хоногийн дотор дэлхий дахин өвчлөл хоёр саяар нэмэгдэж, нийт өвчлөлийн тоо 10 саяд хүрлээ.24 цагийн дотор л гэхэд шинээр 171 мянган хүн халдвар авч, 4,000 гаруй хүн эндсэн байна. Мөн БНХАУ, Их Британи, АНУ зэрэг олон улсын халдварт өвчний загварчлалын эрдэмтдийн тооцоолсноор  дэлхий нийтэд хүн амын 5 хувь буюу 1.7 тэрбум коронавирусээр өвдөж, хүндрэх эрсдэлтэй гэж үзжээ.

Коронавирус- АНУ-д

АНУ-д 44.600 тохиолдол, 651 нас баралт шинээр бүртгэгдлээ.  Ингэснээр тус улсад нийт халдвар авсан хүний тоо 2459000-д хүрч, 124900 гаруй хүн амиа алджээ. АНУ-ын баруун болон өмнөд хэсгийн мужуудад халдварын тархалт өндөр байна. Тухайлбал, Калифорни, Техас, Флорида зэрэг мужид 100 мянгаас дээш тооны хүн халдвар авсан нь батлагджээ

Коронавирус- Энэтхэг Улс-д

Зүүн Өмнөд Азийн бүсийн БНЭУ-д өчигдөр 18,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Энэтхэг улсын батлагдсан халдварын тоо өссөн дүнгээр 509 мянгад хүрлээ. Мөн өдөр 385 хүн эндэж, коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 15,685 болжээ.

ДЭМБ-ын уриалга

Вакцин эм гартал бид өөрсдөдөө байгаа арга хэрэгслээ ашиглан вирусын тархалтыг бууруулах ам угаах, зай барих, хөл хорио зэрэг арга хэмжээг нөхцөл байдалдаа тохируулж үе шаттай авахыг уриалсан. ДЭМБ-аас өнгөрсөн долоо хоногт улс, орнуудын вирусийн эсрэг авах арга хэмжээний удирдамжийг шинэчилсэн. Эмнэлгийн бэлэн байдлыг хангах болон үйл ажиллагааны бэлэн байдал, хөрөнгө оруулалтын хэмжээг шалгах хуудсыг зургаадугаар сарын 25-нд шинээр гаргасан. Шалгах хуудаст эмнэлгийн засаглал, төлөвлөгөө, заавар журам зэрэг багтаж буй.

Эх сурвалж: www.polit.mn

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

2 цаг 35 мин
Сөрөг хүчин АН-ынхан “…Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арай даварч байна” гэжээ

АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш УИХ албан ёсны сөрөг хүчинтэй болсон.

2 цаг 35 мин
Олон улсын эрдэмтэд Хархорин хотод чуулж байна

Хархорум хотын асуудлаар тусгай үүрэг гүйцэтгэгч, Хархорум хотын зөвлөлийн

2 цаг 35 мин
“Энгүн” бол энгийн л хэрэглээ…

Аялал зугаалга, амралт сувилал, баяр наадам гээд зуны цагт бүгдээрээ хотоос гарцгаадаг. Энэ үед х

15 цаг 15 мин
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хуульд заасны дагуу цалингаа авмаар байна”

ЭТТ ХК-ийн туслан гүйцэтгэгч Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТТЖВС

17 цаг 5 мин
Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь харилцаа холбоо төдийгүй стратегийн чухал хэрэгсэл болж байна

Э.Батшугар: Шуудангийн үйлчилгээ нь стратегийн чухал хэрэгсэл болж байна

19 цаг 40 мин
Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

Ой хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурманд оруулжээ

20 цаг 26 мин
ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

ЦЕГ: Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоохоор шалгаж байна

20 цаг 32 мин
Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Монголын эдийн засгийн хааш нь ч чихэх боломжгүй үнэн бол эрдэс баялаг, уул уурхайгаасаа хэт өндөр хамааралтай байдал.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин