Хийсвэр урлагийн ертөнцөд

2020-06-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ж.МИШЭЭЛ

 

Хүмүүс хөл хорионы үеэр гэртээ зүгээр суулгүй тохижилт, засвартаа анхаарч, интерьер дизайны өвөрмөц шийдлийг эрэлхийлж байна. Тэгвэл өрөөний ханаа уран зургаар чимэх нь энгийн атлаа интерьер дизайны гайхалтай шийдэл болдог ажээ. Абстракт буюу хийсвэр урлаг нь сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг ихэд татах болсон. Энэ нь утга санаа, хэв загварт баригддаггүй, зөвхөн өнгөөр тоглодгоороо онцлог юм. Өнгөрсөн сард нээгдсэн “Farbe art” урлан энэ төрлийн бүтээлийг туурвиж, олон нийтэд хүргэдэг. Тус урланг үүсгэн байгуулагч, зураач Б.Азжаргал анх гэрийнхээ ханан дээр хүн эсвэл ямар нэг дүрс бус энгийн, интерьерт өнгө нэмэх зураг зурснаар хийсвэр зургийг сонирхох болжээ.

Тэрээр “Надтай адил гэртээ өнгө нэмэхийг хүссэн хүмүүст хийсвэр урлагийг түгээх зорилгоор” Farbe art” цахим хуудсыг нээсэн. Хүн энэ төрлийн зургийг хараад тайлбарлах, ойлгох албагүй. Харин гоо зүйн таашаалыг мэдэрч болно” гэсэн юм. Хийсвэр зураг төрөл бүрийн өнгийг холиод цацчихсан, хавтан дээр будаг урсгачихсан мэт хялбар харагдана. Гэтэл өнгөний зохиомж, хэлбэрийг гаргахад зураач нэлээд эрэл хайгуул, туршилт хийх ёстой болдог байна. Тухайлбал, зураач Б.Азжаргалын хувьд зургийн хоёр хавтан дээр будаг асган нийлүүлж, салгах, будаг урсгах, хутгах, шатаах, сэнсээр үлээлгэх, бийрээр шавах мөн будаг хольдог төмрөөр хэв дарах аргаар давтагдашгүй, содон дүрслэл гаргадаг байна.

“Farbe art” цахим хуудсаар захиалга авдаг ба худалдан авагчийн хүссэн зургийг чанартай материал дээр бүтээж өгөхийг зорьдог гэсэн. Б.Азжаргал захиалагч нартаа гэр, оффисын тавилгатайгаа өнгө хосолсон зургийг ханандаа өлгөхийг зөвлөдөг. Түүний нэг бүтээл 50-250 мянгаар үнэлэгддэг байна. Уран бүтээлч маань зөвхөн мэргэжлийн зураач бус энгийн хүн ч будаг аваад, түүнийгээ өөрийн мэдрэмжээр зохиомжилж, содон зураг туурвиж, гэрээ чимж болно. Хийсвэр зурагт тогтсон техник гэж байдаггүй учраас өнгө хольж, зураад л байх хэрэгтэй. Гэхдээ зургаагаас дээш өнгө хольвол утгагүй харагддаг. Зарим бүтээлээ хоёр хоногийн дотор зурдаг ч заримыг нь төгс болох хүртэл нэг сар гаруй хугацаанд ч нэмж, засварлах тохиолдол гардаг гэж байлаа. Уран зургийн дэг ашиглахаас татгалзаж, зураачийн сэтгэл, мэдрэмжийн бодит илрэл болдог энэ урлаг хүний гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлдэг ач холбогдолтой ажээ. Зураач Б.Азжаргал ирээдүйд өөрийн галерей дэлгүүрийг нээж, бүтээлээрээ дамжуулан хүмүүсийн урлагийн мэдрэмжийг дээшлүүлэхийг зорьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.29  ДАВАА № 125 (6350)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин