Нийслэлд стандартад нийцсэн 800 такси явна

2020-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 Нийтийн тээвэрт аюулгүй байдал хангасан 800 такси нэвтрүүлэхээр болжээ. Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр /06.28/ Сүхбаатарын талбайд цугласан 50 орчим такси үйлчилгээний жолооч, аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр такси үйлчилгээ нэг стандарт, өнгө үзэмж, таних тэмдэгтэй болж байгааг албаныхан онцолсон.

Тэрээр “Нийслэл хотод стандарт, аюулгүй байдлыг хангасан такси үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь өндөр ач холбогдолтой. Иргэд хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг учраас ямар ч бүртгэл байдаггүй. Зарим тохиолдолд иргэд таксигаар үйлчлүүлснээс гэмт хэргийн хохирогч болдог. Такси үйлчилгээний наад захын шаардлага хангадаггүй. Тиймээс бид сүүлийн нэг жил гаруй хугацаанд Хөгжлийн корпорацитай хамтран ажилласан. Бид шаардлага хангасан такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдээ бүртгэж, шинэ жолооч нараа 10 хоногийн сургалтад хамруулж байна. Ингэснээр таксины жолооч нартаа техникийн аюулгүй байдал, харилцааны соёл, замын хөдөлгөөний дүрэм, чиглэл маршрут, хувийн ариун цэвэр, англи хэл хүртэл зааж байгаа. Мөн дотроо тусгай үйлчилгээтэй. Бид замын нэгдүгээр эгнээгээр такси үйлчилгээ явах боломжтой болгож байгаа ” гэдгийг хэлсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

Н.Учрал: Тэтгэврийн шударга тогтолцоо руу шилжиж байж инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх боломжтой болно

1 цаг 58 мин
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-нд тохионо

4 цаг 34 мин
Төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Монгол нэгдэл" ХХК-ийн харьяанд байдаг 10 компанийг татан буулгаж, нийтд

8 цаг 46 мин
Р.Болд: Төрийн цэргийн байгууллагуудаа нэгдмэл удирдлагаар хангах нь чухал байна

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

8 цаг 46 мин
Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Б.Даваадалай: ТӨК-ийг татан буулгах процесс ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

21 цаг 57 мин
Цэц: Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

УДШ-ийн ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилох гэснийг хүчингүй болгов

23 цаг 26 мин
“Happy Children’s Day” 30%-ийн буцаан олголттой урамшуулал эхэллээ

Эрхэм эцэг эхчүүд, ах эгч нар аа,

Өчигдөр 14 цаг 27 мин
АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

АТГ: “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна

Өчигдөр 09 цаг 57 мин
37 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва

НИТХ-ын ээлжит бус ХII хуралдаанаар Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилуулах МАН-ын бүлгийн саналыг хэлэлцэн дэмжлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ болон Иран улсын хэлэлцээрийн төсөлд оруулж буй нөхцлүүдийн ялгаа

Анадолу агентлагийн фактбокс тойм

Өчигдөр 06 цаг 00 мин