Л.Бямбаханд: АНУ-д болсон тэмцэл ардчиллын сөрөг талыг харуулж байна

2020-06-26
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.НОМИН

 

АНУ-д өрнөсөн  үйл явдлын талаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, АНУ судлаач Л.Бямбахандтай ярилцлаа.

 

-Жорж Флойдын хэргээс үүдэлтэй арьс өнгө ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгчдийн жагсаал АНУ-д одоо л намжиж байна.  Энэ үйл явцыг та хэрхэн дүгнэсэн бэ?

-АНУ бол цагаачдаас бүрдсэн олон үндэстний улс учраас нийгмийн хуваагдал байсаар ирсэн. 1861-1865 онд иргэний дайн гарах нэг шалтгаан мөн л арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, боолчлолыг халах явдал байсан. Түүнээс хойш арьс өнгөний асуудал арилахгүй байна.  Мартин Лютер Кинг хэмээх африк гаралтай хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч 1968 онд бусдын гарт амь насаа алдсан. Үүний дараа маш олон хүнийг хамарсан бослого гарч байсан. Сүүлд 1990-ээд оны үед цагдаа нар африк гаралтай иргэдийн эрх чөлөө, амь насанд халдсанаас үүссэн иймэрхүү бослого тэмцэл их гарч байсан.

Жишээ нь 1992 онд Лос Анжелес хотод, 1995 онд Флоридад, 2004 онд Фиргиус, 2015 онд Балтимор, 2016 онд Шарлотод гэх мэт Жорж Флойдын хэрэгтэй төстэй олон  үйл явдал болж байв. Энэ нь цаашдаа ч  арьс өнгө хамаарахгүйгээр бүгдэд тэгш, шударга хандах боломжийг АНУ-ын нийгэмд бүрэн бий болж чадаагүйг харуулж байна. АНУ нь дэлхийд тэргүүлэх эдийн засагтай улс атлаа африк гаралтай хүмүүсийн амжиргааны түвшингийн асуудлыг шийдвэрлэж чадаагүйгээс болоод тэдний дунд ажилгүйдэл өндөр байх, үүнийгээ дагаад гэмт хэрэг үйлдэх явдал гарсаар байна.  Африк гаралтай хүмүүст сөргөөр хандах хэвшмэл ойлголт арилахгүй байна. Тэд америкчуудыг халаасандаа гараа хийх төдийд галт зэвсэгтэй байна хэмээн цагдаагийн ажилтнууд руу буудсан тохиолдол хүртэл гарч байсан. Энэ мэт асуудлаас болоод олон нийтийг хамарсан бослого тэмцэл тасрахгүй байна.

-Коронавирусаас гадна энэ үйл явдлаас үүдэж АНУ-ын дотоодод ямар доргилт мэдрэгдэж байна вэ?

-Ийм төрлийн бослого тэмцэл америкийн эдийн засагт хэрхэн нөлөөлсөн тухай судалгаанууд хийгдсэн байдаг. Жишээ нь, Мартин Лютер Кингийн үхлийн дараа гарсан бослогын дараа АНУ-ын эдийн засагт ямар өөрчлөлт гарсан талаар Вандербилтын их сургуулийн профессор Уиллъям Коллинс, Роберт Марго судлаач нар судалсан. Энгийн хотуудыг бослого тэмцэл болсон хотуудтай харьцуулахад үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом унаснаас үүдэн эдийн засагт нь сөргөөр нөлөөлсөн болохыг судалгаанаас харж болно. Бослого тэмцэл болж байгаа газарт амьдрахад аюултай гэж үздэг учраас үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь буурдаг.

1992 онд Родини Кинг хэмээх африк гаралтай иргэний амь насанд цагаан арьстай цагдаа зүй бусаар халдсан хэргийн дараа бослого тэмцэл өрнөж, тухайн газарт судалгаа хийж үзэхэд эдийн засгийн үйл ажиллагаа яг тэр газарт буурч байсан тухай судалгааг Жеймс Спенсер хэмээх эдийн засагч хийсэн. Ерөнхийдөө, АНУ-ын эдийн засагт бүхэлдээ ямар нөлөө үзүүлж байгаа вэ гэдгийг нарийн тооцоолж гаргахад төвөгтэй. Мэдээж дэлгүүр хоршоо, үйлчилгээний газруудыг дээрэмдэх гэх зэргээр бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх явдал үүсдэг. Өнөөдрийн үйл явдлыг 1960-аад оныхтой харьцуулахад хамарч буй хүрээгээр бага байгаа учраас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь арай бага байж болох юм.   Гэхдээ л эдийн засгийн тэгш байдлыг бий болгох хэрэгтэй буюу арьс өнгөнөөс шалтгаалаад нийгмийн зарим бүлэг ажилгүй, орлого багатай байгааг арилгах шаардлагатай гэдгийг АНУ-д өрнөсөн үйл явдал харууллаа. Мак Кензигийн судалгаанаас үзэхэд, африк гаралтай хүмүүсийг эдийн засгийн үйл ажиллагаанд татан оруулахгүй байгаагаас болоод алдагдсан хэрэглээ, хөрөнгө оруулалт нь 2019-2028 оны хооронд 1-ээс 1.5 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, 2028 онд үйлдвэрлэх боломжтой ДНБ-тэй 4- 6 хувийг алдаж байна гэсэн үг юм. Тэгэхээр энэхүү бослого, тэмцлээс авах гол сургамж нь нийгмийн тэгш байдлыг бий болгоход АНУ анхаарах шаардлагатай гэдэг зүйл юм.

-АНУ бол дэлхийн бусад орнуудад бүх талаараа нөлөөлж чаддаг.   Тэгвэл энэхүү үйл явдлын нөлөөллийг юу гэж харж байна вэ?

-АНУ нь ардчиллыг түгээн дэлгэрүүлэгч гэдэг имиж, дүр төрхийг дэлхийд бүрдүүлсэн. Дотоодод үүсээд байгаа бослого тэмцэл, үймээн самуун нь ардчиллын сөрөг талыг харуулж байна хэмээн судлаачид харж байна. Жорж Флойдын хэрэг явдлын дараа АНУ нь дэлхийн ардчиллын загвар хэвээр байх уу гэдэг асуултыг бий болгож байна. Ялангуяа, авторитар дэглэмтэй улсууд ардчилал бол дутуу дулимаг, эмзэг гэх ойлголтыг түгээх вий гэдэгт судлаачид ихээхэн санаа зовниж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Жон Байден “Жорж Флойдыг хөнөөсөн явдал дэлхийг өөрчлөх нөлөө авчирна” хэмээн хэлсэн нь нэг зүйлийг хэлж байгаа болов уу хэмээн үзэж байна.

-Монголын Засгийн газар АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Түүхэнд монголчууд америкчуудад тусалж байсан явдал хэр их байдаг вэ?

-Монгол Улс нэг сая ам.долларын эмнэлгийн хэрэгслээр тусламж үзүүлсэн. Энэ мэтээр манай улс АНУ-д чадах чинээгээрээ тусламж үзүүлж, эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн явдлууд бий. Жишээ дурдахад, 2018 онд Флоренс гэх хар салхины гамшигт үзэгдлээс үүдэн олон иргэн орон гэргүй болсон. Энэ үед манай улс 100 мянган ам.долларын эд материалын тусламжийг АНУ-д хандивласан. Мөн Японд болсон газар хөдлөлт, цунамигийн гамшгийн үеэр манай улс зохих тусламж үзүүлж байсан түүхүүд бий шүү дээ. 

-Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа сүүлийн жилүүдэд хэр нэмэгдэж байна вэ? 

-1987 онд Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосон. Улс төрийн болон бусад салбарт өргөн хүрээнд харилцаж байна. 2004 онд иж бүрэн түншлэлийн харилцааг тогтоосон. 2018 онд “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн харилцааг тогтоох болсноо зарласан. Жил гаруйн дараа 2019 оны долдугаар сард манай хоёр улс “стратегийн түншлэл”-д хүрч, харилцааны түвшингээ дахин ахиулсан. Стратегийн түншлэл тогтоно гэдэг нь байж болох хамгийн дээд харилцаанд хоёр улс хүрлээ гэсэн үг. Судлаачийн хувьд энэ харилцааг эдийн засгийн хувьд өсөн дэвжих маш том боломж гэж харж байгаа. Ерөнхийдөө хоёр улсын харилцааг авч үзэхэд, улс төр, соёл хүмүүнлэг, боловсрол зэрэг олон салбарт маш сайн явж байгаа. Бага зэрэг орхигдож байгаа нь эдийн засгийн харилцаа бөгөөд стратегийн түншлэлийн хүрээнд хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх чиглэлд ажиллана гэсэн хүлээлт байна.

-"Ковид-19" тархалт тун хэцүү болж байна. Тархалтын дараа дэлхий ертөнц дэх хүмүүсийн аж байдал яаж өөрчлөгдөх төлөвтэй байна вэ.  Суурин иргэншил өөрчлөгдөж шинэ хэв маягт орох төлөвтэй гэж зарим эрдэмтэн үзэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Коронавирусын тархалтаас шалтгаалж бидний амьдралд асар их өөрчлөлт орж байна. Худалдаа, үйлчилгээ, бизнесийн салбарт маш их өөрчлөлтийг дагуулж байна. Олон хүний хөдөлмөр шаарддаг газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт хүний хөдөлмөрийг механик, тоног төхөөрөмжөөр орлуулах оролдлогууд гарч байна. Мөн хүнсний хомсдол үүсэхээс сэргийлэх, айл өрх өөрөө өөрийнхөө хэрэгцээг хангахын тулд гэртээ хүнс, ногоо тариалах гэх мэт шинэ амьдралын хэв маягууд үүсч байгаа.  Улс орны хувьд ч дотооддоо өөрийн хэрэгцээг хангах нь маш чухал байна. Старегийн ач холбогдолтой хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэрэглээг дотооддоо үйлдвэрлэж байх хэрэгтэйг цар тахал бидэнд харуулж байна.

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

2020.6.26  БААСАН № 124 (6349)

 

Х.Баттулгыг ҮАБЗ-ийг тэргүүлж байхад “Бодь”-ийн гэрээг нууцад авах зөвлөмж гарчээ

Эрх баригч намын удирдлагуудын маргаан явсаар Төрийн өндөрлөгүүдийн толхилцоон болж хувирсан. “Сал

2 цаг 9 мин
О.Батнайрамдал “…Намайг бүртгэлгүй машинаар дагасан” гэдэг бол наргиа биш ноцтой асуудал

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт “…Намайг хуурамч улсы

2 цаг 9 мин
Н.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ нар улс төрд зориуд эмх замбараагүй байдал үүсгэж байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “ТВ-9” телевизэд өгсөн цаг үеийн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

2 цаг 9 мин
“...Миний орон сууцнуудыг бусдад худалдаж, гэр бүлийг цахим сүлжээгээр гүтгүүлж доромжлуулсан” гэх асуудлаар мөрдөх байгууллагуудад ханджээ

Эх орны зүүн хязгаар Дорнод улсын нийслэл Улаанбаатарыг дамнан үргэлжилж буй нэгэн таагүй явдлыг таниулаха

2 цаг 9 мин
Египет улс Д.Трампад улсынхаа дээд өргөмжлөлийг гардуулна

Газын зурваст гал зогсоох хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурсантай холбогдуулан

13 цаг 6 мин
Норвеги, Израилийн баг тоглохын өмнө Осло хотод Израилийн далбааг шатаажээ

2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан

13 цаг 7 мин
FMC, Business Conference арга хэмжээнд 1000 орчим бизнесийн салбарын манлайлагчид оролцлоо

Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуйн нэгж

14 цаг 53 мин
“Сургууль орчмын бүсэд үйл ажиллагаа явуулж буй “Шунхлай” ШТС-ыг нүүлгэхийг шаардаж байна” 

БЗД-ийн 14 дүгээр сургуулийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй Шунхлай ШТС-тай холбоотой асуудлаар эцэг эхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. 

16 цаг 35 мин
Маргарет Тэтчерийн талаар бараг мэддэггүй баримтууд

Аравдугаар сарын 13-нд Маргарет Тэтчерийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна.

19 цаг 58 мин
АН-ын дарга “бодлого”-оороо Нобелийн энхтайвны шагналын “болзол” хангав уу?

МАН-аас “гарал үүсэл”-тэй Монголын төрийн хямрал үргэлжилж байна. “...Энэ долоо хоногт л

Өчигдөр 06 цаг 00 мин